Өнөөдрөөс НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг олгоно
НӨАТ-ын 2023 оны гуравдугаар улирлын буцаан олголтын мөнгийг аравдугаар сарын 27-28-ны хооронд иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөсөн болохыг Татварын байгууллагаас мэдээлсэн билээ.
Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх эрхтэй байдаг. Татварын байгууллагаас энэхүү хүсэлтийг аравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд авч байв. Энэ хугацаанд 34,104 иргэн хөрөнгийн татвартаа 422.4 сая төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоороо төлжээ.
НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр:
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
 - Галт зэвсгийн албан татвар
 - Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
 - Газрын төлбөр
 - Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
 - Малын тоо, толгойн албан татвар
 - Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой байдаг билээ.
 
Тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард олгох журамтай байна.