62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа Онцлох / Дүүргийн мэдээ / Цаг үе Өчигдөр, 12:49 5 Хуваалцах Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.Тодруулбал, тус сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 2018 онд эхэлсэн боловч цар тахлын улмаас удааширсан байв. Улмаар БШУ-ны сайдын 2024 оны 7 сарын 03-ны өдрийн эрх шилжүүлэх тухай тушаалаар яг сургуулийн өргөтгөлийн ажлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид шилжүүлсэн юм. Ийн нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа.Тус ажлыг “Эм ди констракшн” ХХК гүйцэтгэлээ. Тус сургууль нь спорт заал, урлагийн заал, хичээлийн анги танхимууд, багш нарын өрөө, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаануудтай. Мөн биеийн тамирын талбай, явган хүний зам, авто зогсоол болон бусад тохижилтын ажлыг хийлээ. скачать dle 12.0 5 Хуваалцах Facebook Twitter