“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлнө

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд яаралтай горимоор УИХ-д өргөн барихаар болсон байна. Олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах боломжийг уг хуулиар бүрдүүлэх аж.