Билл Клинтон: Эпштейнтэй байхдаа сэжигтэй зүйл огт хараагүй

8

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хяналт, шинжилгээний хороонд хаалттай мэдүүлэг өгөхдөө, Жеффри Эпштейнтэй уулзаж, хамт цаг өнгөрөөхдөө “сэжиг төрүүлэх зүйл огт хараагүй” гэж мэдэгджээ.
Клинтон болон одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нар хоёулаа Эпштейнийг 2008 онд насанд хүрээгүй хүүхдийг биеэ үнэлэхийг өдөөн хатгасан хэргээр ял авахаас өмнө түүнтэй харилцаатай байсан нь баримтаар ил болоод буй. Тэдний аль аль нь бэлгийн мөлжлөг, хүний наймаатай холбоотой зөрчил анзаараагүй гэж мэдэгдсэн бөгөөд эрх баригчид тэднийг Эпштейнтэй холбоотой гэмт хэрэгт буруутгаагүй байна.
Клинтон мэдүүлэгтээ, хэрэв насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт оруулсан гэх мэдээллийг мэдсэн бол Эпштейний хувийн онгоцоор нисэхгүй, мөн эрх бүхий байгууллагад мэдэгдэх байсан гэжээ. Тэрээр “Эпштейн үүнийг маш удаан, маш сайн нуун дарагдуулсан учраас бид өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж байна” гэж тэр Нью-Йорк мужийн Чаппакуа дахь гэрийнхээ ойролцоо хэлсэн байна.
undefined
Тэрээр 2000-аад оны эхээр албан тушаалаа өгсний дараа Эпштейний онгоцоор хэд хэдэн удаа ниссэн нь баримтаар батлагдсан. АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон материалд Клинтоны бусад хүмүүсийн хамт авхуулсан гэрэл зургууд ч багтжээ. Клинтон өөрийгөө “Буруу зүйл хийгээгүй” гэж онцолсон байна.
Мөн Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон долоон цагийн турш мэдүүлэг өгөхдөө Эпштейнтэй уулзаж байснаа санахгүй байгаа бөгөөд түүний гэмт хэргийн талаар нэмэлт мэдээлэлгүй гэжээ.
Эпштейн 2019 онд бэлгийн мөлжлөгийн хэргээр шоронд хоригдож байхдаа нас барсан бөгөөд түүний үхлийг амиа хорлолт гэж тогтоосон байдаг.

https://itoim.mn/a/2026/02/28/world/knk?422e42b410fe18d9738b0441923791a6
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Songino.nutag.mn