"Цахилгааны үнийг бодит өртгөөс доогуур тогтоосны улмаас ₮355 тэрбумын алдагдал хүлээнэ"

Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийн тухай мэдээллийг Байнгын хорооны хуралдаанд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хийлээ.

Энэ хүрээнд уул уурхайн олборлох боловсруулах аж үйлдвэр ангиллын дундаж тариф 294 төгрөг байсныг 342 төгрөг болгож 16.3 хувиар, бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагынх 222 төгрөг байсныг 291 төгрөг болгож 30.7 хувиар, айл өрхийнх 140 төгрөг байсныг 212 төгрөг болгож 50.8 хувиар тус тус нэмжээ.