Мэдээ мэдээлэл - Сонгинохайрхан дүүргийн мэдээ мэдээлэл
Энэ сарын 26-ны бямба гарагт "Автомашингүй өдөр" болно
Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна.
Нийслэл Улаанбаатар хотод жилд хоёр удаа автомашингүй өдөр зохион байгуулж, энэ үеэр спортын болон эрүүл мэндийн арга хэмжээ болдог. Энэ жилийн тухайд өнгөрсөн тавдугаар сарын 23-нд автомашингүй өдрийг зохион байгуулсан бол ирэх сарын 26-нд буюу бямба гарагийг автомашингүй өдөр болгон зарлажээ.
Ташрамд дурдахад, тухайн өдөр шөнийн марафон зохион байгуулагдах юм байна. Тус өдрийг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатайгаар автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй ашиглах болон явган алхалтыг дэмждэг.
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Намрын хуурайшилтын үе эхэлж, ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Өнгөрсөн өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэр, Хөвсгөлд хил дамнан орж ирсэн ойн түймэр нь зөвхөн ой мод, хээр талын асуудал бус хүний амь нас, мал ахуй, эд хөрөнгөд шууд заналхийлж байгааг дахин санууллаа.
Нэг ширхэг тамхины иш, дутуу унтраасан чүдэнз, ил задгай асгасан үнс нурам. Эдгээр зүйлс өчүүхэн мэт харагдах ч цаана нь хэдэн зуун, хэдэн мянган га талбай, эд хөрөнгийг хамарсан түймрийн аюул нуугдаж байдаг.
Экологийн цагдаагийн албаны мэдээлснээр ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийн 70 орчим хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байдаг. Дутуу унтраасан чүдэнз, тамхины иш, үнс нурам зэргээс гал алдах тохиолдол цөөнгүй.
Өөрөөр хэлбэл, байгаль хуурайшиж, салхи ширүүсэх нь түймэр тархах нөхцөлийг бүрдүүлдэг ч түймрийн эхлэлийг хүний хариуцлагагүй үйлдэл өдөөх тохиолдол их байгаа юм.
"Сэргийлье, Хамгаалъя-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна
Онцгой байдлын байгууллагад энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 14-17-ны хооронд дөрвөн аймаг, нэг дүүргийн нутаг дэвсгэрт нийт найман удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Есдүгээр сарын 17-ны 10:30 цагийн байдлаар гурван удаагийн дуудлагын дагуу гал түймэр унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Тухайлбал, ОХУ-ын нутаг дэвсгэрт Монгол Улсын хилээс хоёр орчим километрийн зайд есдүгээр сарын 8-ны 21:29 цагт хиймэл дагуулын мэдээллээр илэрсэн ойн түймэр есдүгээр сарын 15-ны 19:45 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт хил даван орж иржээ.
Тус түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газар, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн анги, Баянзүрх, Улаан-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн байгаль хамгаалагч зэрэг нийт 36 алба хаагч ажиллаж байна.
Ойн тухай хуульд зааснаар жил бүрийн есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ныг “түймрийн аюултай үе” гэж үздэг. Энэ өдрүүдэд ой, хээрт гарч  буй хүн нэг бүрийн үйлдэл хамгаас чухал юм. Иймд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас есдүгээр сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл "Сэргийлье, Хамгаалъя-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Харин Дорнод, Сүхбаатар аймагт дөрөвдүгээр сарын 18-нд бүртгэгдсэн хээрийн түймрүүдийн тухайд Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Арц холбоо уул” гэдэг газарт 12:48 цагт БНХАУ-аас хил даван орж ирсэн хээрийн түймрийг цурамд оруулж, есдүгээр сарын 19-ний 09:06 цагт бүрэн унтраасан байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын IV багийн “Билүүт” гэдэг газарт дөрөвдүгээр сарын 18-ны 16:55 цагт гарсан хээрийн түймрийг 20:02 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллажээ.
Ой, хээрийн түймрийн улмаас нэг иргэн амиа алдаж, хоёр иргэн түлэгджээ
Энэ бол зөвхөн сүүлийн өдрүүдийн дүр зураг. Улсын хэмжээнд он гарсаар есдүгээр сарын 14-ний байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 56 суманд нийт 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Үүний 112 нь хээрийн, 32 нь ойн түймэр байна.
Гал түймрийн улмаас урьдчилсан байдлаар нэг иргэн амиа алдаж, хоёр иргэн түлэгдсэн бол 12 гэр, хоёр байшин, зургаан өвөлжөө, 38 хашаа саравч, дөрвөн автомашин, техник, 131 бод, 1012 бог мал өртжээ.
Харин түймэрт өртсөн талбайн хэмжээ 966 мянга гаруй га-д хүрээд байна. Үүнээс 10.689 га нь ой, 955.413 га нь хээрийн талбай бөгөөд урьдчилсан байдлаар 6.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Эдгээр тоо бол зөвхөн бүртгэгдсэн хохирол. Түймэрт шатсан бэлчээр, ой мод, амьтан ургамлын аймаг, хөрс, экосистемд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр хэмжихэд илүү урт хугацаа шаардагдах биз ээ.
“Энэ жил хуурайшилт харьцангуй өндөр байна”
Намрын энэ үеийг хуурайшилтын “эд” үе гэдэг. Түймрийн эрсдэл өндөр байна гэсэн үг.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх газрын дарга Л.Оюунжаргалын мэдээлснээр энэ жил өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хуурайшилт харьцангуй өндөр байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт цаг агаар тогтуун, дулаахан байсан тул ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй бүс нутгуудад түймрийн эрсдэлийн зэрэглэл хамгийн дээд буюу нэн аюултай түвшинд хүрсэн байна. Одоогоор баруун аймгуудын нутгаас цаг агаар сэрүүсэж эхэлсэн ч Төв, говь болон зүүн аймгуудын нутгаар дулаахан байгаа учраас эдгээр бүсэд гал түймрийн эрсдэл өндөр хэвээр байна.
Бороо орлоо гээд хуурайшилт шууд багасна гэж ойлгож болохгүй. Арваннэгдүгээр сар хүртэл хуурайшилт ихтэй байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
Татсан тамхины иш, түүдэг галаа бүрэн унтраахад хэдхэн минут л хангалттай Түймрийн аюулыг бууруулахад иргэн бүрийн хичээл зүтгэл, анхаарал сэрэмж чухал.  Ой, хээрт зорчихдоо дараах энгийн дүрмийг мөрдөхийг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна. Үүнд, асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах. Халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй, зориулалтын таглаа бүхий нүх, саванд хийх.  Гэр, сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах. Хог, өвс болон бусад зүйлсийг ил задгай шатаахгүй байх. Арц, хүж, зул зэрэг шашны зан үйлтэй холбоотой зүйлсийг асааж орхилгүй, бүрэн унтраах. Түймрийн аюултай үед хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа галын аюулгүй байдлыг чанд сахих.
Гал нэгэнт дэгдсэн хойно унтраахад хэдэн арван хүний хүч хөдөлмөр, тусгай техник, цаг хугацаа шаардагдана. Харин ширхэг тамхины ишийг унтраах, үнсээ зөв асгах, түүдэг галаа бүрэн унтрааж түймрийн аюулаас сэргийлэхэд хэдхэн минут л хангалттай.
Нэг хүний болгоомжгүй үйлдэл хэдэн мянган га талбайг хамарсан түймрийг өдөөж, хүний амь нас, мал ахуй, эд хөрөнгөд нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүй. Тиймээс энэ намар ой, хээрт гарахдаа гал түймрийн аюулаас сэргийлж, иргэн бүр хариуцлагатай байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Чулуунхүү БЯМБАХАЖИД
Эх сурвалж: “Зууны мдэээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 176 (7918)
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
МАН-ын Удирдах зөвлөлийн өнөө өглөө хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилохоор санал хурааж буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл эл хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжив.
ХЗДХ-ийн сайдын суудалд залрах Г.Тэмүүлэнг танилцуулж байна.
БОЛОВСРОЛ:
2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр
Ажлын туршлага:
2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
Тэрээр АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ нийт 2 тэрбум 633.23 сая төгрөгийн хөрөнгөтэй гэжээ. Тодруулбал,
Өөрийн орлого-75 сая төгрөг
Гэр бүлийн гишүүдийн орлого-134 сая төгрөг
Орон сууц-2.2 тэрбум төгрөг
Тээврийн хэрэгсэл -1.2 тэрбум төгрөг
Мал аж ахуй- 523 сая төгрөг
Үнэт эдлэл-15 сая төгрөг
Хадгаламж- 94 сая төгрөг
Зээл-303 сая төгрөг
Евроконстракшн ХХК, ТТЕМ ХХК, Ханбүргэдэй ХХК ХХК, Харте Голд Корп ХХК, Ярлаг ХХК ХХК, Хемостемикс ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг гэжээ.
Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдсэнээс хойш 18-ны   Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдэж 18-ны өдрийг хүртэл Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол Улсын Үндэсний Их Сургууль,  Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Эрүүл Мэндийн Төв, Энхтайвны өргөн чөлөөнд байрлах East plaza төв оффис зэрэг их сургуулиуд болон байгууллагуудаар нийт зургаан удаа зохиогдлоо.
Мөн үзэсгэлэнд хиймэл оюун ухаан АI машин орчуулга, Жангар туулиар сэдэвлэсэн цуврал бүтээгдэхүүн, эртний ном судрын систем, Монгол анагаах ухааны платформ зэрэг ауулгын хүрээнд дэлгэн үзүүлж, их сургуулийн багш оюутнууд ба нийгмийн олон салбарын хүмүүсийн анхааралд хүрч, онцгойлон машин орчуулга, код хөрвүүлэх , үсгийн залруулга, цахим толь бичиг, уламжлалт монгол үсэг ба кирилл үсгийг хөрвүүлэх  зэрэг технологи нь оюутнуудын анхаарлыг татаж, өөрийн хичээл суралцлагад зориулан тухайн талбайд туршин хэрэглэсэн юм.Тус арга хэмжээг Хятадын ӨМӨЗО-ны “Өвөр Монголын Өдрийн Сонин”-оос голчлон зохион байгуулж, Өвөр Монголын “Оюун” Мэдээлэл Технологи үйлчилгээний ХХК дэмжин ажилласан байна.
Зохиогч: ЮЙ-ИН,ХАНЬ ХУНШЯ, Хай Лиянь, Үйлс, Фү Гэнь
Найруулагч: ХаньХуншя
Эх сурвалж : Солонго
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ
Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/928 тоот захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалтыг эхлүүллээ.
Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хамтарсан бүрэлдэхүүн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчиж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийнэ.
Түүнчлэн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малыг гаргах, хүнсний зах, худалдааны төв болон мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, тандалт шинжилгээг хийж, тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулан ажиллана.
Нийслэлийн хэмжээнд 317 мянган бог малыг дархлаажуулах ажил үргэлжилж байна.
Дэлхийн хамгийн хямд 5 автомашин
1. Tata Nano — Дэлхийн хамгийн хямд автомашин
Том бүлтгэр нүдтэй энэ жижиг машин хүйтэнд даарч буй бяцхан нохой шиг чичирч эхлэх гэж байгаа мэт харагдана. Түүний төрх нь эзнээсээ «Нано биш байж болохгүй юу?» гэж асууж байгаа мэт. Харин эзэн нь «Үгүй ээ, Нано!» гэж хариулна.
Дэлхийн хамгийн хямд автомашин гэгддэг энэ машин ердөө 3000 ам.долларын үнэтэй. Энэтхэгийн автомашин үйлдвэрлэлийн энэхүү бүтээл ердөө 600 кг жинтэй, урт нь гуравхан метр. Радио, аюулгүйн дэр, хамгаалалтын систем зэрэг тансаг хэрэглээний зүйлс огт байхгүй. Иймээс Tata Nano-ийн жолооч бараг сапёртой адилхан – ганцхан удаа алдаа гаргах эрхтэй.
2. Chery QQ — Хотын хэрэглээнд зориулсан авсаархан хэтчбек
5000 ам.долларын үнэтэй энэ жижиг машины төрх ч бас бага зэрэг төөрөлдсөн мэт харагдана. Загварын нэр нь хүртэл хөгжилтэй санагдана. Хятадууд «QQ» гэсэн нэрийг магадгүй «Кин-дза-дза!» киног үзээд өгсөн ч байж мэднэ. Нийгмийн өндөр статустай машин биш нь ойлгомжтой. Тиймээс ч дээд хурд нь ердөө 83 км/цаг. Том машинтай зэрэгцэх гэж хэт яарах хэрэггүй гэсэн үг.
3. Jiangnan Alto — Хямд ангиллын хамгийн сайн тоноглолтой загвар
Хятадын автомашинууд хямд үнээрээ алдартай бөгөөд Jiangnan Alto бол тэдний дундаас хамгийн боломжийн үнэтэй загваруудын нэг юм. Үнэ нь мөн ойролцоогоор 5000 ам.доллар. Гэхдээ бусадтайгаа харьцуулахад илүү «насанд хүрсэн» тоноглолтой. Агааржуулагч, хөгжим тоглуулагч, жолооны хүчитгэгчтэй тул жолооч өөрийгөө жинхэнэ автомашин унаж байгаа мэт мэдэрнэ. Энэтхэгийн Suzuki Maruti-тэй хамт энэ загвар сүүлийн 30 жилийн турш Азийн олон ядуу бүс нутагт өргөн тархжээ.
4. Geely Merrie — Илүү хүчирхэг хөдөлгүүртэй төсвийн машин
Энэ бол Хятадын олон мянган «автомашины хуулбаруудын» нэг. Үнэ нь маш хямд ч гадна төрхөөрөө илүү үнэтэй харагдахыг хичээдэг. Үнэ нь 5500 ам.доллар бөгөөд нэг литрээс илүү багтаамжтай хөдөлгүүрээрээ бусад хямд загваруудаас ялгардаг. Ядаж өгсүүр зам дээр гарахын тулд түлхэх шаардлага гарахгүй байх магадлалтай.
5. Mobius One — Африкт үйлдвэрлэсэн энгийн бартаат замын жийп
Та Кенийн бүх хүмүүс тосгоноос тосгон руугаа зөвхөн явган гүйдэг гэж бодож байсан уу? Үгүй аж. Мөнгө боломжтой хүмүүс Кенийн үндэсний бахархал болсон Mobius One-ийг худалдаж авдаг. Тийм ээ, Африкт ч автомашин үйлдвэрлэдэг. Түүнээс гадна жинхэнэ бартаат замын автомашин үйлдвэрлэдэг. Үнэ нь ердөө 6000 ам.доллар боловч хөдөлгөөнд шаардлагатай үндсэн эд ангиас өөр бараг юу ч байхгүй. Жишээ нь, хажуугийн шил ч байхгүй. Гэхдээ 6000 ам.долларын жийп худалдаж авч байгаа хүнд тансаг хэрэглээ тийм ч чухал биш. Гол нь явж л байвал болно. Үлдсэнийг нь Кенийн гарын дүйтэй автомашин сонирхогчид дараа нь өөрсдөө янзлаад авчихна.
https://www.caak.mn/post/view/44092
Томоохон голуудын усны түвшинг нэмэгджээ
2026 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, зүүн хажуугийн Балж, Хангай нурууны араас усжих Сэлэнгэ, Орхон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 20-60 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрөн Орхон гол Сүхбаатар сум орчимд олон жилийн дундаж түвшинг 45-85 см, Ерөө гол үерийн түвшинг 40-70 см, Хүдэр гол үерийн аюултай түвшинг 55 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 24-ны өдөр Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 25 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинд дөхөн үерлэх төлөвтэй байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна.
Малчдын хүүхдүүдийг найман насанд нь сургуульд элсүүлэхийг дэмжлээ
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2026.06.23)- хуралдаанаар малчдын хүүхдүүдийг найман насанд нь сургуульд элсүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж нарын 36 гишүүний өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явуулав.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж танилцуулав. Манай улсын малтай өрхийн тоо 2022 онд 248,3 мянга болж өссөн бөгөөд нийт малчдын дунд 15-44 хүртэлх насны малчид 26.9 хувь, 35-44 хүртэлх насны малчид 58.5 хувь, 55-аас дээш насны малчид 14.6 хувийг тус тус эзэлж байжээ. Сүүлийн 3 жилд 15-34 насны залуу малчдын тоо 2.9 нэгж хувиар буюу 7.0 мянгаар багасаж, 35-59 насны малчдын эзлэх жин 1.7 нэгж хувиар буюу 8.8 мянгаар нэмэгдсэн байна.
Залуу малчдын тоо жилээс жилд буурч байгаа нь малчдын залгамж халаа алдагдах, дунд болон ахмад малчдын тоо өсөх хандлагатай, хөдөлмөрийн насны малчдын дунд насжилтын өөрчлөлт нэлээд явагдаж байгааг зайлшгүй анхаарч бодлогын хариу арга хэмжээ авах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ. Малчин өрхийн  хүүхэд зургаан наснаас сургуульд суралцах нь тэдний амьдралд хүндрэл бэрхшээл үүсгэж, олон талын сөрөг үр дагавар дагуулж буй тул малчдын өөрсдийнх нь хүсэлтийн дагуу тухайн онд найман нас хүрэх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулах, малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг хуульд заасан журмын дагуу зайнаас болон цахимаар явуулахаар хуулийн төсөлд тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Рэгдэл, П.Ганзориг, Л.Энх-Амгалан нар асуулт асуусан юм. Хуулийн хэзээнээс, хэрхэн хэрэгжүүлэх, энэ талаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг болон бусад нөхцөл, шаардлагаар зайнаас болон цахимаар сургалтад хамруулж буй эцэг, эхчүүдийн туршлага, урьд өмнө манай улсад хэрэгжүүлдэг байсан шавь сургалт зэрэг арга хэлбэрүүд, туршлагыг хэр судалсан тухай, мөн зайны болон танхимын сургалтын чанарын зөрүүг хэрхэх зэргийг асууж, хууль санаачлагчаас хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан суралцах арга хэлбэрийн болон элсэлтийн насны зөрүү байхгүй байгаа үед ч хот, хөдөөгийн сургалтад чанарын ялгаа их болсныг дурдаж, хуулийг хэрэгжилтийг хэрхэн чанартай зохион байгуулах, сурлагын хоцрогдол үүсгэхгүй байх зэрэгт анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Рэгдэл нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэллээ. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70.6 хувь нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн мал бүхий хороодын нутаг дэвсгэрт байгаа бог малыг дархлаажуулах ажил 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 19000 толгой малыг хамруулж дархлаажуулалтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Уг дархлаажуулалтад 32000 толгой бог малыг хамруулахаар төлөвлөгдсөн байгаа аж.
Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад “Монгол адууны диваажин” хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрахыг урьж, ярилцлаа.
“Дэлхийн дахинд морин эмчилгээ трэнд болж байна”
Блиц:
-Эдийн засагч, түүхч мэргэжилтэй.
-Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд Бизнесийн менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
-Мэдээлэл технологийн салбарт 2016 он хүртэл ажиллахдаа Ухаалаг Улаанбаатар, E-Mongolia, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем зэрэг Монгол Улсын цахим шилжилтэд хувь нэмрээ оруулсан.
-2018 оноос Адууны асрамжийн газар байгуулан гэмтсэн, дайруулсан адууг эмчилж, адуугаар дамжуулан хийдэг морин эмчилгээг аутизм, донтолт зэрэг сэтгэл заслын эмчилгээг Монгол Улсад хөгжүүлж байна.
-2021 оноос 3000 Малчны "Монгол адууны диваажин " хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж, “Ногоон малчны найман бодлого”-ыг боловсруулан НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн манлайлагч " шагнал хүртсэн.
-2026 оноос Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн адууны бодлогын ажлын хэсгийн нарийн бичиг, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байна.
-“Монгол адууны диваажин” бол 3000 малчныг эгнээндээ нэгтгэсэн томоохон хөдөлгөөн юм. Швейцарын хөгжлийн “Ногоон алт” төслийн судалгаагаар, Монгол Улсад жил бүр 31-59 мянган иргэн хөдөөгөөс хот руу нүүдэллэдэг, тус судалгаанд хамрагдсан иргэдийн 37 хувь нь малын хулгай, түүнээс үүдэлтэй эрсдэлийн улмаас шилждэг гэсэн байна.
Өнөөдөр улсын хэмжээнд гарч буй малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг дангаараа адууны хулгай эзэлдэг бөгөөд хот руу чиглэсэн нийт нүүдлийн 17-18 хувийг нь эзэлж байгаа юм. Тийм учраас адууны талаар төрөөс баримтлах бие даасан бодлого зайлшгүй байх ёстой гэж үзэн, анх “Адууны диваажин” ТББ-ыг байгуулж байсан.
Анх буян үйлдэх үүднээс бойны газраас адуу худалдаж авснаар энэ ажил эхэлсэн байдаг. Нэрийн тухайд гадаадын орнуудад байдаг “Horse stable” буюу аврах төвүүдээс санаа авч нэрлэсэн. Одоогоор манай асрамжийн газар таван азарга адуу буюу 150 гаруй адуу байна. Байгууллагын үйл ажиллагаа зөвхөн адууны асуудлаар хязгаарлагдахаа больж, малчдын ногоон найман бодлого болон өргөжөөд байна.   Хүн ер нь өөрт хэрэгтэй, ашиг тустай гэж үзсэн зүйлээ л үнэ цэнтэй гэж хүлээж авдаг. Өнөөдөр манай нийгэмд адууг зөвхөн уяачид уяж уралдуулдаг, морь унахыг хүсвэл хотын ойролцоох уналгын газарт очоод хөлслөөд уначихдаг болсон. Гэтэл дэлхий дахинд өөрийн гэсэн морьтой байж, түүнтэйгээ сэтгэл зүйгээрээ нөхөрлөх замаар морин эмчилгээ хүчтэй түрэн орж ирж байна. Тиймээс бидэнд араас нь дагаж гүйх үү, амдаж гүйх үү гэдэг сонголт байгаа. Өнөөдөр сэтгэл гутрал, дэлгэцийн донтолт, тархины харвалт болон саажилтын дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамгийн үр дүнтэй эмчилгээ нь морин эмчилгээ болоод байгаа.
Малчид эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх боломжтой
-Шинжлэх ухаан сүүлийн үед маш идэвхтэй судалж байгаа. Олон улсад морин эмчилгээний өртөг, цаг нь маш өндөр байдаг. Жишээлбэл Японы Окинава дахь морины төвд ердөө хоёр өдрийн морин эмчилгээнд хамрагдахад 125 мянган иен буюу ойролцоогоор гурван сая 370 мянган төгрөгийн үнэтэй.
Хамгийн сонирхолтой нь манай улсын баячууд ч тийшээ зорьж очдог. Европт гэхэд нэг цагийн морин эмчилгээний үнэ 80-120 ам.доллар байдаг.
Мориор дамжуулж хүнийг анагаадаг олон улсын “Морин заслын эмчилгээ, судалгаа, сургалтын төв”-ийг Монголд байгуулах үүрэг бүхий баг Эрүүл мэндийн яам дээр албан ёсоор томилогдон ажиллаж байгаа. Дэлхийн адууны өдрөөр Япон, Англи, Швейцар, Швед, Өмнөд Африк, Аргентин, Герман, Франц зэрэг орнуудаас мэргэжлийн түвшинд хамгийн өндөр үр дүн гаргаж, амжилттай ажиллаж буй морин засалчид ирнэ. Энэ үеэр холбогдох сургалт үйлчилгээнүүд явагдах бөгөөд малчдын ногоон найман бодлого хөтөлбөрийн хүрээнд тусгайлан чадваржуулж бэлдсэн малчдыг бий болгоно. Сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн малчид цаашид гэрийнхээ гадаа эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээг бие даан эрхлэн явуулах боломж бүрдэнэ.
“Тулгын гурван чулууны зөвхөн нэгийг л хөгжүүлж байна”
-Монголчуудын морь эдлэх өв соёлыг бүхэлд нь авч үзэхийн тулд тулгын гурван чулуу мэт салшгүй гурван зүйл бий. Энэхүү гурван соёлыг нэгдмэл байдлаар нь харж чадвал морин соёлын жинхэнэ үнэ цэнийг бүрэн ойлгож эхэлнэ.
Нэгдүгээрт, морийг уяж сойх, уралдуулах соёл.
Хоёрдугаарт, хүүхдийг мориор дамжуулж хүмүүжүүлэх соёл. Манай ард түмний уламжлалт хэллэгт нэг сайн эр хүн гурван адууны настай гэсэн гүн гүнзгий утгатай яриа байдаг.
Гуравдугаарт, дайны морийг бэлдэг соёл энэ гурав нийлж байж монголын морин соёлын цогц ухааныг бий болгодог. Гэтэл өнөөдөр бид тулгын гурван чулууны зөвхөн нэгийг нь буюу уралдуулах соёлыг мэдээд бусдыг орхигдуулаад байгаа. Нэг чулуун дээр тогоо тавихаар холбироод уначихдаг шиг морин соёлоо ганцхан талаас нь харж хөгжүүлэх нь дутагдалтай байна. Монгол адуу нь дэлхийн бусад адуутай харьцуулахад хагас зэрлэг гэж албан ёсоор нэрлэгддэг. Жилийн дөрвөн улиралд бэлчээрээр маллагдаж, байгальтайгаа ойр амьдардаг учраас зэрлэг амьтны зөн совин, төрөлхийн инстинкт нь маш өндөр түвшинд байдаг. Тэр ч утгаараа нутаг усаа тэмцэн гүйх, эх орны хүйн холбоо совин бусад адуунаас илүү байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан “Малчдын ногоон найман бодлого”-ын нэг бодлого “Адуу брэнд” хөтөлбөр юм. Хууль зүй, дотоод хэргийн яамны хэлэлцээрээр Вьетнамд улсад 100 гаруй монгол адууг өгсөн.
Хоёр улсын Ерөнхийлөгч нарын дунд монгол морьдыг нутаг буцаах тухай хэлэлцээр өрнөж, сүүлийн гурван жилийн турш маш идэвхтэй яригдсаар 2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Ерөнхийлөгчийн захирамжаар гарсан. Түүгээр долоон ажлын хэсэг байгуулагдсаны нэг нь энэхүү монгол адуугаа эх оронд нь авчрах ажлын хэсэг юм. Үүний цаана монголчууддаа адууны үнэлэмжийн талаарх маш том ойлголтыг өгөх зорилго агуулагдаж байгаа. Монгол адуу бол монгол цэргийн адил энхийг сахиулах, улс орноо сурталчлах үйл ажиллагаанд зүтгэж, эх орныхоо төлөө цэргийн цолтой үүрэг гүйцэтгэдэг. Өдгөө Вьетнамд байгаа монгол морьд хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хүртэл хамтран зүтгэж, тусгай цэргийн сургуулилалттай албаны морьд болсон. Тэндээс 20 адууг авчрах асуудал яригдахад төрөөс төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй гэх чиглэл өгсөн ч Вьетнамын нэгэн хувийн компани өөрийн хөрөнгөөр эх оронд нь буцаах тээврийн зардлыг бүрэн даахаар болоод байна.
“Урт хугацаандаа 1.8 сая гаруй адууг эзэнжүүлэх зорилготой байна”
-НҮБ-ээс Олон улсын адууны өдрийг тэмдэглэх түүхэн тогтоол гаргуулсан нь манай улсын хувьд дэлхийн хэмжээнд явуулах томоохон алхмуудын нэг билээ. Гол санаа нь Монголыг дэлхийн адууны төв болгох явдал юм. Энэ хүрээнд зохион байгуулагдах 10 мянган морьтны парад бол нийтийн анхаарлыг татахуйц маш том шоу буюу баяр наадмын томоохон үйл ажиллагаа.
Гаднын жуулчид, моринд хайртай хүмүүс Монголд ирж энэхүү парадад оролцохоороо өөрийн гэсэн морийг унах шаардлагатай болно. Үүний тулд бид тэдэнд морийг худалдаж авах эсвэл түрээсэлж унах гэсэн хоёр боломжийг олгож байгаа юм.
Худалдаж авсан иргэд морио хил давуулаад аваад явах боломжгүй учраас Монголын малчдад сар бүр тодорхой хэмжээний хөлс төлж, морио маллуулах харилцаа үүснэ. Энэ нь эргээд малчдын маань орлогыг нэмэгдүүлэх маш том хөшүүрэг болох юм. Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнд олон улсын өндөр түвшний 50 гаруй зочид оролцохоор байгаа.
Тухайлбал, дэлхийн 15 улсын соёл, спортын болон бусад чиглэлийн сайд нар, мөн Дэлхийн үндэсний спортын холбооны тэргүүн, “Physical Asia” шоуны зургаан улсын долоон оролцогч гэр бүлийн хамт оролцоно.
Дэлхий дахинд морьтой холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг, моринд хайртай 200 сая гаруй морьтон бий гэсэн тооцоо байдаг. Эдгээр хүмүүс манай улсын аялал жуулчлалын салбарын маш том зорилтот бүлэг сегмент юм. Бид энэхүү баялгийнхаа нөөц бололцоонд тулгуурлан “Нэг морь- Нэг эзэн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, урт хугацаандаа 1.8 сая гаруй адууг эзэнжүүлэх зорилготой байгаа. Энэ нь малчдыг тогтмол орлогоор хангах хамгийн том шийдэл юм.
“Цөөн чанартай малтай айл жилд 200 сая төгрөгийн орлого олж болно”
-Цаашлаад дэлхийн адууны өдөр гаднын хүмүүсийн заавал ирж үзэхийг хүсдэг, олон улсын хэмжээний маш том уламжлалт фестиваль болон хөгжих юм. Мөн Монгол Улс дэлхийн адууны төв болох бүрэн боломжтой. Миний хувьд Малчдын ногоон найман бодлогоороо 2022 оны есдүгээр сарын 13-ны өдөр НҮБ-ээс –“Тогтвортой хөгжлийн манлайлагч” шагналыг хүртсэн. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч биднийг хүлээн авч уулзан, тус бодлогыг бүрэн дэмжих, Ерөнхийлөгчийн ивээл доор 2022 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна.
Бид мал сүргийн тооны хойноос биш чанарт шилжүүлэх цөөн чанартай малтай айл жилд 200 сая төгрөгийн орлого олох бүрэн боломжтой эсэхийг судлан, сүүлийн жилүүдэд зарим аймаг, суманд туршилтуудыг амжилттай хийлээ.
Малчдын ногоон найман бодлогыг багцлан дурдвал, Нэгт малыг чанаржуулах, цөөн малаас өндөр ашиг шим авах бодлого. Хоёрдугаарт тавлаг мал сүрэг буюу улс орны хаана ч байсан бэлчээрийн даац, байгальдаа тохирсон мал сүргийн толгой тооны зохистой бүтцийг бий болгох. Гуравдугаарт Адуу брэнд буюу Монгол Улсыг дэлхийн адууны төв болгох. Дөрөвдүгээрт малчин өрх жуулчин хөтөлбөр, тавдугаарт малчин өрхийг чадавхжуулах, багийн сургууль байгуулах, зургаа ба долоо хоёр хоорондоо нягт холбоотой ачаа тээвэр болон цахим дэд бүтэц бид малчдын гар дээрээс хүргэлтээр цагаан идээ махаа авах, наймдугаарт зүрх сэтгэлийн боловсрол олгох монгол хүн хөтөлбөр юм.
Т.БАТЦЭЦЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин