Уганда улсад зорчигч тээврийн автобусууд мөргөлдөж 46 зорчигч амь эрсэджээ

4

Зүүн Африкийн Уганда улсад мягмар гаргийн шөнө зорчигч тээврийн автобусууд мөргөлдсөн томоохон хэмжээний осол гарлаа. Уг ослын улмаас 46 зорчигч газар дээрээ амь насаа алдаж, хэдэн арван зорчигч гэмтэж бэртсэн байна.
Осол Угандагийн Кампала-Гулу төв зам дээр шөнө дундын үед болжээ. Тус зам нь Угандагийн нийслэл Кампала хотыг Гулу хоттой холбодог зам юм байна. Кампалагаас хойшоо 263 км орчим зайд байдаг Киряндонго тосгоны ойролцоо осол гарчээ.
Шөнийн цагаар зорчигч тээврийн үйлчилгээнд явж байсан автобусууд нэгийгээ гүйцэж түрүүлэх гэж байгаад мөргөлдсөн байна.
Цагдаагийн газар ослын үеэр нас барсан иргэдийн тоог анхандаа 63 гэж мэдээлсэн боловч дараа нь эцсийн байдлаар 46 болсныг мэдэгджээ.
Тус улсын цагдаагийн мөрдөгчид ослыг мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байна. Мөн зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг аюулгүй байдлаа дээд зэргээр хамгаалж, анхаарал болгоомжтой оролцож, нэн ялангуяа гүйцэж түрүүлэхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриалсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Songino.nutag.mn