Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна

3
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 хувьд цастай байна. 
Үүнээс Баян-Өлгий (Сагсайн өмнөд, Булган) Увс (Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан), Ховд (Үенч, Алтай), Завхан (Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат), Говь-Алтай (Тонхил), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур), Сэлэнгэ (Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Хүдэр, Зүүнбүрэн, Сүхбаатар, Жавхлант), Дархан-Уул (Орхон, Дархан)-д 21 см-ээс дээш зузаан, 0.16-0.39 г/см3 нягттай. 
Увс (Сагил, Түргэн, Тариалан, Давст, Тэс, Зүүнхангай, Өндөрхангайн хойд), Ховд (Булган), Завхан (Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Алдархаан, Эрдэнэхайрхан, Отгон), Хөвсгөл (Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ), Булган (Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал, Сайхан, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур), Сэлэнгэ (Алтанбулаг, Цагааннуур, Шаамар, Баруунбүрэн, Баянгол), Дархан-Уул (Шарынгол, Хонгор), Төв (Лүн, Заамар, Угтаалцайдам, Цээл, Жаргалант, Борнуур, Эрдэнэ, Мөнгөнморьт), Өвөрхангай (Сант), Хэнтий (Баян-Адрага), Дорнод (Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан)-д 11-20 см зузаан, 0.11-0.30 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.07-0.37 г/см3 нягттай байна.  
Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Хүдэрт 31-38 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Songino.nutag.mn