Эдийн засаг - Сонгинохайрхан дүүргийн мэдээ мэдээлэл

Ноолуурын дээд ханш 207 мянган төгрөг боллоо
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ноолуур кг тутам нь 165-207 мянган төгрөгийн үнэтэй байна. Дорнод аймагт ноолуур 207 мянган төгрөг хүрсэн нь хамгийн өндөр ханш болов. Харин Дорноговь аймагт хамгийн бага буюу 165-170 мянган төгрөгийн үнэтэй байна.

Ноолуур ханшийн мэдээлэл:

Дорнод аймаг 203-207 мянган төгрөг

Хэнтий аймаг 198-204 мянган төгрөг

Сүхбаатар аймаг 197-204 мянган төгрөг

Төв аймаг 188-194 мянган төгрөг

Орхон аймаг 185-190 мянган төгрөг

Булган аймаг 190-193 мянган төгрөг

Хөвсгөл аймаг 190-195 мянган төгрөг

Дундговь аймаг 178-180 мянган төгрөг

Архангай аймаг 180-185 мянган төгрөг

Дорноговь аймаг- 165-170 мянган төгрөг

Ахмадуудын тэтгэврийг найман хувиар нэмэхэд 504 тэрбум төгрөг хэрэгтэй
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах асуудлыг судлах үүрэгтэй ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Ажлын хэсгийг гишүүн С.Эрдэнэбат ахалж буй юм. Ирэх оны төсөвт ахмадуудын тэтгэврийг зургаан хувиар нэмэхээр тусгасан нь Тэтгэврийн тухай хуулийн 27.1 дэх хэсгийн “Тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлнэ” гэснийг зөрчсөн байна гэж ажлын хэсэг үзжээ. Эдүгээ инфляц 8.8 хувь байгаа, оны эцэст 8.6 болох тооцоог Монголбанк хийжээ. Тиймээс ирэх оны төсөвт нэмж 267.1 тэрбум төгрөг тусгаснаар инфляцтай уялдуулах гэнэ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Улс төрийн ээдрээтэй цаг үед ахмадуудаа гадаа хүйтэнд суулгаж байгаадаа уучлал хүсье. Тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох тун хэцүү, үүний тулд 4.1 их наяд төгрөг шаардлагатай. Зургаан хувиар нэмэхэд төсөвт 377.9, найман хувь болгоход 504 тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ бид гарц олохын тулд УИХ-ын гишүүдтэй хамтраад ажиллаж байна” гэв. Байнгын хорооны хуралдаанд ахмад настнуудыг төлөөлөн оролцсон иргэн Ц.Алтанзул “Төрийн ордны гадна ахмадууд 40 хоног сууж, заримынх нь эрүүл мэнд муудлаа. Одоогийн тэтгэврийн доод хэмжээ буюу 689 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэх, халамжийн тэтгэвэр 397.5 мянган төгрөгийг амьжиргааны баталгаажих доод түвшнээр буюу 495.4 мянган төгрөгт хүргэх, мөн тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгон сунгаж, хүүг 12 хувь болгон бууруулах шаардлага тавьж байна” гэв.

Ахмадуудын тэтгэврийг нэмэх талаар УИХ-ын гишүүд дотор гарын үсэг цуглуулж буй, үүнд 42 хүн нэгдсэн гэсэн мэдээлэл бий. Мөн тэтгэвэр, цалин нэмэхийн тулд төсвийн бүх ерөнхийлөн захирагчийн урсгал зардлаас 10 хувь хасах саналыг МАН-ын бүлгээс гаргасан билээ.

Хуучин орон сууцны үнэ өсчээ
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон байрны үнэ тогтмол өсч байна. Тухайлбал, инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны есдүгээр сард 6.3 хувь байсан бол 2025 оны есдүгээр сард есөн хувь болж өсөлтийн хурдац нэг жилийн дотор 2.7 нэгж хувиар нэмэгдсэн байна. Тэгвэл орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна.

Үнийн хувьд шинэ орон сууцны 1метр квадрат талбайн дундаж үнэ 4 сая 800 орчим мянган төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй буюу шинэ орон сууцны 1 мкв талбайн дундаж үнэ 5 сая 600 орчим мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 24.5 хувиар буюу нэг сая төгрөгөөр өссөн байна. Харин Хан-Уул дүүрэгт 4.4 хувиар буюу мкв-ын үнэ 200 гаруй мянган төгрөгөөр нэмэгджээ. Сүүлийн жилүүдэд хуучин орон сууцны үнэ байршлаасаа хамаарч шинэ орон сууцаас бараг ялгаагүй үнэтэй болсон.

Өөрөөр хэлбэл, энэ оны есдүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.66 сая төгрөгийн үнэтэй байгаа нь мкв тутамд шинэ орон сууцаас 100-150 мянган төгрөгийн зөрүүтэй байгаа юм.

Тэгвэл хуучин орон сууц мөн л Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.850.000 төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 22.3 хувиар буюу нэг сая гаруй төгрөгөөр өссөн бол Сонгинохайрхан дүүрэгт 10.2 хувиар тус тус өсчээ.

Энэ оны есдүгээр сарын байдлаар, нэг өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.350.000 төгрөг байгаа бол хоёр өрөө орон сууц 2 сая орчим төгрөгийн үнэтэй байна. Харин гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3 сая төгрөг байгаа ажээ.

Г.Занданшатар: Данс хааж татвар төлүүлдэг бүдүүлэг аргыг хална. ЖДҮ-ийн татварын ачааллыг багасгана
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийн талаар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-тай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийт иргэдийн татварын ачааллыг багасгасан, хувийн хэвшлээ дэмжсэн шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Төсвийн хуультай хамт НӨАТ-ын хуулийн төслийг давхар өргөн барьж байна. НӨАТ-ын буцаан олголтыг 2.5 дахин нэмэгдүүлж, 1 сая төгрөгийн худалдан авалтад таван хувийн буцаан олголт өгнө. 2027 оноос 100 хувь буюу 10 хувийг нь буцааж олгоно.

Сард 800 мянган төгрөгийн худалдан авалт хийдэг хүн 80 мянган төгрөгийн НӨАТ төлнө. Үүний 2 хувьд нь 16 мянган төгрөг буцааж авдаг байсан бол 40 мянган төгрөг буцаан авдаг болно.

Нэг жилийн хугацаанд үүнийг амжилттай хэрэгжүүлснээр ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс 100 хувь буюу 80 мянган төгрөг буцаан авна. Нийт иргэдийн 75 хувь нь 1 сая төгрөг хүртэлх худалдан авалт хийдэг.

Сарын 1.5 сая төгрөгийн цалинтай хүний 800 мянган төгрөгөөс татвар авахгүй, үлдэгдэл 700 мянган төгрөгөөс 10 хувь буюу 70 мянган төгрөгийн татвар авна.

Жижиг дунд үйлдвэрийн татварын ачааллыг багасгана. 2.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ. Хялбаршуулсан босго 50 сая төгрөг байсныг 400 сая болгоно. Банкны дансыг нь бүтэн хаах бус орлогоос нь татварт суутгадаг шинэ зохицуулалт үйлчилнэ. Энэ бүхний үр дүнд далд эдийн засаг ил болно. Бүх нийтээрээ хянаж, шаардлага тавина.

2025 онд нийт төсвийн зарлага 35.1 их наяд төгрөг байсан бол 2026 онд 3 их наяд төгрөгөөр бууруулж байна. 2025 онд нийт төрийн албан хаагчийн тоо 231 мянган байсныг 218 мянга болгож хязгаарласан. Цаашдаа энэ түвшнээс нэмэгдүүлэхгүй байх бодлого хэрэгжүүлнэ" гэв.

Тарифын дайны сүүдэр ноолуурт тусав уу!
Америк, Хятадын худалдааны татвар, тарифын дайны сүүдэр ноолуурын үнэд туссан тухай Төрийн шаргал ордон хавиар жиг жуг хийцгээж байна.

Цаг агаар харьцангуй дулаан, ямааны ноолуур эрт хөдөлдөг зүүн аймгуудын ноолуур гэхэд өнгөрсөн 2024 оныхоос кг тутамдаа 10 мянган төгрөгөөр буурсан гэнэ.

Баруун аймгуудын ноолуур удахгүй гарах ч түүнийг авах мөнгө үндэсний үйлдвэрлэгчдэд тааруу дуулдана. Ингэж ноолуурын ханш унаж, малчдын амьжиргааны нэг эх үүсвэр суларч буйн шалтгаан АНУ, БНХАУ хоорондын тарифын “үнэ хаялцаан” хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тодотгов. Гэхдээ аливаа зүйл цаг хугацаатай юм хойно, малчид бага зэрэг тэвчээрэй гэж эрхэм гишүүн бас давхар сануулав.

Алтны үнэ $3000 доллар давлаа
Нью-Йоркийн Comex бирж дээр дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерсийн үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Гуравдугаар сарын 14-ний шөнө үнэт металлын үнэ унц нь 3001.5 ам.долларт хүрсэн байна.

Баасан гарагийн өдрийн байдлаар алтны үнэ бага зэрэг буурч, нэг унц нь 2,997.9 ам.доллар болжээ. Өмнө нь шинжээчид энэ оны гуравдугаар улиралд алтны үнэ өсөж, 3500 ам.доллар болж магадгүй гэж таамаглаж байсан юм.

ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ
Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам бараг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох байсан ч Монголын тал өргөн царигтай төмөр зам барьсан. Мөн олон нийтийн дунд зарим хэсэг нь "Танк орж ирэх гэж байна", "Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ" гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд орсон. Үүний улмаас бид ямар хэмжээний боломжийг алдсан бэ гэдэг нь асуудал дагуулаад буй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ "Төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын талаар 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн.

Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэнэ" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл бид 2015-2024 оны хооронд буюу сүүлийн 10 жилд Монгол Улс хэчнээн хэмжээний нүүрсийг экспортод гаргасан талаарх мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын эх сурвалжтайгаар хүргэж байна. Тодруулбал,

-2015 онд 14.4 сая тонн байсан нүүрсний экспорт 2023 онд 69.6 саян тоннд хүрчээ-

2015 онд 14.4 сая тонн, 2016 онд 25.6 сая, 2017 онд 33.0 сая, 2018 онд 35.8 сая, 2019 онд 36.5 сая, 2020 онд 28.6 сая, 2021 онд 15.7 сая, 2022 онд 31.7 сая, 2023 онд 69.6 сая, 2024 оны 12-р сарын 1-ний байдлаар 74.2 сая тонн нүүрсийг экспортолсон байна.

Өөрөөр хэлбэл, нийт 365.1 сая тонн экспортолсон гэсэн үг. Хэрвээ сайд Ц.Туваан хэлсэн 232 сая тонн нүүрсийг экспортолж чадсан бол нийт 597.1 сая тонн нүүрс экспортлох боломж байжээ.

Төсөв: Сургууль, соёлын төвөөс татгалзаж, дэд бүтцэд л хөрөнгө оруулна
Сангийн яамнаас өнөөдөр /2025.09.02/ ирэх 2025 оны төсвийн төслийг танилцууллаа. Ирэх оны төсвийн гол онцлог нь бүсчилсэн хөгжлийн хүрээнд дэд бүтцийг дэмжихэд чиглэж байна. Төсвийн тухайд бүхэлд нь дэд бүтцийн чиглэлд зарцуулахаар Засгийн газар төлөвлөжээ. Тухайлбал, зам тээвэр логистик, эрчим хүч болон дулаан хангамжийг сайжруулах үндсэн гурван чиглэлд хөрөнгө оруулалтыг боломжит дээд хувилбараар тусгасан байна. Монгол Улсад 4000 гаруй км хатуу хучилттай авто зам барих шаардлагатай байгаагаас 2025 онд боомтууд болон аймаг хоорондыг холбосон 2200 гаруй км хатуу хучилттай зам шинээр барина. Мөн эрчим хүчний эх үүсвэрүүдийг өртгөтгөх, шинэ эх үүсвэр барих, дулааны газар доорх болон агаарын шугамуудын ажлыг эрчимжүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтын ихэнх хувийг нь зарцуулах тооцоолол гарчээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ИНФЛЯЦИ ТОГТВОРЖИХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

2025 онд дэлхийн эдийн засгийн өсөлт, инфляци тогтворжих төлөвтэй байгааг Сангийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, улс орнууд бодлогын хүүгээ бууруулж эхэлснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвтэй. Мөн дэлхийн инфляцийн түвшин буурах төлөвтэй байна. Монгол Улс үйлдвэрлэгч биш орон бөгөөд урд хөршөөс салшгүй хамааралтай импортлогч улс. Тиймээс эдийн засгийн хувьд Хятадын эдийн засгийн төлөв байдал ихээхэн хамааралтай.

Хятадын 2025 оны эдийн засгийн өсөлт 4.1-4.5 хувь байх төлөвтэй байна. Монгол Улсад үзүүлэх нөлөөллийн хувьд тогтвортой байхыг мөн Сангийн яамнаас онцолсон юм.

Нөлөөллийн хувьд нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг гол түүхий эдийн эрэлт тогтвортой, гадаад худалдааны эргэлт мөн тогтвортой байх төлөвтэй гарчээ.

Төсөв нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх хэрэгсэл бөгөөд 1-12 дугаар сард төрийн санд хуримтлагдах нийт орлого, түүнийг  зарцуулах арга хэмжээг багтаасан орлого, зарлагын тэнцэл. Ирэх оны төсвийн төслийн тэнцлийг дараах зурагт дэлгэрэнгүй харуулсан болно.

Засгийн газрын өрийн тухайд гадаад зээлийн төслүүдийн хэрэгжилтийг түргэсгэнэ. Ингэхдээ 2025 онд 2.2 их наяд, 2026 оноос таван их наяд төгрөг хүртэл байхаар тусгасан байна. Мөн Засгийн газрын өрийн өсөлтийг хязгаарлах бөгөөд суурь тэнцлийн хоёр хувийн ашгаар үндсэн төлбөр төлнө.

ИРЭХ ОНЫ ТӨСӨВ ЯМАР, ЯМАР САЛБАРТ ЗАРЦУУЛАГДАХ ВЭ?

Сүүлийн жилүүдэд авто зам, тээвэр логистик, эрчим хүч, дулаан болон дулааны агаарын, газар доорх дэд бүтцийн шугамуудад хөрөнгө оруулалт маш бага зарцуулсан. Харин ирэх оны төсвийн хувьд дээрх салбаруудад хөрөнгө оруулалтыг ихээр тусгаж өгсөн нь онцлог байгаа юм. Өнөөдөр эрчим хүчний салбарт хамгийн оргил үедээ 1480 МВт эрчим хүч нийлүүлэх хүчин чадалтай системтэй байна. Гэхдээ хэдээр дутаж байгааг тооцоолох боломжгүй. Тиймээс бүсчилсэн хөгжлийн загвараар шаардлагатай байгаа эрчим хүчний эх үүсвэрүүд дээр ирэх жилийн хөрөнгө оруулалтыг чиглүүлсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон.

Ойрын жилүүдэд Монгол Улс дор хаяж 1000-2000 МВт-аар эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэхгүй бол эдийн засгийн өсөлтөө улс дийлэхгүй болох эрсдэлтэй.

Эрчим хүчний тухайд Эрдэнэс таван толгойн 450 МВт оруулаад ойрын жилүүдэд 1200 МВт, ирэх жил 270 МВт эрчим хүчийг эхлүүлэхээр зорьж ажиллаж байна.

Дараагийн хөрөнгө оруулалт нэн шаардлагатай нэгж болж замын бүтээн байгуулалт. Сүүлийн 50 жилийн хугацаанд хатуу хучилттай болон сайжруулсан орон нутгийн зам замын санд бүртгэлтэй 14900 км байгаагаас 7500 км нь хатуу хучилттай зам байна. Зам тээврийн яамнаас гаргасан судалгаа, төлөвлөгөөний дагуу 4000 гаруй хатуу хучилттай замыг нэмэхээр ажиллаж байгаагаас 2200 км замыг 2025 онд эхлүүлэхээр зорьжээ.

Гэхдээ замын ажлыг шат дараатайгаар буюу эдийн засгийн үр өгөөжөөр эрэмбэлж, эхлээд эдийн засгийн гол өгөөжтэй хэсэг болох боомтууд руу чиглэсэн уул уурхай, аялал жуулчлалын эргэлт сайтай хэсэгт тавьж эхлэх аж.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР НЭГИЙГ Ч БАРИХГҮЙ

Ирэх 2025 оны улсын төсвийн өөр нэг онцлог нь сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн бүтээн байгуулалт шинээр нэгийг ч эхлүүлэхгүй бөгөөд зөвхөн хуучин төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, үндсэн төсвийн хөрөнгөөр үр ашиг, ач холбогдол өндөр бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх.

Хэдийгээр нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, сурах орчин 100 хувь таатай болоогүй ч эхлээд дуусаагүй боловсролын салбарын олон бүтээн байгуулалт байгаа аж. Тиймээс эдгээр ажлуудыг дуусгасны дараагаар шинийг эхлүүлэх нь зөв гэж хамтарсан Засгийн газраас шийджээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 3.2-8.9 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний хагас жилийн голлох статисик мэдээллүүдийг танилцууллаа.

Нэг ажилтанд ноогдох сарын дундаж цалин 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар 2.3 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 24.7 хувиар нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалингийн индекс 2020 оноос 87.1 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 32.4 хувиар нэмэгдсэн байна.

Нэг ажилтанд ноогдох сарын дундаж цалинг салбараар нь авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарын ажилчдын цалин хамгийн их буюу дунджаар 5.7 сая төгрөг байгаа бол зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажилчдын цалин хамгийн бага буюу дунджаар 1.4 сая төгрөг байна.

Инфляцын түвшин 5.1 хувиар өсжээ

2024 оны зургаадугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин аймгуудад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 3.2-8.9 хувиар өссөн байна.

Инфляцын түвшин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнийг бүлгээр нь авч үзвэл

-Хүнсний бараа, ундаа ус - 4.7 хувь

-Согтууруулах ундаа, тамхи – 5.0 хувь

-Хувцас, бөс бараа, гутал – 5.4 хувь

-Орон сууц, ус, цахилгаан, түлш – 4.7 хувь

-Гэр ахуйн тавилга, бараа – 5.4 хувь

-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээ – 6.6 хувь

-Тээвэр - 0.6 хувь

-Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ – 1.2 хувь

-Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээ – 5.3 хувь

-Боловсролын үйлчилгээ – 16.8 хувь

-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ – 9.6 хувь

-Даатгал, санхүүгийн үйлчилгээ – 5.3 хувь

-Бусад бараа, үйлчилгээ – 11.3 хувиар тус тус өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа

Монгол Улс 2024 оны эхний зургаан сарын байдлаар нийт 148 улстай гадаад худалдаа хийсэн. Нийт гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 13.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 7.9, импорт 5.4 тэрбум ам.доллар байна.

Гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 772.4 сая ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна.

Экспорт өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар, импорт 25.9 хувиар өссөн байна. Нийт экспортын 93.6 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 4.2 хувийг ХАА-н бараа бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд нийт экспортын 92.7 хувийг БНХАУ руу, 4.3 хувийг Швейцар Улс руу хийжээ.

Импорт 5.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 25.9 хувиар өсжээ

Импорт өсөхөд голлон нөлөөлсөн бараа бүтээгдэхүүнийг импортын мөнгөн дүнгээр авч үзвэл

Суудлын авто машин 44.4 хувиар,

Дизель түлш 24.2 хувиар,

Ачааны автомашин 51.2 хувиар тус тус өссөн байна.

Импортын бүтцыг авч үзвэл эрдэс бүтээгдэхүүн буюу нефтийн бүтээгдэхүүн нийт импортын 22.3 хувийг,

-Машин, механтик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл 21 хувь,

-Тээврийн хэрэгсэл, түүний эд анги 21 хувь,

-Үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 8.6 хувь,

-Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 7.1 хувийг тус тус эзэлж байна.

Төлбөрийн тэнцэл ашигтай гарлаа

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний таван сарын байдлаар 351.4 сая ам.долларын ашигтай гарсан байна. төлбөрийн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 152.9 сая ам.доллароор буурсан байна.

-Урсгал дансны тэнцэл 2024 оны эхний таван сард 435.4 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс алдагдал 819.1 сая ам.доллароор нэмэгдсэн байна.

-Санхүүгийн дансны тэнцэл 2024 оны эхний таван сард 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум өс доллароор өссөн байна.

Нийт өрийн үлдэгдэл өмнөх оныхоос 30.9 хувиар өссөн байна

Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 40.2 хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлжээ.

Харин хувийн байгууллагын өрийн үлдэгдэл 17.6 хувь буюу хоёр их наяд төгрөгөөр өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний хагсад 15.6 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт үйлдвэрлэлийн хэмжээ 16.4 хувь буюу 2.4 их наяд төгрөгөөр өссөн байна.

Олон улсын валютын зах зээл дээр гүйлгээ хийх MetaTrader5 арилжааны платформ
Форекс дээр валют арилжаалахын тулд та интернетээр дамжуулан гүйлгээ хийх, үр дүнтэй хэрэгсэл ашиглан зах зээлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх боломжийг олгодог тусгай терминал суурилуулах шаардлагатай болно. Нэг сонголт бол өргөн функц бүхий хүчирхэг худалдааны платформ болох MetaTrader 5 програм юм.

MetaTrader 5 ашиглах гол давуу талууд

MetaTrader 5 худалдааны платформын чухал давуу талуудын нэг нь янз бүрийн захиалга авах боломжтой байдаг. Энэ нь нарийн төвөгтэй стратеги ашиглах үед алдагдлыг хянах боломжтой болгодог. Шинэхэн худалдаачид ч гэсэн энгийн бөгөөд ойлгомжтой интерфэйсийн ачаар програмтай ажиллахыг хурдан эзэмшдэг. Хөтөлбөрийг компьютер, гар утасны төхөөрөмж эсвэл таблет дээр суулгаж болно.

MetaTrader 5 платформ нь зах зээлийн нөхцөл байдалд илүү үр дүнтэй дүн шинжилгээ хийх боломжийг олгодог олон тооны тохиромжтой хэрэгслийг агуулдаг. Төрөл бүрийн үзүүлэлтүүдийг ашиглан та үнэ, борлуулалтын хэмжээний өөрчлөлтийн динамикийг хянах боломжтой бөгөөд ингэснээр гүйлгээний урьдчилсан мэдээний нарийвчлалыг нэмэгдүүлэх болно. MQL 5 програмчлалын нэгдсэн хэл нь танд өөрийн шалгуур үзүүлэлт, худалдааны зөвлөхүүдийг бий болгох боломжийг олгодог.

Зарим худалдаачид програмын тав дахь хувилбарын нарийн төвөгтэй байдлын талаар ярьдаг бөгөөд үүнийг сул тал гэж үздэг. Энэ нь юуны түрүүнд асар олон тооны багаж хэрэгсэл, тусгай үйлчилгээ байгаатай холбоотой юм. Гэсэн хэдий ч хэсэгчлэн эзэмшсэний дараа програмын талаархи санал бодол бүрэн өөрчлөгддөг. Илүү дэвшилтэт хэрэглэгчийн хувьд алслагдсан хасах нь тод нэмэх болж хувирдаг.

Форекс арилжааны програмыг брокерын албан ёсны вэбсайтаас өөрийн компьютерт үнэ төлбөргүй татаж авах боломжтой. Суулгах процесс нь энгийн бөгөөд их цаг хугацаа шаарддаггүй. Хэрэв та хүсвэл демо данс нээж ур чадвараа дадлагажуулах боломжтой. Энэ тохиолдолд та бодит мөнгөө эрсдэлд оруулах шаардлагагүй болно. Энэ горимд шинэхэн худалдаачин арилжааны стратегийг туршиж үзэх боломжтой болно.

Зах зээлийн шинжилгээнд зориулсан техникийн үзүүлэлтүүд

MetaTrader 5 програм нь 38 суурилуулсан үзүүлэлттэй бөгөөд энэ нь валют болон бусад хөрөнгийн үнийн динамиктай холбоотой бүх төрлийн хэв маягийг олоход хялбар болгодог. Хүлээн авсан мэдээлэлд үндэслэн та үнийн төлөв байдлын талаар илүү нарийвчлалтай таамаглаж, амжилттай арилжааны стратеги боловсруулж болно.

Олон үзүүлэлтүүд нь янз бүрийн асуудлыг шийдвэрлэх боломжийг олгодог олон янзын тохиргоотой бөгөөд та зөвхөн шинжилгээний өгөгдөл төдийгүй гадаад төрхийг хянах боломжтой. График элементүүд нь үндсэн ишлэлийн график дээр эсвэл тодорхой үзүүлэлт бүхий жижиг цонхнуудад шууд байрладаг.

MetaTrader 5 платформ нь жинжилгээ хийх гайхалтай хэрэгслүүдийг нэгтгэдэг. MetaTrader Market үйлчилгээг техникийн үзүүлэлтүүдийгбүхэлд худалдан авахад ашиглах боломжтой. Шаардлагатай бол та өвөрмөц шинж чанартай ийм хэрэгслийг өөрөө бичиж эсвэл туршлагатай мэргэжилтнүүдийн үйлчилгээг ашиглаж болно.

Шинжилгээний объектууд

MetaTrader 5 платформ нь 44 шинжилгээний объектыг багтаасан бөгөөд тус бүрийг гараар давхарласан байх ёстой. Ийм элементүүдийг удирдах нь тийм ч хэцүү биш юм. Багаж хэрэгсэлтэй ажиллахдаа барилгын хяналтын цэгүүдийг тохируулахад хангалттай. Үүний дараа хүссэн график элемент гарч ирнэ.

Шинжилгээний объектууд нь даалгавруудыг илүү үр дүнтэй шийдвэрлэхийн тулд дизайны параметрүүдийг өөрчилж, харахад хялбар болгох боломжтой. Үүсгэсэн тохиолдолд элементүүдийг зөөж, өөрчлөх боломжтой. Шаардлагагүй объектуудыг контекст цэс эсвэл товч ашиглан амархан устгаж болно.

Дүгнэж хэлэхэд

MetaTrader 5 програм нь олон ашигтай шиинжилгээний хэрэгсэл бүхий Форекс арилжааны бүрэн хэмжээний платформ юм. Техникийн үзүүлэлтүүд болон объектуудыг ашигласнаар та хамгийн ашигтай стратегийг боловсруулж чадна. Програмын хэрэглэгчдэд ээлтэй интерфэйс нь ажлыг үнэхээр тав тухтай, үр бүтээлтэй болгодог.