Улс төр - Сонгинохайрхан дүүргийн мэдээ мэдээлэл

БАЙР СУУРЬ: Өндрөө авсан Эпштейнийн файлтай холбоотой асуудлаар хэн, хэн юуг өгүүлэв
Монгол Улс сүүлийн жилүүдэд дэгдсэн хамгийн том дуулианы эзэн бэлгийн мөлжигч Жеффри Эпштейнтэй холбогдчихсон талаар ил болсон нь захидал харилцаанаас тогтоогдсон байдаг. Рио Тинто компанитай хэрхэн харилцах талаар тус улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид олон жилийн турш шууд зааварчилгаа өгч байсан нь тодорхой болсон талаар ч манай улсад шуугиан дэгдсэн. Тэгвэл Эпштейнийн файлтай холбоотой асуудал өндрөө авлаа. Өндрөө авсан Эпштейнийн файлтай холбоотой асуудлаар хэн, хэн юуг өгүүлснийг БАЙР СУУРЬ булангаараа хүргэж байна.

“Шилэн данс” ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэл: Ж.Эпштейнтэй холбоотой дуулиан бол зөвхөн нэг хүний гэмт хэргийн асуудал биш.  Харин дэлхийн хэмжээний мөнгө санхүү, улс төр, гэмт хэргийн сүлжээний асуудал болж хувирсан. Билл Гэйтсээс эхлээд АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Д.Трамп, Английн хунтайж гээд нөлөө бүхий эрхмүүд энэ хэрэгт ороолцолдсон нь тодорхой боллоо.  Энд үндсэндээ гурван том асуудал харагдаж байна.

Нэгдүгээрт, хүүхдийн бэлгийн мөлжлөгийн асуудал. Энэ хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүд, тэр дундаа бага насны охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан гэх маш ноцтой баримтууд ил болсон. Дуу, дүрсний бичлэг, гэрчийн мэдүүлэг, хууль хяналтын байгууллагын материал зэрэг олон эх сурвалжаар баталгаажиж байгаа. Хоёрдугаарт, дэлхийн санхүүгийн сүлжээ, мөнгө угаалтын асуудал байна. Энд зөвхөн оффшор бүсэд мөнгө нуух тухай ойлголт яригдахгүй. Үнэт уран зураг, урлагийн бүтээл, үл хөдлөх хөрөнгө, шилтгээнүүд, үнэт чулуу, тансаг эд зүйлс, зарим тохиолдолд хурдан морийг хүртэл мөнгө угаалтын хэрэгсэл болж ашиглагддаг байж болзошгүй баримт мэдээллүүд гарч ирж байна. Гуравдугаарт, улс орны улс төрийн нөлөөллийн асуудал гарч ирдэг. Дэлхийн улс орнуудын сонгууль, улс төрийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх оролдлого, өндөр албан тушаалтнуудтай холбоо тогтоох зэрэг асуудлууд гарч ирдэг.  Дэлхий даяар ийм хэмжээний улс төр, санхүүгийн нөлөөлөл гэмт хэргийн сүлжээ ил боллоо. Манай улсын хоёр ч Төрийн тэргүүн энэ сүлжээтэй холбоо тогтоосон  байна.  Тэгэхээр Монгол Улс хууль бус санхүүгийн урсгал, улс төрийн ашиг сонирхлын энэ сүлжээнээс өөрсдийгөө ангид гэж үзэх боломжгүй. Ил болсон баримт, олон нийтэд нээлттэй материалуудыг судалж, Монголтой холбоотой улс төр, бизнесийн хүрээний ямар нэг холбоос, сэжүүр байгаа эсэхийг нягтлах нь иргэний хяналт, үндэсний аюулгүй байдлын хүрээнд чухал гэж үзэж байна.  Миний дэлгэж байгаа баримт материалуудад эргэлзэх зүйл байхгүй. АНУ-ын Хууль зүйн яамны сайт дээр бүгд нээлттэй ил тод байгаа баримтуудыг дэлгэж байна.

2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээллүүд харилцсан е-мэйл болон холбогдох баримтуудад дурдагдсан байна. Тухайн үеийн сонгуулийн нөхцөл байдал, улс төрийн өрнөл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллүүдийг цаг тухайд нь дамжуулсан. Мөн “60 тэрбум”-ын бичлэгийг АНУ-ын студид шинжлүүлсэн асуудалд Ж.Эпштейн  оролцсон гэдэг нь тогтоогдсон. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга ялсны дараа түүнд баяр хүргэж, баяр талархал илэрхийлсэн байдаг. Мөн Ч.Ганбат гэх хуулийн фирмийн захирал тухайн үеийн улс төрийн мэдээллүүдийг тогтмол хүргэж, харилцан дэмжлэг туслалцаа авч байсан тухай е-мэйлүүд ч байна.  Тэгэхээр одоо хамгийн гол асуудал нь дэмжлэг, туслалцаа гэдэг нь чухам юу байв гэдгийг шалгах хэрэгтэй.  Парламент энэ асуудалд Хянан шалгах түр хороо байгуулж болно. Мөн Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулан ажиллаж болно. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой  маш ноцтой баримтууд тэнд байна.

Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонсов. Энэ үеэр Жеффри Эпштейний хэргийн баримтуудтай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд хөндөж УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хянан шалгах түр хороо байгуулах санал гаргана гэдгээ хэлсэн юм. Жеффри Эпштейний хэргийн баримтад Монгол Улсын нэр бүхий улстөрчид дурдагдсан бөгөөд энэ хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа эсэхийг тодруулахад шалгаагүй гэсэн хариуг өгсөн юм. Түүнчлэн Дубайн гэрээ байгуулахаас нэг жилийн өмнө манай нэр бүхий улстөрчид АНУ-д 23 сая төгрөгийн тасалбартай морин уралдааныг Жеффри Эпштейний зуучлалаар Дубайн гэрээтэй холбоотой хүмүүстэй үзсэн гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хэлсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: Эпштейний асуудлууд бол Монгол Улсын гадаад нэр хүнд, дотоод аюулгүй байдал, ирээдүйд учирч болзошгүй улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас холбогдох байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж, өргөтгөсөн байдлаар ажиллана. Яригдаад буй асуудлууд дээр мэргэжлийн экспертүүдийг оролцуулах замаар тодорхой хугацаанд нарийн дүн шинжилгээ хийж, бодитой мэдээллийг олон нийтэд өгнө. Ямар нэгэн асуудал байгаа бол тэр эргэлзээг тайлах ёстой. Хэрэв манай улсад хамааралгүй сенсац, сураг төдий асуудлыг мухарлах ёстой. Ямар асуудлууд дээр уулзалт яриа явсан, сөрөг эерэг үр дагавар юу байсныг тодорхой болгох үүднээс ажлын хэсэг байгуулж мэдээлэл өгнө.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Сүүлийн жилүүдийн тоон мэдээллийг харахад нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг харуулж байна. Тухайлбал, сүүлийн 5-6 жилийн хугацаанд нийт 92 хохирогч бүртгэгдсэнээс 54 нь насанд хүрээгүй хүүхэд байгаа нь онцгой анхаарал татаж байна. Жеффри Эпштейний хэрэг нь энэ төрлийн гэмт хэргийн цар хүрээ, зохион байгуулалт ямар түвшинд байж болохыг харуулсан томоохон жишээ болсон. Үүнтэй холбоотойгоор олон улсын эх сурвалжид байршуулсан баримт, мэдээллүүдийг шүүн үзэхэд Монгол Улстай холбоотой 900 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл байна. Эдгээрт байгалийн баялаг, улс төрийн үйл явц, тэр дундаа сонгуультай холбоотой мэдээллүүд цаг минут тутам гарч байсан.  Мөн үнэт эдлэл, бэлэг солилцох, уулзалт зохион байгуулах зэрэг харилцааны хэлбэрүүдийн цаана ямар нөхцөл байдал өрнөж байсныг тодорхойлох шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор зарим гэрээ хэлцэл, тухайлбал Дубайн гэрээтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагууд шалгалт явуулж байгаа эсэх талаар тодруулга хийх шаардлага үүсэж байна. Бичлэгийг нь хийж барьснаас болоод барьцаанд орж, ийм ашиггүй гэрээ хийсэн байх вий.Мөн цахим харилцаа, мессеж, и-мэйлээр дамжуулан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг гадаад улс руу авч явах талаар харилцсан байж болзошгүй баримтууд илэрсэн бөгөөд үүнээс илүү олон тохиолдол байх магадлалтай байна. Иймд олон улсын жишгийн дагуу хохирогч, гэрчүүдийг хамгаалах тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал, зарим улс оронд гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамруулж, ил гарсан тохиолдолд аюулгүй байдлыг нь бүрэн хангадаг туршлага бий.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотойгоо сэтгэл эмзэглүүлсэн зүйл хэлье. АНУ-ын төрийн департментын веб сайтад манайхтай холбоотой, тэр бүү хэл манай зарим улс төрчдийн нэр гарч ирээд байна. Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Ц.Элбэгдорж болон Ч.Сайханбилэг,  Гадаад хэргийн сайд байсан Пүрэвсүрэн гээд хүмүүсийн нэр гараад байна.  Монгол охидтой цагийг өнгөрөөх гэх мэт бичвэрүүд байна. Үүнийг шалгаж үзсэн юм байгаа юу н.Ганчулуун дарга аа.  Яг үнэнийг хэлэхэд бусад улс орнууд чинь мэдээллийн сайтуудыг нягтлаад, өөр өөрийн шугамаар мэдээллүүдийг мухарлаад, олон нийтэд эргэлзээ төрүүлэхгүйгээр цэгцлээд байна. Бид хэд ийм ноцтой зүйлийг, АНУ-ын төрийн эрх бүхий байгууллагын сайтад нэр гарч ирээд байхад анзаардаггүй. Тэнд, "Монгол охидыг авч очиж байна. Монгол охины виз гараагүй байна шүү. Монгол охидтой цагийг өнгөрөөх" гэсэн зүйл байгаад байна. Үүнийг манай цагдаагийн байгууллага анзаардаг юм болов уу.  Олон нийтийн сүлжээнд дэх ийм мэдээллийг цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун: АНУ-д сүүлийн үед цахим орчинд гарч буй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж судалж байгаа. Хийгдэж ажлууд бий.Тухайн асуудлууд бодитой үнэн эсэх нотолгоо бүрдүүлэх дээр АНУ-тай эрх зүйн харилцан туслалцаа байгуулахад тодорхой хэмжээний саад тотгор байна. Гэхдээ бид ингээд зогсчихгүй, албан бус харилцаагаар мэдээлэл солилцох хийгдэж ажлууд бий.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: Хэрэгтэй холбоотой асуудлуудыг илүү өндөр түвшний зохион байгуулалтад оруулж ажиллах шаардлагатай байна. Ялангуяа хүний наймаа, хар тамхи, цахим гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд дээр тусгай ажлын хэсгүүд байгуулж, нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллах нь зүйтэй. Манай улсад нэг буруу ойлголт байсаар ирсэн. Тухайлбал, хар тамхины асуудлыг хөндөж яривал хэрэглээг нь нэмэгдүүлнэ гэж үздэг байснаас нөгөө талдаа урьдчилан сэргийлэх ажлууд орхигдож ирсэн. Үүний улмаас хар тамхины хэрэглээ хяналтаас гарч, "хар тахал" гэх хэмжээнд хүрсэн гэж дүгнэж болохоор байна. Ялангуяа өсвөр насныхны дунд энэ асуудал ноцтой түвшинд хүрчээ. Иймд нэгдүгээрт, энэ чиглэлээр ажиллаж буй нэгж, бүлэг бүрэлдэхүүнийг өргөтгөж, тодорхой стратеги, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, хүний наймаа нь зүгээр нэг яриад өнгөрөх асуудал биш бөгөөд олон хэлбэрээр, далд байдлаар үйлдэгдэж байгаа тул тусгай ажлын хэсэг байгуулж, нарийвчлан шалгах шаардлагатай байна.

Эрчим хүчний салбарыг ХҮН намд бэлэглэх үү?
Монгол Улсын эрчим хүчний салбар олон жилийн турш “шинэчлэл хэрэгтэй” гэсэн лоозонтой явж ирсэн. Гэвч шинэчлэлийн тухай ярьсаар... ярьсаар, бодит үр дүн хугасхан байна. Эрчим хүч бол эдийн засгийн нэг салбар төдий биш. Энэ нь үндэсний аюулгүй байдлын суурь дэд бүтэц. Ялангуяа хэрэглээнийхээ тодорхой хэсгийг импортоор хангадаг Монгол шиг улсын хувьд эрсдэл дагуулсан, эмзэг систем юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс эрчим хүчнийхээ 20 орчим хувийг импортоор хангаж байна. Үүний дийлэнхийг БНХАУ болон ОХУ-аас авдаг. Дотоодын үйлдвэрлэл хүрэлцэхгүй, өвлийн оргил ачааллын үед системийн ачаалал дээд цэгтээ хүрч, тасалдал үүсэх эрсдэл жил бүр яригддаг хэвээр. Энэ нөхцөл байдал нь салбарын бүтцийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын бодит хэрэгцээг харуулсаар буй.

Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт “реформ” хийх тухай Засгийн газрын түвшинд идэвхтэй ярьж эхэлсэн. Шадар сайд Т.Доржханд 2026 он гэхэд дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, 2028 он гэхэд эрчим хүчний хувьд бие даасан улс болно гэж мэдэгдсэн. Мөн тарифын тогтолцоог зах зээлийн зарчимд ойртуулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэн, хөрөнгө оруулалтыг татах бодлого баримтална гэж тайлбарласан нь бий.

Гэвч эдгээр зорилтуудын хэрэгжилт олон нийтийн хувьд тодорхой бус хэвээр байна.

Хамгийн тод мэдрэгдсэн өөрчлөлт нь цахилгааны тарифын өсөлт л байхшив дээ. Үүний шалтгааныг алдагдлыг бууруулах, салбарыг санхүүгийн хувьд тогтвортой болгох шаардлагатай холбон тайлбарлаж байгаа ч хэрэглэгчдийн хувьд “реформ” нь шууд зардлын өсөлтөөр илэрч байна.

Харин нөгөө талд шинэ эх үүсвэрүүдийн барилга, хүчин чадлын нэмэгдэл, импортын хамаарлыг бууруулах бодит ахиц ямар түвшинд хүрсэн бэ гэдэг асуулт нээлттэй үлдэж байна. Салбарын дунд болон урт хугацааны төлөвлөлт, хэрэгжилтийн үе шат, санхүүжилтийн бүтэц зэрэг нь олон нийтэд ил тод, ойлгомжтой байдлаар танилцуулагдсан гэхэд бэрх.

Мөн реформын хүрээнд сурталчилгаа, мэдээллийн зардал өндөр байгаа тухай шүүмжлэл гарсан нь бодлогын үр ашигт эргэлзэхэд хүргэсэн нь бий.  Системийн доголдол хэвээр байхад тайлбар, мэдээлэл давамгайлах нь бодит шинэчлэлийн хурдыг илэрхийлэхгүй.

Нөгөө талаас, эрчим хүчний салбарын удирдлага, бодлого нь мэргэжлийн бус, улс төрийн тохиролцоонд илүү түшиглэдэг гэх шүүмжлэл олон жил яригдсан. Стратегийн ач холбогдолтой энэ салбарын хувьд тогтвортой, урт хугацааны бодлого, институцийн чадавх хамгийн чухалд тооцогдох ёстой.

Энэ утгаараа Засгийн газрын тэргүүн Г.Занданшатарын түвшинд бодлогын хариуцлага, хэрэгжилтийн үр дүнгийн асуудал хөндөгдөнө. Эрчим хүчний реформ нь зөвхөн мэдэгдэл, зорилтоор хэмжигдэхгүй бодит хүчин чадал, баригдсан станц, буурсан импорт, сайжирсан найдвартай байдлаар үнэлэгдэх учиртай. Гэтэл Г.Занданшатар Б.Чойжилсүрэнгээ сугалж хаяад эрчим хүчний салбарыг ХҮН намд өгөх гэж байдаг. Т.Доржханд ч хөөрчихсөн Б.Найдалаа, П.Ганзориг хоёрынхоо аль нэгийг зүтгүүлнэ хэмээн төрийн ордноор гүйж яваа нь энэ салбар бодлогын биш, тохиролцооны шинж рүү хэлбийж буйг харуулж байна.

Эцэст нь, Монгол Улсад эрчим хүчний шинэчлэл зайлшгүй шаардлагатай хэвээр байна. Гэхдээ энэ шинэчлэл нь улс төрийн тохиролцоо бус, бодлогын тууштай хэрэгжилт, мэргэжлийн шийдэл, бодит хөрөнгө оруулалтад суурилсан байх ёстой. Үгүй бол “реформ” гэх нэршил бодит агуулгаасаа зөрөх эрсдэл байсаар байна.

https://www.shuud.mn/a/561551

У.Хүрэлсүх: УИХ бол гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, нийгэм, эдийн засаг болон бусад асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ,

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм зочид оо,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монголчууд бид өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгож буй энэ цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна.

Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж, зөрчил мөргөлдөөн, дайн тулаантай дэлхий ертөнцөд амьдарч байна.

Олон улсын нөхцөл байдал манай улсын эдийн засаг, ард түмний ахуй амьдралд сөргөөр нөлөөлж буй хэдий ч улиран одож буй могой жил монголчууд бидний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалуудыг амжилттай зохион байгуулж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа.

Хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт ахиц дэвшил гарч, ард иргэд, баялаг бүтээгчид, төр, засаг хамтдаа хичээн зүтгэсний үр дүнд эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.долларыг давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрлээ.

Улс орны аюулгүй байдлын баталгаа болсон хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, манай баялаг бүтээгчид 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн амжилтыг гаргалаа.

Мөн буянт мал сүргийнхээ түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, бодит үр дүн гарч байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж, ард иргэдийг ажлын байраар хангаж, татвараа төлж, төр, засгийнхаа бодлого, шийдвэрийг дэмжин ачааны хүндийг үүрч, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид, нийт ард түмэндээ төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Эрхэм нөхөд өө,

Дэлхий дахины дэг журам өөрчлөгдөж, олон улсын харилцааны систем шинэ сорилтуудтай тулгарч, худалдаа, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд гарч буй энэ цаг үед бид үндэсний эв нэгдлээ улам бэхжүүлж, нэгдсэн бодлого, сахилга, хариуцлагатай байж энэ ээдрээтэй цаг үеийг даван туулах учиртай.

Цаашид дэлхий нийтэд түүхий эд, хүнс, шатахууны үнэ өсөх, тээврийн зардал нэмэгдэх, нийлүүлэлтийн сүлжээ доголдох, инфляц нэмэгдэх, эдийн засгийн өсөлт саарах зэрэг бодит эрсдэл байгааг олон улсын байгууллага, судлаачид анхааруулсаар байна.

УИХ, Засгийн газар тулгамдсан асуудлуудыг урьдчилан тооцож, төсөв, санхүүгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн дайчлан, эрсдэлийг сөрсөн зөв, оновчтой бодлогын арга хэмжээ авч нягт хамтран ажиллах нь зүйтэй.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжууд нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах, түлш, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг сайжруулах, экспортын шинэ зах зээл нээх, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах, татварын орчныг сайжруулахад чиглэсэн байх нь нэн чухал байна.

Мөн дэлхийн болон улс орны нөхцөл байдал, цаг үеийн үнэн бодит мэдээ, мэдээллийг иргэд, олон нийт, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад шуурхай өгч байх шаардлагатай юм.

Энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд нь манай улсын ирэх он жилүүдийн хөгжлийн чиг хандлага, ард иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх болно.

Тиймээс хууль бүрийн цаана хүний эрх, эрх чөлөө, үндэсний язгуур эрх ашиг, улс орны хөгжил дэвшлийн асуудал яригдаж байдгийг ямагт санаж, улс төржилтөөс ангид, судалгаа тооцоотой, шинжлэх ухаанч, ирээдүйг харсан шийдвэр гарган ажиллах ёстой.

Геополитик, геостратегийн ээдрээтэй нөхцөл байдалд бид, тэр тусмаа эрхэм төрийн түшээд Та бүхэн ёс зүй, сахилга батыг чанд сахиж, төрд итгэх ард түмний итгэлийг сэргээж, үндэсний эв нэгдлийг улам бататган бэхжүүлэх нь урьд урьдаас илүү чухал болоод байна.

Бурхны сургаалд нэг сайхан үг байдаг юм. “Хэрвээ чи зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэж. Тэгвэл бидэнд зовлон байна. Тэр зовлонгийн шалтгаан нь ёс зүйгүй, сахилга, хариуцлагагүй байдал гэж үзэж байгаа юм. Жишээ нь, улсын төсвийг батлахад ямар хариуцлагагүй ханддагийг та бид мэдэж байгаа. Төрийн тэргүүн хориг тавьж байсныг ч та бүхэн мэдэж байгаа.

Тиймээс төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, ёс зүйг дээдэлж, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, бүтээмжгүй байдлыг халж, иргэндээ ээлтэй, нийгэмдээ үлгэр дуурайлалтай төрийн албыг бэхжүүлэх нь нэн шаардлагатай байна.

Төрийн бүх шатанд хариуцлагын тогтолцоог чангатгаж, хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан аливаа албан тушаалтанд зохих хариуцлага тооцдог зарчим барьж ажиллах нь зүйтэй.

Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч, төгөлдөр сайн ёс суртахуунтай байх учиртай.

Ардчилсан парламентын засаглалтай манай улсын хувьд төрийн эрх барих дээд байгууллага УИХ нь хууль тогтоохын зэрэгцээ хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм оршин тогтнох суурь баталгаа болдог.

Харин парламентын оршин тогтнох эх үндэс нь түүний гишүүдийн нэр төр, ёс зүйн манлайлал, сахилга хариуцлага, үлгэр дуурайллаас шууд хамаарч байдаг.

“Ёс суртахуунгүй иргэншил өөрөө мөхдөг” гэж эрдэмтэн мэргэд сургаж ирсэн.

Тиймээс УИХ-ын гишүүд өндөр ёс зүй, сахилга, хариуцлагатай байж, хууль дээдлэх нь Монголын парламентын нэр хүнд өсөж, парламентын дархлаа, ардчилсан засаглал батжин бэхжих үндэс суурь болно.

УИХ-ын гишүүний бүрэн эрх, албан тушаалын уг сурвалж гагцхүү ард түмнээс эхтэй байдаг. Парламент бол ард түмний хураангуй, Та бүхэн бол ард түмний төлөөлөл, төр, засаг, түмэн олныг холбох гүүр юм.

УИХ-ын танхимд хувь хүний хэрүүл маргаан биш, улс орны хөгжил дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээн өрнөж, хувийн явцуу ашиг сонирхол биш, улс орны язгуур эрх ашгийн төлөөх бодлогын хэлэлцүүлэг өрнөдөг байх учиртай.

Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүн Таны хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нийгэмд ёс суртахууны жишиг тогтоож, ёс зүйн дээд манлайлал үзүүлдэг байх ёстой.

Нэр хүнд бол гагцхүү ёс зүйн өндөр шаардлагын дор эзэндээ ирж, тэр хэрээрээ олны итгэл, хүндлэлийг хүлээдэг жамтай.

Та бүхэн төр, түмнийхээ итгэлийг авч, Төрийн сүлдэндээ тангараг өргөхдөө “Ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж, тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн андгайлдаг билээ.

Тэгвэл ард иргэдийнхээ өндөр итгэл, өргөн дэмжлэг дор УИХ-ын гишүүнээр сонгогдсон хэн боловч хүний ёсыг умартан, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцах аваас Үндсэн хуульд заасны дагуу хариуцлага хүлээдэг байхыг ард иргэд, сонгогч олон төр, засгаасаа шахаж шаардаж байна. Энэ бол зүй ёсны шаардлага гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх.

Парламентын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчил гаргадаг ч гишүүний дархан эрхээр халхавчилж, хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байx Үндсэн хуулийн зарчмыг хөсөрдүүлж байгаад ард түмэн бухимдсаар байна.

УИХ бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш юм.

Парламентын эрүүл мэнд нь намуудын сахилга бат, гишүүн бүрийн хувийн хариуцлага, ёс зүйгээс шууд хамаарна.

Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй.

Хууль бол парламентад халдашгүй байдлыг олгодог бол харин ард түмний итгэл парламентад оршихуйн дархлааг нь олгодог гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх, УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.

Үүнийг зарим хүн “парламентын дархлаанд халдаж байна” гэж шүүмжилж байгааг би мэдэж байгаа. Болгоомжлол байгааг ч хүндэтгэн ойлгож байна.

Миний байр суурь маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би огт яриагүй.

Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн элч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр аашлах дархан эрхийг бус, харин төрийн үйл хэргийг нэр төртэй, хариуцлагатай хөтлөөрэй гэж итгэл, сэтгэлээ өгдөг юм. “Итгэл эзэнтэйгээ үхдэг” гэж үг ч байдаг.

Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалалтаас илүү ард түмнийхээ итгэл, сэтгэл дээр оршдог гэдгийг ямагт санаж явах учиртай.

Гэтэл энэ их итгэл, сэтгэлийг умартан иргэд сонгогчдынхоо дургүйцлийг дэвэргэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул гэдгийг санаж байх хэрэгтэй.

Хэрэв та ард түмнийхээ итгэл, сэтгэлийг дааж байгаа бол энэ хууль таныг хамгаална. Үүнээс айх хэрэг огт байхгүй.

Харин төрийн нэр хүндийг шавартай хутгаж, түмэн олныхоо итгэл найдварыг хөсөрдүүлж байгаа бол ард түмний шүүлтээс та бас ангид байж чадахгүй.

Манай ард түмэн “Төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирч, амь нас, ажил үйлсээ даатган сүүнийхээ дээжийг өргөж, төрт ёсоо дээдэлдэг түүхэн сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Эрхэм төрийн түшээд Та бүхэн энэ хуулийг баталснаар ард иргэдийн төрдөө итгэх итгэл, парламентад тавих хяналт, оролцоо нэмэгдэж, улс төрийн нам, эвсэл, УИХ-ын гишүүдийн хариуцлага сайжирч, популизм буурч, нэр дэвшигчдэд тавих төрийн босго, шаардлага өндөрсөж, ард иргэдийн төр, засагтаа итгэх итгэл сэргэх түүхэн ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж хэлье.

Төрийн түшээ хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсох нэр төр байх учиртай.

Тиймээс энэхүү хууль нь парламентын гишүүдийг аливаа гэмт хэрэг, ёс зүйн ноцтой зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нэр төрийг нь хамгаалах эрх зүйн баталгаа болох ёстой.

Төрийн түшээд та бүхэн “Түмний төлөө төр оршдог” гэсэн зарчмыг үндэс болгон ард түмнийхээ хүсэл шаардлагыг хүндэтгэж, улс, үндэстнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн, парламентын дархлааг бататган бэхжүүлэхийн төлөө энэ хуулийн төслийг хэлэлцэн батална гэдэгт төрийн тэргүүн итгэл дүүрэн байна.

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ,

Эрхэм нөхөд өө,

Манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл бол төрийн бодлогын цөмд ямагт орших учиртай.

Бүх ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүн Үндсэн хуульд заасны дагуу ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч тул улс орны язгуур эрх ашиг, иргэдийнхээ эрх ашиг, хүсэл тэмүүллийг нэгдүгээрт тавина.

Өнөөдөр ард түмнийг бухимдуулж, сэтгэл санааг нь зовоож буй асуудал бол нийгмийн шударга ёсны хүсэмжлэл юм.

Монголд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Ийм төр байсан, одоо ч байгаа, цаашид ч байх учиртай. Энэ бол монгол төр.

Хууль, шүүхийн байгууллага гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмт этгээдэд ял завшуулж огт болохгүй.

УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг гэмт хэрэг, хууль цаазаас бултах, гэмт хэргээ хаацайлах бамбай болгож хэрхэвч болохгүй.

Эрхэм төрийн түшээд Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шигээ, эгүүлэн татаж чадах хүчтэй гэдгийг онцгойлон сануулж байна.

Төрийн түшээд Та бүхний хэлсэн үг, хийсэн үйлдэл олны өмнө ямагт ил байдгийг санаж, олон түмэн, залуу үе, хүүхэд багачуудад ёс зүйн манлайлал үзүүлэн, зөв үлгэр дуурайллаар нийгмээ манлайлж, ард түмнийхээ эв нэгдлийг ямагт хамгаалж байх учиртай.

Бидний сонгож авсан парламентын засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, хөгжил дэвшлийн баталгаа болдог.

Улс орныхоо өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам бататган бэхжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Ард түмний итгэл үнэмшлийг шударга ёс сэргээж, ардчиллын үнэт зүйлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг бид огт мартаж болохгүй.

Монголчууд бид 1990 оны цагаан морин жил эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан бол энэ гал морин жил ардчилсан төр, засгаа бататган бэхжүүлэхийн төлөө ёс зүйн хувьсгалыг эхлүүлэх ёстой.

Тиймээс түмэн олныхоо итгэлийг хүлээсэн төр, засагтай улс орон хүчирхэгжин мандаж, хөгжин дэвшдэгийг санаж, төрийн түшээд нь ёс зүйтэй, төрийн албан хаагчид нь сахилга хариуцлагатай, төр, засаг нь тогтвортой, түмэн олон маань эв нэгдэлтэй, ирээдүйдээ итгэлтэй байж, улс орноо хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэцгээе.

Төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.”

Х.Булгантуяа оргон зайлчих вий дээ...
Өнгөрсөн аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэн, УИХ-ын 95-р тогтоолыг баталсан байдаг. Гэвч энэ тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн болохыг Үндсэн Хуулийн Цэц эцэслэн шийдвэрлэсэн юм. Улмаар уг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулсан билээ.

Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт Х.Булгантуяаг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр прокуророос яллагдагчаар татсан гэх мэдээлэл цацагдав.

Мөн Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь заалтын дагуу "Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах", Эрүүгийн хуулийн 22.10.2 дахь хэсэгт заасан "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэсэн зүйл ангиар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдаад буй УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэх зүйл анги нэмж,шалгаж эхэлсэн гэх албан бус мэдээлэл байна. Хачирхалтай нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь гадаад томилолттой гэх нэрээр Монгол Улсыг орхисон байгаа аж.

Хариуцлага хүлээх ёстой өндөр албан тушаалтнууд хуулийн байгууллагын шалгалтаас өмнө гадаад руу оргон зугтах нь Монголын улс төрийн амьдралд дахин дахин давтагдаж буй харамсалтай үзэгдэл болсон. Яг ийм жишээ нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг. Тэрбээр хуулийн байгууллагад шалгагдаж байх үедээ эх орноосоо гадаадын улсыг зорьж, өнөөг хүртэл буцан ирээгүй билээ.

Энэхүү түүх дахин давтагдах эрсдэлтэй юм биш биз? Тиймээс хууль хяналтын байгууллагууд төрийн өндөр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч нөлөө бүхий энэхүү Х.Булгантуяагийн суудлыг шуурхай, ил тод байдлаар шийдвэрлэх шаардлагатай.

Олон нийтийн дунд хардлага сэрдлэг нэмэгдэхийн хэрээр иргэдийн шударга ёсны үнэт зүйлд итгэх итгэл суларч, төрд итгэх итгэл бүрмөсөн алдагдах аюултай юм.

Шалгалтыг удаашруулах нь тухайн этгээдэд хэргээс зугтах боломж олгож болзошгүй. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл Х.Булгантуяа гадаад руу оргон зайлна гэх хардлага бодит эрсдэл болж хувирахыг үгүйсгэх аргагүй.

Б.Балжир

Эх сурвалж: www.SONIN.mn

С.Наранцогтыг албан тушаал ахиулах нь Д.Амарбаясгаланд “асуудал” алга гэсэн үг үү?
Саяхан л УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг “…Нүүрсний хулгайч” гээд барьж идэж байсан “талууд” МАН-ын Их хурлаас хойш таг болжээ.

Нэг болохоор “…Д.Амарбаясгалан Тавантолгойн нэг хэсэг Бортээгийн ордыг ухаад ачаад явчихсан” ч юм шиг, аль эсвэл “…Д.Амарбаясгалан Бортээгийн ордыг эзэмшихийг завдсан” ч гэх шиг толгой эргүүлсэн янз янзын мэдээлэлтэй хэсэг явсан.

Ерөнхий сайд Г.Занданшатар ч 2025 оны есдүгээр сарын 30-нд “… “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүд ил болсон. Бүгдийг нотолгоо баримттайгаар АТГ-т шилжүүлсэн. Нийт нэг их наяд төгрөгөөр барьж байгуулсан үйлдвэрийг яагаад уурхайн амнаас 18 км цаана яагаад байгуулав. Бид долдугаар сарын 19-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай дээр очиж ажиллахад олон арван хулгайн тухай ярьж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн. Ийм хол газар нүүрс баяжуулах үйлдвэрээ барьчихаад Бортээг гэдэг уурхайн аман дээр баяжуулах үйлдвэр барьчихаад ашиглалтад оруулдаггүй. Тээвэрлэлт нь асар өндөр өртөгтэй буюу 280 тэрбум төгрөгөөр конверын шугам барьж дуустал нь нэг их наяд төгрөгийн үйлдвэр маань үр ашиггүй байсан. Ийм үрэлгэн замбараагүй байдал үүсгэсэн.

Ийм учраас бидний зүгээс нүүрсний хулгайтай тэмцэж, улсын төсөвтэй хамт Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Бортээгийн ордыг ашиглах тогтоол өргөн барьмагц УИХ-ын дарга гурван сарын өмнө МАН-ын даргад нэр дэвшихгүй гэж байснаа яаран сандарч нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн. Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь, УИХ-ын дарга энэ асуудалд нэр холбогдсон байсан” гэж мэдэгдсэн.

Ердөө гурван жилийн өмнө 2022 оны арванхоёрдугаар сард ЗГХЭГ-ын дарга байхдаа “…Ер нь нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудыг Засгийн газар анхаарч, хууль хяналтын байгууллагууд хяналт шалгалт явуулан ажиллаж байгаа” гээд зогсож байсан Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болсныхоо дараа өөрөө “…Нүүрсний хулгайч” хэмээн цоллуулав.Гэтэл нэг хачин сонин явдал сүүлийн өдрүүдэд болж байна. Д.Амарбаясгалан “…Авсан, авахыг завдсан, аваагүй” гээд байгаа Бортээгийн ордыг “Эрдэнэс Тавантолгой” ХК мэддэг. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг “Эрдэнэс Монгол” нэгдэл хариуцдаг. Тэгвэл “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирлаар 2022 оны арваннэгдүгээр сараас хойш С.Наранцогт ажилласан. “Эрдэнэс Монгол” нэгдэл ЗГХЭГ-ын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг. С.Наранцогтыг “Эрдэнэс Монгол” нэдглийн захирлаар очихоос гурван сарын өмнө буюу 2022 оны наймдугаар сард Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар томилогдсон. Тэд ийм байдлаар шууд харьцдаг албан тушаалд 2022-2024 оныг хүртэл хоёр жил орчим хамт ажилласан. Өдгөө Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд хоёрын яриад байгаа асуудлын цаг хугацааны хувьд дээрх онуудтай тохироод байгаа юм. Гэтэл УИХ-ын дарга Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ. Томилогдох нь тодорхой болов.

Энд нэг зүйл ойлгомжгүй байна. Юу гэвэл, хэрвээ Д.Амарбаясгалан Бортээгээр “асуудал”-тай гэвэл Тавантолгойг “харж” байх үүрэгтэй С.Наранцогт хамааралгүй байх боломжгүй юм. Тиймээс, С.Наранцогтыг албан тушаал ахиулж байгаа нь Д.Амарбаясгаланд “асуудал” алга гэсэн үг болж таарах уу. Тэгж “уншигдаад” байна.

Б.Гарьд

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“Бодь”-ийн гэрээ, Ухаахудаг хоёрыг давуулж нүүрсний хулгай ярьж болох уу?!
Угаасаа, нүүрсний хулгайг таслахгүйгээр улсын хөгжил дэвшил, иргэний мега төсөл гэж ярих нь утгагүй болно. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг лицензтэй талбайн нүүрс Монголын төрөөс олон арван тэрбумтан буюу нүүрсний хулгайч нарыг төрүүлдэг.

Тэдгээрийн тэргүүнд “Бодь интернэшнл” ХХК-ийн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барихдаа хийсэн оффтейк гэрээнүүдийн асуудал бичигдэнэ. Мөн, Тавантолгой ордын нөөц, чанар сайтай Ухаахудагийг Засгийн газрын тэмдэглэлээр авчихсан нь “Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээний дээр нь бичигдэж ч болохуйц тодорхой болчихсон асуудал юм.

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүдийг Засгийн газар 2022 оны сүүлчээр нууцаас гаргасан. Саяхан “дэлгэрэнгүй”-г нь ил болголоо.

Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр төрийн нууцад авч хийсэн уг гэрээг хөндлөнгийн шинжээчид “...“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд алдагдсан боломжийн өртөг өндөр, тус компани энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээн дүгнэжээ.

Тодруулбал, “...Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны гэрээ нь нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй байна. Урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй байх үедээ шилжүүлсэн.

Үүнээс гадна “...Үлдсэн төлбөрийг нүүрсээр санхүүжүүлэх бөгөөд хөнгөлөлттэй үнээр борлуулна” гэчихээд “...Гарах бүх ханшийн эрсдэлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцна” гэх зэргээр санхүүжилттэй холбоотой олон төрлийн заалтыг оруулсан” гэж дүгнэснийг өнөөдөр анхаарч байгаа төрий, хууль хяналтын нэг ч субьект алга. Харин Ухаахудагийн тухайд 2008 онд стратегийн Тавантолгой ордоос Ухаахудагийг салгаад “Энержи ресурс” ХХК-д өгсөн. Ингэхдээ УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр шилжүүлсэн. Тухайн үеийн гэрээний 2.1.1 дэх хэсэгт “...Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмал олборлох нийт 68523 гектар талбайг Засгийн газрын нэр заасан хуулийн этгээдэд нэг төгрөгөөр үнэлэн Ашигт малтмалын тухай хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан нөхцөлөөр шилжүүлэн өгөх…” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” ХХК-д Тавантолгойн ордын Ухаахудагийн талбайг шилжүүлэхдээ УИХ-аар ч, Засгийн газраар хэлэлцүүлээгүй, тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайд гарын үсэг зураад шилжүүлсэн байдаг. Түүнээс хойш 17 жил өнгөрчээ. Өнөөдөр мөн л Тавантолгой ордын Бор тээгийн хэсгийн тухай яригдаж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түүнтэй холбож хууль хяналтынхан шалгаж байгаа тухай Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдонгуутаа мэдэгдлээ. Гэхдээ, Бор тээгийн лиценз нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй, Засгийн газар эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсноо мэдэгдсэн.

Тэр утгаараа, түүнтэй холбоотой улстөрчийн асуудал бол хууль хяналтынхны анхаарах ажил болсон. Тиймээс, үүгээр улс төр хийж дуулиан шуугиан тарихын оронд цаг хугацаа, нийгмийн хэрэгцээ шаардлагад шахагдаж буй “Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээ, Ухаахудаг хоёрыг хэрхэх нь өнөөдрийн УИХ, Засгийн газрын нэн түрүүнд барьж авах ажил юм. Угаасаа, энэ хоёрыг давуулж нүүрсний хулгай ярина гэж байхгүй л дээ. Тэгж байж нүүрсний хулгайг “үгүй хийх” акц нь ч үр дүнгээ өгнө.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

О.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарснаар нэлээд хэдэн хүн их эмзэг хүлээж авч байх шиг байна
Улсын Их хурлын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдаа сольж, оронд нь Б.Энхбаяр гишүүнийг томилж буйгаа мэдэгдсэн. Маргааш /өнөөдөр/ энэ асуудлаа УИХ-д танилцуулахаар болсон байна. Гэвч энэ нь хууль зөрчсөн, зөрчөөгүй гэсэн маргааныг дагуулж байгаа. Үүн дээр та хуулийн талаас нь тайлбар өгнө үү?

-Үүн дээр маргаад байх юм байхгүй. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг УИХ томилох болон чөлөөлөх эрхтэй. Харин Ерөнхий сайд нь кабинетаа өөрөө бүрдүүлнэ. Ингэхдээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулна гэж оруулсан. Танилцуулна гэдэг нь асуулт асууна, үг хэлж болно. Хамгийн гол нь санал хураахгүй. Тэгэхээр энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрх байхгүй юу.

-Тэгэхээр УИХ дээр ямар нэгэн байдлаар санал хураахгүй юм байна, тийм үү?

-Тийм, тэр хүнийг дэмжих, дэмжихгүй гэсэн ямар нэгэн шийдвэр гаргахгүй гэсэн үг.

-Өмнөх ХЗДХ-ийн сайд нь ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Бараг өөрөө мэдээгүй байхад нь ийм томилгоо хийчихлээ гэсэн шүүмжлэл яваад байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Энэ бол ямар нэгэн байдлаар ажилд орж байгаа асуудал биш. Засгийн газар УИХ-ын өмнө ажлаа хариуцах, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, Засгийн газрын тухай хуульд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх, бодлого, хөтөлбөрийг тодорхойлж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэр даяар хэрэгжүүлэхэд өөрийнхөө багийг өөрөө бүрдүүл л гэж байгаа юм. Хуучин “Шүд сугална” гэж яриад зарим нэг сайд нь болохгүй байна гээд байдаг байсан. Одоо үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр больчихсон юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд өөрөө УИХ-ын өмнө дангаараа хариуцлага хүлээнэ. Харин өөрийнхөө багийг өөрөө бүрдүүлнэ л гэсэн зарчим.

-МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр/өчигдөр/ хуралдах товтой байна. Тэгвэл Б.Энхбаяр гишүүнийг хүмүүсийн ярьж байгаа шиг намаасаа хөөчихвөл энэ томилгоонд нөлөөлөх үү?

-Огтхон ч нөлөөлөхгүй. Яагаад гэвэл хуучин Засгийн газарт зарим нэг яамны сайдаар заавал УИХ-ын гишүүн байх тухай заачихсан байдаг байсан.

Харин сүүлийн өөрчлөлтөөр хэн ч байж болохоор заачихсан. Ерөнхий сайд хэнтэй ажиллахыг хүсч байна. Түүнээс л болно.

-Гэхдээ энэ томилгоог нэг хүнээс өс авах, тодруулбал Д.Амарбаясгалан гэдэг хүнийг нүүрсний хэрэгт холбоотой гэдгийг нь нотлох, яллах ганцхан үүрэгтэй хийгдчихлээ гэж яриад байна шүү дээ?

-Хууль зүйн сайдын нэр гарснаар нэлээд хэдэн хүн их эмзэг хүлээж авч байх шиг байна. Гэхдээ энэ хүмүүсийн бараг 90 хувь нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, зарим нь бүр яллагдагчаар татагдсан этгээдүүд харагдаж байна лээ. Тэгэхээр тэдгээр хүмүүст Ерөнхий сайдын нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлнэ гэсэн үг нь эмзэг тусч байж болох юм. Би солигдож байгаа сайдыг муу ажилласан гэж хэлэхгүй. Дүгнэх цаг хугацаа ч бага байлаа. Гурван сар гаруйхан хугацаанд л ажиллалаа. Гэхдээ Ерөнхий сайдын хэлсэн нэг үг бий. Өмнө нь Засгийн газарт байхдаа нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эхлүүлж, сонсгол зохион байгуулсан ч түүнийгээ дуусгаж чадалгүй кабинетаараа огцорсон. Одоо харин түүнд ажлаа дуусгах бололцоог олгох үүднээс Хууль зүйн сайдаар томиллоо гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, хүмүүс “Ажлаа хий” гэдэг жагсаал хийж, дараа нь “Нэрийг нь зарла” гэдэг аймшигтай жагсаал болсон. Түүгээр бид 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай байна гэдэг тоог олж авсан. Цаашлаад энэ хулгайд 17 хүний нэр холбогдсон. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ талын нэг ч хэрэг шүүхээр шийдэгдээгүй. Яг энэ зарлагдсан хүмүүс дотор тухайн үедээ УИХ-ын гишүүн биш байж байгаад нүүрсний хулгайн мөнгөө ашиглаад томсгосон тойрог дээр асар их мөнгө хаяад өнөөдөр гишүүн болчихсон хэд хэдэн хүн байгаа.

-Та нэрийг нь хэлж болох уу?

-Халтмаагийн Баттулга, Р.Сэддорж гэх мэтчилэн хүмүүс бий. Нөгөө талд ч зөндөө хүмүүс байна. Ийм асуудал чинь өнөөдөр нэлээд замбараагүй болсон. Тухайн үед би говийн бүсэд нэр дэвшинэ гээд явж байхдаа угаах үйлдвэрээ 20 километрийн цаана барьчихсаныг нь харсан. Дээрээс нь төмөр замынхаа цаад талд барьчихсан байсан. Сүүлд үүнийх нь утга ойлгогдож байна л даа. Тэр хооронд тээврээр аваачдаг юм байна. Тээврийнх нь хөлс нүүрсний хулгайчдын компаниудад очдог. Түүн дээр нь сая шалгалт хийнгүүт тээврийн хөлс нь бараг 10 дахин багаслаа гэж байгаа юм. Ингэж болохгүй л дээ. Энэ бол хэрээс хэтэрсэн зүйл. Тийм болохоор энэ асуудлыг шалгах шаардлагатай гэдэг дээр талархалтай байгаа. Төсвөөсөө давсан мөнгө хулгайч нарын гарт байна. Ийм мөнгөтэй тэмцэнэ гэдэг амархан биш. Монгол Улсын хилээр бүртгэлгүй асар их мөнгө орж ирсэн. Нэг дээр нь ч асуудал шийдэгдэхгүй байгаа учраас би өнөөдөр тагнуулын байгууллага дээр жаахан шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Хэдхэн жилийн өмнө хил хаагдсан чинь алтны тушаалт нэмэгдсэн. Тэгэхээр нарийн зохион байгуулалттай, мафижсан бүлэглэл байгаад байгаа юм. Тиймээс үүн дээр дайн зарлаж буй хэлбэрээр тэмцэл өрнүүлж байгааг би зөв л гэж бодож байна.

-Танай намын дарга, УИХдахь АН-ын даргыг нөгөө намын дотоод үйл ажиллагаанд оролцсон мэдэгдэл гаргалаа гэдэг шүүмжлэл байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН-ын дотоод үйл ажиллагаанд оролцсон мэдэгдэл хийгээгүй. Монгол Улсад өнөөдөр замбараагүй байдал хэрээс хэтэрчихээд байна. Жишээлбэл, УИХ-ын дарга, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тэргүүтэй хүмүүс сууж байгаад тодорхой хүнийг шоронд хийх тухай ярилцсан гэж байгаа юм. Түүнд нь би оролцоод эсрэг үг хэлсэн гэсэн. Ийм зүйлд оролцсон гээд УИХ-ын дарга ярьж байна гэдэг чинь өөрөө асуудал. Үүнийгээ шалгуулах хэрэгтэй. Дээрээс нь ЗГХЭГ-ын дарга байхдаа нүүрсний худалдан авалтын хэлэлцээрийг эхлүүлсэн юм байна. Тэгээд баталгаажуулж амжилгүйгээр УИХ-ын дарга болсон байна. Гэхдээ өмнөх хэлэлцээрийн үнийн дүн нь 100 ам.доллар байсан байхад өөрөө УИХ дээр очиж батлуулж байгаа үнэ нь 50 ам.доллар гээд хоёр дахин бага байна гэдэг баримт яриад байгаа. Тиймээс энэ баримтыг шалгах ёстой. Орондоо хууль зассан гээд Ц.Нямдоржийг огцруулж байсан. Ордноос гадуур, найзынхаа оффис дээр 60 тэрбумын тухай ярьсан гээд УИХ-ын даргыг чирээд гаргаж байлаа. Гэтэл АТГ-ынхан намынханыг 20, 20-иор нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгах гэж байна гэж ярьдаг. Эсвэл 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэрээг зурсан гэж ярьдаг энэ этгээд өнөөдөр УИХ-ыг даргалах нь зөв үү. АН-аас Дэд хороо байгуулах саналыг Ж.Баярмаа гишүүн боловсруулаад явж байгаа. Тэр Дэд хорооны ажил нь УИХ-ын даргын ажлыг шалгах гэж байгаа юм. Өмнөх Ерөнхий сайдын ажлыг шалгана. Энэ бүрд ашиг сонирхлын зөрчил байгаа учраас УИХ-ыг даргалахаа боль гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Энэ чинь МАН-д ямар хамаатай юм.

-Та саяхан УИХ-ын гишүүд дотор хар тамхи хэрэглэдэг дөрвөн хүн байна гээд хэлчихсэн юм уу. Та нэрийг нь хэлж болох уу?

-Би байгаа гэж хэлээгүй. Тийм хов сонссон гэж хэлсэн. Хар тамхины донтолтод 3-4 гишүүн нь орчихсон юм байна гэсэн хов сонссон. Үүнийг шалгадаг газар нь Цагдаагийн ерөнхий газар учраас энэ ховыг нягтлаач гэсэн гэдгээ хэлсэн.

-Цагдаад та гомдол гаргасан гэсэн үг үү?

-Би цагдаад гомдол гаргасан биш, ийм зүйл байна, очиж нэг тестлээч гэж хэлсэн юм. Би үүнийг зүгээр нэг хов ярих гэж яриагүй. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдыг дөрөв ангилаад, улс төрийн албан тушаалтан дотор нь УИХ-ын гишүүнийг оруулаад заачихсан. Гэхдээ төрийн албан хаагч нь сэтгэцийн хувьд эрүүл байх ёстой гээд шалгуур заачихсан байдаг гэж би ярьсан.

-Цагдаад гомдол гаргахгүй болохоор шалгах юм уу?

-Цагдаагийн байгууллага бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Тийм ч учраас Хууль зүй, дотоод хэргийн яамны дор байдаг. Ер нь бол өнөөдөр хар тамхины хэрэг Монгол Улсад гамшиг болоод байна гээд бүхэл бүтэн алба байгуулна гэж яриад байгаа. Хэрвээ ингэх гэж байгаа юм бол эхний ээлжинд УИХ-ын Тамгын газартай хамтраад УИХ-ын гишүүдийг үзлэгт оруулах ёстой. Төрийн албан хаагчдыг үзлэгт оруулж байхад нэг этгээд хүний шээсийг дуслын саванд хийчихээд солих гэж байгаад баригдаж байсан тохиолдол бий.

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү
Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн. Тэр нь үргэлжлэн өрнөсөөр сар шувтрах гэж байна. Тодруулбал, сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсан.

Тиймээс МАН-д дараагийн Ерөнхий сайдыг тодруулах шаардлага үүсэж байгаа юм. Бараг долоо хоногийн хойно ЕТГ-ын дарга Г. Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болж, МАН-ын Удирдах зөвлөл рүү оруулсан. Удирдах зөвлөлийнх нь 32 гишүүн 100 хувиар дэмжээд Бага хурлаараа хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Ингээд процесс цааш үргэлжилсээр “…Г.Занданшатарын” хэмээх Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Тэгвэл, ойрын өдрүүдэд Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр хэлэлцсэн 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр болсон зарим зүйл улс төрийн хүрээнд, тэр дундаа МАН-ынхны хүрээлэлд нэлээд яригдах хандлагатай байна.

Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр юу, юу хэлснийг нэлээд ярьж байна.

Тэрээр намынхандаа АТГ-тай холбоотой мэдээлэл, эсвэл тайлбар гэхээр зүйлийг ярьжээ. Тэрээр “…Би АТГ-т холбогдох материалуудыг аль эрт тавдугаар сарын 23-нд өгсөн. Гэвч одоог хүртэл нийтэд зарлуулахгүй барьж байна. АТГ ч тайлбар хийлгүй өнөөдрийг хүрлээ. Үүнийг би “…Улс төрийн шалтгаантай” гэж үзэж байна. Ер нь цаашид үүнтэй холбоотой ярих зүйл их гарна. Энэ бүхний цаана юу болсон бэ гэдэг талаар хэлэх зүйл ч их болж байна. Удах тусам тодрох увайгүй зүйлс их болсон доо. Юутай ч болж өнгөрсөн үйл явдлуудын хөөс бууг” гэжээ. Энэ талаар нь улс төрийн хүрээнд “…Түүнийг орлогоо нотлохгүй байна гэдэг шүүмж нэлээд явсан. Харин өөрийнх нь ярьснаар, ямар нэг улс төрийн шалтгаанаар АТГ тайлбар хийж, зарлахгүй барьчихаад байгаа бололтой шүү” гэцгээж байна.

Мөн, Л.Оюун-Эрдэнэ “…Улс орны ахуй амьдрал хариуцаж байсан учраас олон зүйлийг тэвчиж өнгөрөөлөө. Төрөө бодоод, намаа бодоод өдөр тутмын ажил хариуцаж байгаа хүний хувьд тэвчиж гарахыг, аль болох хүмүүстэй уулзахгүй байхыг эрхэмлэж байна. Харин ховоор ажил хийдэг, хэт мэдэмхийрч үг дамжуулагч нар аа, одоо Л.Оюун-Эрдэнийг өөрчлөх зорилго чинь хангагдсан бол одоо урдах ажлаа хий. Хамтарсан засгийг унагах шийдвэрийн ард наад “тоо”-нууд чинь юу болсныг та нар харж л байгаа биз дээ” гэжээ. Түүний энэ үгийг “…Мань эр тэнд сууж байсан зарим нэг хүнд хандаад хэлчихнэ лээ. Хамгийн гол нь, энэ улс төрийн ажиллагааны эцэст улсын эдийн засгийн үзүүлэлт унаж байна шүү, одоо арга хэмжээ авч, эдийн засагтаа анхаарах цаг гэдгийг хэлсэн” гэж байна.

Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ тус хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшигч Г. Занданшатарыг дэмжиж буйгаа хэлжээ. Тэгэхдээ “…Уг нь хуулиар бол Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх ёстой. Гэсэн ч цагаа тулахаар олон өөр нөхцөл байдалтай нүүр тулдаг. Үүнийг би маш сайн ойлгож байна. Харин сайд болох гээж сууж байгаа та нар шаардлагатай үед өмнөөс нь гал авч байх хэрэгтэй шүү. Нэгэнт танхимд нь сонгогдож ороод сайдаар томилогдсон бол баг болж ажиллаарай. Сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү” гэсэн байна. Энэ талаар нь “…Шууд утгаараа, өөрийнхөө кэйсийг Г.Занданшатар дээр битгий давтагдаасай гэдэг агуулгаар хэлсэн. Засгийн газрынхаа сайд нарыг бүрдүүлэхэд ямар нөлөө орсон, ерөнхийдөө өөрөө багаа томилж чадаагүй, тийм боломж байдаггүй гэсэн үг. Улс төр нэгэнт хөдлөөд Ерөнхий сайдыг унагах ажиллагаа явагдах үед танхимынх нь сайд нар урвасан, зарим нэг нь үйл явцын гол дүрд тоглосон гэдгийг тойруугаар хэлсэн. Тэр тусам, сүүлийн үгний эзэн бол тодорхой байсан” гэв.

Үүнээс гадна, “…Яг үнэндээ, бид сонгуульд ялсан жаргалаа даахгүйн зовлон болж байна шүү. Уг нь олон улсад 2024 онд МАН ганцаараа 50-иас дээш хувь бүрдүүлсэн нам болсон. Харамсалтай нь, энэ ялалт зарим нэг хүний сандал ширээ булаацалдах атгаг хүслийг төрүүллээ. Ер нь бол, бид олонх биш олон байсан бол өдийд бүх зүгээр л явж байх байсан” гэжээ. Харин энэ тухайд “…УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөх сонгогчдын санаа бодол, МАН-ын тооцоогоор “50+1” хувилбараар санал авах боломж муу байсан. Гэтэл ялчихсан. Олон суудал авсан бол хамтарсан Засгийн газрыг байгуулахаас өөр гарц байхгүй. Олонх болчихсон учраас шалтаг болж байна гэж Л.Оюун-Эрдэнэ хэлээд байна лээ.

Дээрээс нь, үүн дээр дөрөөлж, шунал хүслээ гүйцэлдүүлэхээр улс төрийг бужигнуулсан. Тэгээд санасандаа хүрлээ гэдгийг л хэлсэн” гэж тайлбарлан ярьцгааж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэнэ
УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, олонх дэмжээгүй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцсон.

Иймд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсонд тооцож буй бөгөөд Үндсэн хуульд заасны дагуу УИХ дараагийн шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилох учиртай. Харин дараагийн Ерөнхий сайд томилогдтол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх юм.

Итгэл үзүүлэх эсэх дээр С.Эрдэнэ шиг зугтах вий, гишүүд
Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны аравдугаар сарын 5-нд огцров. Урьд орой нь “тантай үүрд хамт” хэмээн амлаж, зусардаж байсан С.Эрдэнэ өөрийн Шонхор фракцийн 10 гишүүнийг дагуулан “салхинд гарсан” тул чуулганы хуралдаанд 66 гишүүн оролцож, 36 нь Ерөнхий сайдыг огцруулах санал өгчээ. Ингээд хуралд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар Н.Алтанхуяг ажлаа өгөхөд хүрсэн бөгөөд тэр өдрийг Н.Алтанхуяг үүрд санаж явдаг аж. Түүний ажлын өрөөнд УИХ-ын санал хураалтын самбарын фото жаазанд заларч байдаг. С.Эрдэнэ 10 хүнээ авч арилаагүй бол Н.Алтанхуяг 40 гишүүний саналаар үлдэх боломжтой байж.

Хоёр жил гаруй ажилласан Засгийн газар огцроход Н.Алтанхуягийн Хэрэг эрхлэх газрыг нь ахлаад явж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон юм. Н.Алтанхуяг хожим үүнийг дүгнэж хэлэхдээ “Огцорсны дараа Засгийн газар, УИХ дээр орж ирэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг нь гаргаад, “Пибоди”-г нь хасаад “Шинхуа” болон Монголын нэг хувийн компани хоёр орж ирсэн” гэжээ.

Тавантолгойг Ж.Оджаргал гэх хүний өрийн барьцаанд тавихын тулд Н.Алтанхуяг гэх зөрүүд эрийг унагаасан болох нь өнгөрсөн намраас улам тодорхой болж, баримтууд ар араасаа гарч ирсэн билээ. Бас Дубайн гэрээ Н.Алтанхуягийг намнасны дараа зурагдсныг мартаж болохгүй.

Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ дээр түүх давтагдах гэж байна. Чингис хаан Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34-50 хувийг авах, Оюутолгой төслийн олон жил үргэлжилж буй татварын маргааны эцэслэн шийдвэрлэх, Онтре гоулд ХХК-ийн 34 хувийг Рио Тинто-Онтрегийн хамсал дангаар бус Засгийн газар оролцож эзэмших тухай гэсэн асуудлуудыг тавьсны улмаас гадаад, дотоодын улс төр бизнесийн хамсал “хөдөлж эхэлсэн” болох нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудаас тод ажиглагдаж байна.

Дээр нь улс төрчдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах хууль гэж маш том цохилтыг амсахыг хүсэхгүй байгаа бүлэглэл Л.Оюун-Эрдэнийг унагаах дээр эвсжээ. Тэднийг далайн чинадаас Ц.Элбэгдорж удирдан чиглүүлсээр суугаа.

Н.Алтанхуяг огцорсныхоо дараа юу гэж хэлснийг сануулъя: “Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгчдөө зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо. Ялангуяа манай зарим улс төрчид энэ хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өмчилж, худалдаж авч, хөлслөн ажиллуулж, асар их хэмжээний ийм гүтгэлгийг орон даяар цацдаг боллоо” Яг энэ технологи одоо ажиллаж байгаа. Тэд эхлээд Н.Алтанхуягийн охины хэрэг гэж юм зохиогоод хүргэн Дэнзэнгийн хэрэг болгож өргөжүүлээд, Н.Алтанхуягийн ойрын хүмүүсийг шоронд хориод, эхнэрийг нь нисэх буудал дээр баривчлах гэж дайраад… дараа нь унагасан. Нэр хүндийг нь шороотой зуурсны эцэст унахад нь өмөөрөх сэтгэхүй үлдээгүй юм.

Түүх давтагдах гэж байна. УИХ-ын гишүүд одоо хэн нэгний хатгаасаар биш улс орны эрх ашигт хөтлөгдөн сонголт хийх ёстой. Айсуй дэлхийн хямрал биднийг эвтэй байх, тогтвортой суухыг сануулж байгаа. Ийм чухал үед санал хураалтыг нууцаар авч хэрхэвч болохгүй. Ядаж л Н.Алтанхуягийнх шиг жаазалсан дүн үлдэх ёстой.

Иргэд хэн урваж, хэн шарвасныг мэдэх эрхтэй.