Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны бүс ямар салбаруудад шинэ боломж нээх вэ?

3
04-р сарын 10-ны өдрийн 15 цагт Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хэвлэлийн бага хурал зохион байгуулж, "Хятадын/Өвөр Монгол/ чөлөөт худалдааны туршилтын бүсийн ерөнхий төлөвлөгөө"  /цаашид "Ерөнхий төлөвлөгөө" гэх/-г танилцуулав. Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч танилцуулахдаа, Өвөр Монгол салхины эрчим хүч, нарны эрчим хүч, нүүрс зэрэг эрчим хүчний нөөцийн хувьд ихээхэн давуу талтай. Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулснаар нөөцийн давуу тал, аж үйлдвэрийн давуу тал, институтийн инновацыг улам бүр нэгтгэж, Өвөр Монголын давуу талыг бэхжүүлж, сул талыг нь нөхөхөд тусалж, уламжлалт аж үйлдвэрийг шинэчлэх, шинээр хөгжиж буй аж йлдвэрүүдэд нээлт хийх, ирээдүйн аж үйлдвэрийн бат бөх суурийг тавих, улмаар Өвөр Монголын өвөрмөц онцлог, давуу талуудтай орчин үеийн аж үйлдвэрийн системийг буй болгоход туслах болно гэв.
Нэгдүгээрт, уламжлалт үйлдвэрлэлийг оновчтой болгож, шинэчлэх зорилготой. Өвөр Монгол нь Хятадын сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн томоохон бааз бөгөөд сүүн бүтээгдэхүүний гарц болон тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн тоогоороо Хятадад тэргүүлж байгаа юм. "Ерөнхий төлөвлөгөө" нь Өвөр Монголын одоогийн давуу талыг бүрэн ашиглахыг дэмжиж, сүүн бүтээгдэхүүн,өвсний үйлс тэжээлийн үйлдвэрлэл зэрэг уламжлалт давуу талтай салбаруудын өөрчлөлт, шинэчлэлийг цаашид ахиулах болно. Тодруулбал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн чансаатай, үр ашигтай хөгжлийг дэмжих, уг салбарыг олон улсын түвшнд хөгжүүлэхийн тулд дэлхийн сүүн хүчлийн бактерийн үр хөврөлийн нөөцийн банк байгуулах, тэжээлийн үйлдвэрлэлийн технологийн инновацын төв байгуулах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ухаалаг тоног төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлт хийх, гол ухаалаг технологийг ашиглах зэрэг хэд хэдэн туршилтын ажлуудыг санал болгож байна.
Хоёрдугаарт, шинээр хөгжиж буй салбаруудыг хөгжүүлэх, бэхжүүлэх зорилготой. "Ерөнхий төлөвлөгөө" нь Өвөр Монголын чөлөөт худалдааны бүсийг шинэ эрчим хүч, шинэ материал, сансар судлал, био анагаах ухаан зэрэг шинээр хөгжиж буй стратегийн салбаруудыг инновацтай хөгжүүлэхийг дэмжиж, эдгээр салбаруудыг ногоон, ухаалаг болгох ажлыг эрчимжүүлнэ. Жишээлбэл, Өвөр Монголын техникийн хувьд ашиглах боломжтой салхины эрчим хүчний нөөц нь Хятадын нийт хэмжээний ойролцоогоор 57%, нарны эрчим хүчний нөөц нь нийт Хятадын хэмжээний ойролцоогоор 21% эзэлж байна. Энэ суурин дээрээ салхи, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчийг хүлээн авч, шингээх чадвараа цаашид нэмэгдүүлэх, ногоон цахилгаан эрчим хүчний хэрэглээний боломжийг нээх, цахилгаан эрчим хүчний зах зээлийн стандартын системийг сайжруулах шаардлагатай.
"Ерөнхий төлөвлөгөө"-нд Өвөр Монголын чөлөөт худалдааны бүсийг ногоон цахилгаан эрчим хүчний хэрэглээ, ашиглалтын бодлогыг сайжруулах, ногоон цахилгаан эрчим хүчний гэрчилгээний арилжаа хийх, тоног төхөөрөмжийн дахин боловсруулах стандартын системийг сайжруулах, улмаар эрчим хүчний салбарын хөгжлийн түвшнийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэв.
Гуравдугаарт, энэ нь ирээдүйн салбаруудыг хөгжүүлэх зорилготой юм. Нэгдсэн тооцооллын эрчим хүчний сүлжээний үндэсний төв зангилаа болох Өвөр Монгол нь 2025 он гэхэд нийт тооцооллын хүчин чадал болон ухаалаг тооцооллын цар хүрээгээрээ Хятадад тэргүүлсэн юм. Үүргээ илүү сайн гүйцэтгэж, ирээдүйн аж үйлдвэрийн хөгжлийг дэмжихийн тулд "Ерөнхий төлөвлөгөө"-нд захын тооцооллын төвүүдийг байгуулах, хиймэл оюун ухааны загварын сургалт, хэрэглээг өргөн цар хүрээтэй өрнүүлж, ногоон тооцооллын эрчим хүчний хэрэглээний хувилбаруудыг өргөжүүлэх зэрэг туршилтын ажлуудыг санал болгож байна. Энэ нь Өвөр Монголын чөлөөт худалдааны бүсийг илүү өргөн уудам бүс нутагт хурдан бөгөөд үр ашигтай тооцооллын эрчим хүчний үйлчилгээ үзүүлэх болно. Үүний зэрэгцээ био үйлдвэрлэл зэрэг шинэ салбаруудад идэвхтэй өргөжин тэлж, орон нутгийн нөхцөл байдалд тохируулан шинэ төрлийн бүтээмжийг хөгжүүлж, газар зүйн байршлын давуу талаа нээлттэй давуу тал, бодлогын ногдол ашгаа бодит бүтээмж болгон хувиргах болно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Songino.nutag.mn