Монгол Улс дотооддоо сум үйлдвэрлэх боломжтой боллоо

134

Батлан хамгаалах яам гадаад хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын “МКЕ” корпорацтай хамтран шинэ үйлдвэр байгуулж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажлыг бүрэн хийж дуусгалаа. Ингэснээр уг үйлдвэр бие даан үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн юм.
Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлд шаардагдах сумыг дотооддоо үйлдвэрлэн хангах боломж бүрдэж байна. Мөн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хэрэглээг хангаж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Ингэснээр өмнө нь гадаадаас импортоор авч байсан сумны хамаарлыг багасгаж, зардлыг бууруулахын зэрэгцээ онцгой нөхцөлд өөрийн хэрэгцээг шуурхай хангахаар байна.
Цаашид энэ үйлдвэр нь зөвхөн батлан хамгаалах салбар төдийгүй үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, технологи дамжуулах зэргээр эдийн засгийн тодорхой үр өгөөж авчрах юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Songino.nutag.mn