Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд танилцууллаа

Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Монгол Улсаа төлөөлөн БОУАӨЯ-ны холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд болон эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг, ажлын хэсгийн хуралдаан болон дагалдах арга хэмжээнүүдэд оролцож, үндэсний ололт амжилтыг танилцуулан, улс орнуудынтай харилцан туршлага хуваалцаж байна. Энэхүү арга хэмжээ нь хил дамнан тархдаг цоохор ирвэс зэрэг нэн ховор зүйлийг хамгаалахад улс орнуудын хамтын ажиллагаа, шинжлэх ухаанд суурилсан судалгаа, мэдээлэл солилцоо, олон талт түншлэлийн оролцоо чухал болохыг онцолсон юм.