ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ

5

МАН-ын Удирдах зөвлөлийн өнөө өглөө хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилохоор санал хурааж буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл эл хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжив. 
ХЗДХ-ийн сайдын суудалд залрах Г.Тэмүүлэнг танилцуулж байна.
БОЛОВСРОЛ:
  • 2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
  • 2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр
Ажлын туршлага:
  • 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн

  • 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн

  • 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга

  • 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал

  • 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн

  • 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд

  • 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч

  • 2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн

  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

Тэрээр АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ нийт 2 тэрбум 633.23 сая төгрөгийн хөрөнгөтэй гэжээ. Тодруулбал,
  • Өөрийн орлого-75 сая төгрөг
  • Гэр бүлийн гишүүдийн орлого-134 сая төгрөг
  • Орон сууц-2.2 тэрбум төгрөг
  • Тээврийн хэрэгсэл -1.2 тэрбум төгрөг
  • Мал аж ахуй- 523 сая төгрөг
  • Үнэт эдлэл-15 сая төгрөг
  • Хадгаламж- 94 сая төгрөг
  • Зээл-303 сая төгрөг
  • Евроконстракшн ХХК, ТТЕМ ХХК, Ханбүргэдэй ХХК ХХК, Харте Голд Корп ХХК, Ярлаг ХХК ХХК, Хемостемикс ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Songino.nutag.mn