О.Саранчулуун: 116-р сургуулийн бага ангид хэдэн хүүхэд сурдгийг мэдэх үү, Боловсролын сайд аа?

8

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2026.10.15/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Миний гарт нэгдүгээр ангийн хүүхдүүдийн сурах бичиг байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн багш нар өөрсдөө ирсэн сурах бичгийг брайль принтерээр хэвлэж, сурагчдадаа тараадаг.

Нэг ангид 20-30 хүүхэд сурдаг. Орон нутагт мөн энэ заавраар хэвлэж хэрэглэдэг. Гэтэл нэгдүгээр ангийн сурагчдын брайль үсгийн сурах бичиг 5000 ширхэг хэвлэх тендер зарласан байх юм. Үүнийг боловсролын салбарын мөнгө идэх, авлига, хулгай гэж нэрлэдэг.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сурах бичиг хэвлэнэ гэхээр хүмүүс “Чухал юм байна” гээд юм ярьдаггүй юм байна л даа. Гэтэл үнэндээ 5000 ширхэг буюу хэдэн арван жил хэрэглээд дуусахгүй хувиар хэвлэх гэж байна. 116-р сургуулийн бага ангид хэдэн хүүхэд сурдгийг мэдэх үү, Боловсролын сайд аа? Төсөвт ийм л юм орж байна.

2-рт, Дэлхийн харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөр өчигдөр болсон. Би очиж уулзсан. Энэ сургуулийн барилга 60 жил болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэнд сурч байгаа. Тэр сургуулийн барилгын асуудлыг хэзээ шийдэх вэ? Та хувийн сургуулиудад мөнгө өгөхийн оронд тусгай сургуулийн сурагчдын боловсролыг дэмжихгүй яагаад алагчлаад байна вэ? гэв.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуултаа тавина шүү гэж анхааруулав.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой. Бид төсөв хэлэлцэж байна гэлээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Songino.nutag.mn