Монгол Улсын ургацын баланс 40 хувиар буурчээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Түүний мэдээлснээр, 2025 онд улсын хэмжээнд нийт 745.1 мянган тонн ургац хураан авчээ.
Үр тариа 274.1 мянган тонн (үүнд 252.3 мянган тонн улаанбуудай), Төмс 101.9 мянган тонн, Хүнсний ногоо 208.6 мянган тонн, Тэжээлийн ургамал 133.3 мянган тонн, Тосны ургамал 27.2 мянган тонн байна.