Цаг үе - Сонгинохайрхан дүүргийн мэдээ мэдээлэл

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна
Бага, дунд орлоготой иргэд болон залуу гэр бүлүүдэд зориулсан орлогод нийцсэн ногоон орон сууцыг Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь Баянхошуу, Шархад дэд төвийн 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттай барих юм. Төслийн эхний шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 13 блок орон сууц, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц болон үйлчилгээний барилгыг барихаар төлөвлөсөн.

Баянхошуу ногоон орон сууцны эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Харин B13-1 талбарт баригдаж буй 150 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажлын явц 86 хувийн гүйцэтгэлтэй байна. B13-2 талбарт баригдаж буй 76 айлын хоёр блок орон сууцны барилгын ажил 58 хувийн явцтай үргэлжилж байна. Мөн 126 айлын гурван блок орон сууцны ажлын зураг төсөв 90 орчим хувьтай байна.

Тус орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц гэдгээрээ онцлогтой бөгөөд 2-3 өрөөний сонголттой. Барилгын ухаалаг удирдлагын SCADA системтэй, ашиглалтын зардлыг 20 хувиар бууруулах зорилготой, олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээ авсан анхны орон сууц юм.

Мөн гурван төрлийн хүлэмжтэй бөгөөд оршин суугчид хүлэмжээ түрээслээд нарийн ногоо тарих боломжтой. Түүнчлэн угаалгын өрөөний угаалтуур болон шүршүүрийн усаа цэвэршүүлэн 00 суултууртаа хэрэглэх юм. Айл бүр дотроо дулааны тоолууртай, халаалтаа тохируулдаг бөгөөд ус хэмнэлтийн шийдлүүдтэй, байрнууд нь дээвэр дээрээ нарны зайн хураагууртай гэдгээрээ онцлогтой.

Шархад дэд төвийг нийт 5.4 га газарт барина. Тус төвийн S27-5 талбарын эхний ээлжийн 110 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажлын явц 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд улсын комисст 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын явц 100 хувьтай байна.

Шархад дэд төвд 2024 оны долоодугаар сараас эхэлсэн S27-2 талбарт баригдаж буй 152 өрхийн барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй, 2025 оны гуравдугаар сараас эхэлсэн 76 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажил 52.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

I хорооллын арын авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.
Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа.

Сонгинохайрхан дүүрэг Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, ”Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг хөдөлгөөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шат шатны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган ажиллаж байгааг дүүргийн Засаг дарга Ц.Баттөр хэллээ.

Бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа дүүргийн төр, захиргааны болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

Цаашид хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, бүх шатанд ёс зүйг эрхэмлэн, сахилга, хариуцлагатай, эв нэгдэлтэй байх нь улс орны хөгжлийн үндэс суурь гэдгийг хэлж, үүний төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.

Сонгинохайрхан дүүрэг 340 гаруй мянган иргэнтэй бөгөөд энэ нь нийслэлийн нийт хүн амын 23 хувь гэсэн үг юм.

Дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбартаа онцгой анхаарсан байна. Өнгөрсөн хугацаанд 12 сургууль, 30 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан бол энэ жил 4 сургууль хүүхдүүдээ хүлээж авна. Энэ бүхний үр дүнд сургууль, цэцэрлэгийн хамрагдалт 95 хувьд хүрчээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн 86 хүүхэд гадаадын их, дээд сургуулиудад суралцаж байна.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн онд нэг үйлдвэр ашиглалтад орсон бол 20 хоршоо мах, сүү, цагаан идээ боловсруулах, үржлийн мал бойжуулах, бордох, мах нийлүүлэхээр зээлд хамрагджээ.

Мөн өвлийн хүлэмж, газар тариалан эрхэлдэг 6 аж ахуйн нэгж 750 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч хүчин чадлаа нэмээд байна.

Малчин өрх болон фермерийн аж ахуй эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг дэмжсэнээр 407 малчин, мал бүхий өрхүүд 4,4 тн сүүг боловсруулах үйлдвэр, цехэд нийлүүлж, 4,4 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүрэг 170 гаруй мянган мод тарьж ургуулсны зэрэгцээ Улаанчулуутын хогийн цэг орчмын 38 га газарт ойн зурвас байгуулсан байна.

Сонгинохайрхан дүүрэгт нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт ид өрнөж байна.

Тухайлбал, “Хавдар судлалын үндэсний II төв”-ийн бүтээн байгуулалт эхэлж, “Баянхошуу дэд төв”-ийн ажил дууссан бол “Толгойт дэд төв-ийнх 60 хувьтай, зургаан хороонд гэр хорооллын дахин төлөвлөлт хийн, барилгажуулж байна. Өнгөрсөн онд гэхэд л 185 газрыг чөлөөлөн үерийн далан, цэцэрлэг, сургууль шинээр барьжээ.

Усан спорт сургалтын хоёр төв, хөлбөмбөгийн талбай бүхий спорт цогцолбор, Жишиг нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, Хүүхдийн амбулатори, “Эрүүл үрс” төв-ийг ашиглалтад оруулсан байна.

Дүүрэг цаашид төвлөрөл, замын түгжрэл багасаж, агаарын бохирдол бууран, иргэдийн амьдрах орчин сайжирсан. Цаашид агаар, орчны бохирдол, замын түгжрэлийг бууруулан, иргэдийн амьдрах орчныг сайжруулж, “20 минутын хот” бодлогын хүрээнд олон төвт дүүрэг болохыг зорьж байгаа тухай дүүргийн удирдлага ярилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн “Очир инвест” ХХК-ийн захирал, хүний их эмч Цэдэнгийн Очирдуламд Хүний гавьяат эмч, “Автобус гуравдугаар бааз”-ын ахмад жолооч Шаравын Төмөр-Очир, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хяналтын албаны ахмад ажилтан Батсүрэнгийн Сүрэнхорлоод Гавьяат тээвэрчин, “Промон трейд” ХХК-ийн ерөнхий захирал Нямдэлэгийн Оюунбатад Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга, ахмад багш Аюушийн Тийтаад Гавьяат багш, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга Долгорын Төмөрбаатарт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цогцолбор барилга нь зоорьгүй 2 давхар, 36м х 36м хэмжээтэй 3 блок бүхий нийт 2,556 м.кв бүхий барилга юм.

Тус цогцолбор нь нийт 280 хүүхдийн суудал бүхий хичээлийн анги танхим, бүлгийн өрөө, спорт заал, багш, ажилчдын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн. Өнөөдрийн байдлаар дотор засал болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд 2026 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто зогсоол, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлуудыг гүйцэтгэх юм. Уг бүтээн байгуулалтын захиалагчийн техникийн хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хаана
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барина.
Энэ хүрээнд Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 08:00 цагаас 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл түр хугацаанд хязгаарлана.
Тухайн хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна.
Иймд жолооч та бүхэн байршуулсан замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, Замын хөдөлгөөний дүрмийг сахиж, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг хүсье.

Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн оны аравдугаар сард нээсэн. Үргэлжлүүлэн явган зам болон гүүрэн байгууламжийн ажлыг хийж байна. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ "Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажлыг 2023 онд эхэлж, 2025 оны аравдугаар сард эхний 2.8 км авто замын зорчих хөдөлгөөнийг нээсэн. Өнөөдрийн байдлаар Ард Аюушийн өргөн чөлөөний хэсэгт тулц хана байгуулах, гадаргын ус зайлуулах шугам угсрах, авто замын өргөтгөлийн суурь бэлтгэх ажлууд үргэлжилж байна.

Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн дагуу дөрвөн байршилд гэрэл дохиотой явган хүний гарц, хоёр байршилд гэрлэн дохионы зохицуулалттай дөрвөн замын уулзвар нэмэлтээр хийж байна. Төслийн нийт ажлын 40 орчим хувийг шугам сүлжээний ажил эзэлж байгаа. Үүнээс 85 хувийг нь гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгахаар төлөвлөж байна” гэв.

Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороонд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугамыг суурилуулж дууслаа. Өнөөдрийн байдлаар нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. 10 хоногийн дотор нөхөн сэргээлт дуусах юм.  Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Геодези, усны барилга байгууламжийн газраас гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн “Тэсо” компанийн урд талд чулуун зам дагуу 450 метр урт борооны ус зайлуулах шугам угсарч дууслаа. Өнөөдөр нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд 16 байршилд 19 км урт борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна. Дөрөвдүгээр сарын 9-нөөс Баянзүрх дүүрэгт байрлах Усан спорт цогцолбор, 38а байр, Шар хадны хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийн тулд 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс 100 хүний бүрэлдэхүүнтэй 4 ээлжээр ажлын болон амралтын өдрүүдээр тасралтгүй ажиллаж байна. Тодруулбал, авто замаар гаргалгаа хоолой гаргаж, гүүрэн хоолойгоор урсцыг сайжруулах ажлууд хийгдсэн. Борооны улирлаас өмнө борооны ус зайлуулах шугам сүлжээг угсрахаар төлөвлөж байна” гэлээ.

Найман сартай хүүхдээ хутгалж хөнөөгөөд амийг егүүтгэхийг завджээ
23 настай эмэгтэй 8 сартай хүүхдээ хутгалж хөнөөгөөд амиа егүүтгэхийг завдсан аймшигт хэрэг энэ сарын 7-8-нд шилжих шөнө гарчээ.

Тодруулбал, 23 настай эмэгтэй гэрээсээ 8 сартай хүүхдээ авч гараад цээжин тус газар нь хутгалан хөнөөгөөд, өөрийнхөө судсыг 4 удаа ханаж, амиа егүүтгэхийг завдсан байна. Өдгөө Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэв.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.

21 дүгээр хорооллын уулзвараас Хилчин хотхон хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг сар гаруй хэсэгчлэн хаана гэв
Улаанбаатар хотын тогтвортой авто зам төслийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэлжээ.

Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн менежер "Тавдугаар сарын 10-ныг хүртэл 21 дүгээр хорооллын уулзвараас Хилчин хорооллын уулзвар хүртэлх авто замын хэсэгчлэн хааж борооны ус зайлуулах шугам сүлжээ, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, авто замын хашаа, цахилгааны ажлыг хийж гүйцэтгэнэ.

Төлөвлөгөөт хуваарийн дагуу Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх замын хөдөлгөөнийг долоодугаар 26-ныг хүртэл хэсэгчлэн хаана" хэмээн мэдээллээ.

Тус замыг засварлах ажлыг Макс рөүд компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс эхэлжээ.

Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 хувьтай байна
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллын бүсийн инженерийн дэд бүтэц, агаар, хөрсний бохирдлыг цогцоор нь шийдвэрлэх хүрээнд 5000 айлын орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг Баянхошуу, Шархадны хоёр байршилд хэрэгжүүлж буй. Тус ногоон орон сууц нь экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай, эрчим хүчний хэмнэлттэй байх юм.

Төслийн эхний үе шатанд Баянхошууны 5.5 га талбайд 462 айлын орон сууц, ногоон байгууламжийн цогцолбор барихаар төлөвлөсөн. Ийнхүү өнгөрсөн онд эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэн өгсөн юм. Харин дараагийн ээлжийн буюу 226 айлын зургаан блок орон сууцны барилга угсралтын ажил 57-81 хувтай үргэлжилж байна.

Түүнчлэн Шархадны 5.4 га талбайд эхний ээлжид 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний төв барина. Өнөөдрийн байдлаар 110 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажлын явц 99 хувьд хүрсэн. Мөн 228 айлын зургаан блок орон сууцны барилгын ажил 49-77 хувийн явцтай байгаа юм.

Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт хийгдээд зогсохгүй, дулаан хангамж, усан хангамж, эрчим хүчний хэрэглээний ухаалаг шийдлүүд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болно. Цаашлаад EDGE ногоон барилгын үнэлгээний системийн шаардлагын дагуу 20 хувийн усны хэмнэлттэй технологи ашиглах боломж бүрдэж буй.