Эзэнгүй нохой, муурыг барих ажилд ТҮК-ийн ажилтнуудыг оролцуулна

22

Нийслэл хотын гудамж, талбайд байгаа эзэнгүй нохой, муурыг хамгаалах төвд аваачиж, мэс ажилбараар үржлийг зогсооно гэж хотын дарга мэдэгджээ.
Түүний мэдээлснээр эзэнгүй нохой, муур барих тор шидэгч төхөөрөмжийг хэрхэн ашиглах, аюулгүй тээвэрлэх хүртэлх сургалтад зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнуудыг хамруулж, нохой, муур барих ажлыг гүйцэтгэсэн хүнд тодорхой урамшуулал нэмж өгөх аж.
Иймд тэжээвэр амьтдынхаа үржлийг зогсоож, гудамжинд гаргаж орхихгүй байхыг иргэдэд уриалсан байна.
Өнгөрсөн хаврын судалгаагаар Улаанбаатар хот орчмын зуслангийн бүс болон Богдхан ууланд 1,000 орчим эзэнгүй мал, нохой, муур байна гэж тооцоолж, зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг зохион байгуулжээ.
Эзэнгүй нохой, муурыг барьж Шувуун фабрикийн түр асрамжлах газарт байршуулан эзэн нь олдсон тохиолдолд буцааж өгдөг байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Songino.nutag.mn