“Бодь”-ийн гэрээ, Ухаахудаг хоёрыг давуулж нүүрсний хулгай ярьж болох уу?!

Угаасаа, нүүрсний хулгайг таслахгүйгээр улсын хөгжил дэвшил, иргэний мега төсөл гэж ярих нь утгагүй болно. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг лицензтэй талбайн нүүрс Монголын төрөөс олон арван тэрбумтан буюу нүүрсний хулгайч нарыг төрүүлдэг.
“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүдийг Засгийн газар 2022 оны сүүлчээр нууцаас гаргасан. Саяхан “дэлгэрэнгүй”-г нь ил болголоо.
Тодруулбал, “...Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны гэрээ нь нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй байна. Урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй байх үедээ шилжүүлсэн.
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түүнтэй холбож хууль хяналтынхан шалгаж байгаа тухай Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдонгуутаа мэдэгдлээ. Гэхдээ, Бор тээгийн лиценз нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй, Засгийн газар эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсноо мэдэгдсэн.