Дүүргийн мэдээ - Сонгинохайрхан дүүргийн мэдээ мэдээлэл

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хэрэгжиж буй Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Төслийн талбайд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тус дүүрэгт хэрэгжиж буй Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн гүйцэтгэгчээр "Энигма констракшн" ХХК шалгарсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сард гэрээ байгуулан барилгын ажил эхэлжээ.

Гэвч гүйцэтгэгчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан өдгөө зогсонги байдалд ороод байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва шалтгаан тодорхойгүйгээр ажлаа зогсоосон тул гүйцэтгэгч байгууллагатай холбоотой шаардлагатай арга хэмжээг авч, ажлыг шуурхай үргэлжлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах үүрэг өгөв
“Хатанбаатар” эмнэлгийг нийслэл өмчлөлдөө буцаан авч, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэг болгохоор өөрчилсөн билээ. Хотын дарга Б.Пүрэвдагва энэ амралтын өдрүүдээр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэгийн засварын ажлыг шалгалаа.

Тэрээр энэ өвөл хүүхдүүдээ коридорт ор тавьж эмчлэхгүй байх зорилтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 100 ортой Хүүхдийн эмнэлгийг арваннэгдүгээр сарын 1-ний дотор ашиглалтад оруулах үүрэг өгчээ.

Сонгинохайран дүүргийн 368,000 хүн амын 135,000 нь хүүхэд бөгөөд тэдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өнөөдрийг хүртэл дүүргийн Нэгдсэн эмнэлэг дангаараа хариуцаж, ачаалал нэн хүнд байсаар ирсэн. Харин нийслэлийн өмчид эргүүлэн авсан тус эмнэлгийг Хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгосноор бяцхан үрс маань тухтай орчинд эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдэнэ гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.  Эмнэлэг ашиглалтад орсноор хүн амын тоогоор тэргүүлэгч Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлэх боломж бүрдэнэ. Мөн Баянгол дүүргийн захын хороод буюу 5, 7, 30 дугаар хорооны хүүхдүүдэд үйлчлэх юм.

Борооны ус зайлуулах 24 ширхэг шүүр тагийг хулгайлж, заржээ
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Жанцан дэлгүүрийн орчимд борооны ус зайлуулах шүүр таг байхгүй болсон тухай дуудлага, мэдээллийн дагуу шалгалт хийхэд, нийт 24 ширхэг шүүр таг алга болсон нь үзлэг шалгалтаар тогтоогдсон.

Шалгалтын хүрээнд алга болсон шүүр тагуудаас тодорхой тооны шүүрийг хоёрдогч түүхий эд, төмрийн хог хаягдал худалдан авдаг цэгээс олж авсан байна.

Авто замын борооны ус зайлуулах шугамын шүүр тагийг хулгайлах, зөвшөөрөлгүй авч, төмрийн хог хаягдалд тушаах тохиолдол гарч байгаа нь нийтийн эзэмшлийн зам, талбайн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна.

Шүүр таггүй болсон ус зайлуулах худаг нь явган зорчигч, жолооч, дугуйтай зорчигчдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй.

Ялангуяа шөнийн цагаар болон бороо орж, ус тогтсон үед ил задгай худаг анзаарагдахгүй байх эрсдэлтэй бөгөөд улмаар хүн унах, автомашин болон дугуй нүхэнд орох зэрэг осол гарах нөхцөл бүрддэг аж. Иймд иргэд та бүхнийг:

• Нийтийн өмчийг хамгаалах: Борооны ус зайлуулах шүүр тагийг зөвшөөрөлгүй авах, хулгайлах, гэмтээхгүй байх;

• Шуурхай мэдээлэх: Шүүр таггүй болсон, эвдэрч гэмтсэн ус зайлуулах худаг илэрвэл тухайн байршлыг байгууллагын 7720-0200 дугаарт нэн даруй мэдэгдэх;

• Сонор сэрэмжтэй зорчих: Авто зам болон явган хүний замаар зорчихдоо ил задгай худаг, эвдрэл гэмтлээс сэрэмжлэхийг анхааруулж байна.

Сэрэмжлүүлэг: СБД-ийн 20-р хороо, СХД-ийн 21-р хорооны оршин суугчид болгоомжтой байна уу
Өнгөрсөн шөнө 01.00 цаг орчимд БЗД-ийн 35-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн амны Бурхант хошуунд орж ирсэн хүрэн баавгай айлын гэр рүү халдсан хэрэг гарсан. Улмаар 50 настай эрэгтэй газар дээрээ нас барж, 40 настай эмэгтэй хүнд гэмтэлтэй ГССҮТ-д эмчлүүлж байна.

Хэрэг гарсан БЗД-ийн 35-р хороо нь СБД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэртэй залгаа бөгөөд дээд эхээрээ СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэртэй залгаа аж.

Тиймээс дээрх хороонуудаар баавгай дамжин гүйх магадлал өндөр тул оршин суугчдыг сэрэмжтэй байхыг холбогдох газраас анхааруулж байна. Баавгайг одоогоор олоогүй бөгөөд эрэн хайх ажиллагааг хүч нэмэн үргэлжлүүлж байна.

Гэртээ харихаар явж байсан эмэгтэйг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмджээ
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар дээрэмдэх төрлийн 457 удаагийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Тухайлбал “манай эхнэр гар утсаа дээрэмдүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад оройн 20:00 цагт бүртгэгдсэний дагуу шалгажээ.

Шалгалтаар 34 настай эмэгтэй А-г гэртээ харихаар явж байхад нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 35 орчим насны эрэгтэй айлган сүрдүүлж, биед нь халдан гар утсыг нь дээрэмдэж зугтаасан байна.  Улмаар сэжигтэй этгээд М-ийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн бүрэлдэхүүний алба хаагчид эрэн сурвалжилж, олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ. Иймд шөнө оройн цагаар болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.

Баянхошууны тойргийн замыг өнөөдөр 23:00 цаг хүртэл хаана
Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны тойрог орчимд өнөөдөр замын цэвэрлэгээ, өнгө асфальтбетон хучилтын ажил хийх тул авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Хөдөлгөөнийг 23:00 цагт нээхээр төлөвлөжээ. Тус ажил нь Баянхошуу гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд хийгдэж байна.

Иймд тус чиглэлд зорчих жолооч нар замын хөдөлгөөний түр зохицуулалтыг анхаарна уу.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус хогийн цэг үүссэн.
Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллаж, хогийн цэгийг шуурхай нүүлгэн шилжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Туул голын ай сав газар 2010 оноос хойш аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр барилгын хог хаягдлаа хаяж, нийт 1.1 сая тонн хог хуримтлагджээ. Энэ нь Газрын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль зэрэг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудыг зөрчиж байгаа юм. Улаанбаатар хотын 1.8 сая оршин суугчийн ундны эх үүсвэр, Туул голын экосистем дээр бий болсон хууль бус хогийн цэгийг зөөж, цэвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөрд үүрэг болгож байна. Мөн Туул голын эрэг, хөрс болон ойролцоох ундны усны эх үүсвэрийн худгуудад мэргэжлийн байгууллагатай хамтран шинжилгээ хийж нөхөн сэргээх, халдваргүйжүүлэх болон сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хогийг цэвэрлэж, зөөсний дараа дахин хог асгуулахгүй байхын тулд хашаа хайс байгуулж, камержуулах зэрэг арга хэмжээг авна. Энд хог хаягдлаа тогтмол хаясаар ирсэн компаниудад хариуцлага тооцож, нүүлгэн шилжүүлэх зардлыг төлүүлнэ. Мөн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Цаашид байгалийн сайхан тогтоцтой энэ газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй байна” гэв.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Дүүргээс найман камерыг суурилуулж, нэмж хог хаяулахгүй байхад төвлөрч байна. Орон нутагт хяналт шалгалтын эрх зүйн боломжийг нээж өгөх шаардлага бий. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй цемент, шохойн үйлдвэрийн 60-70 хувь нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг. Олон жилийн турш хяналтгүй байсны улмаас Туул голын энэхүү газарт хогийн цэг үүссэн. Аж ахуйн нэгжүүд бургасыг хогоор дарж сүйтгэн хогийн цэг үүсгэж, хүрээг нь тэлж байна” гэлээ.

Толгойтын гол дагуу 2.2 км үерийн далан суваг барьжээ
Үерийн далангийн орчмын айл өрхийг үерээс хамгаалах, голын болон уруйн үер, халиа тошинд автах эрсдэлийг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 26, 27 дугаар хорооны газар нутгийг хамарсан үерийн далан суваг барих ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нийт 2.2 км үерийн далан сувгийн ажил нь үерийн далангийн орчмын айл өрхийг үерээс хамгаалах, голын болон уруйн үер, халиа тошинд автах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.

Энэхүү ажлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дасан зохицох сан, "Хөгжлийн шийдэл" ТББ хамтран ажлыг гүйцэтгэсэн гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна
Бага, дунд орлоготой иргэд болон залуу гэр бүлүүдэд зориулсан орлогод нийцсэн ногоон орон сууцыг Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь Баянхошуу, Шархад дэд төвийн 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттай барих юм. Төслийн эхний шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 13 блок орон сууц, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц болон үйлчилгээний барилгыг барихаар төлөвлөсөн.

Баянхошуу ногоон орон сууцны эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Харин B13-1 талбарт баригдаж буй 150 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажлын явц 86 хувийн гүйцэтгэлтэй байна. B13-2 талбарт баригдаж буй 76 айлын хоёр блок орон сууцны барилгын ажил 58 хувийн явцтай үргэлжилж байна. Мөн 126 айлын гурван блок орон сууцны ажлын зураг төсөв 90 орчим хувьтай байна.

Тус орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц гэдгээрээ онцлогтой бөгөөд 2-3 өрөөний сонголттой. Барилгын ухаалаг удирдлагын SCADA системтэй, ашиглалтын зардлыг 20 хувиар бууруулах зорилготой, олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээ авсан анхны орон сууц юм.

Мөн гурван төрлийн хүлэмжтэй бөгөөд оршин суугчид хүлэмжээ түрээслээд нарийн ногоо тарих боломжтой. Түүнчлэн угаалгын өрөөний угаалтуур болон шүршүүрийн усаа цэвэршүүлэн 00 суултууртаа хэрэглэх юм. Айл бүр дотроо дулааны тоолууртай, халаалтаа тохируулдаг бөгөөд ус хэмнэлтийн шийдлүүдтэй, байрнууд нь дээвэр дээрээ нарны зайн хураагууртай гэдгээрээ онцлогтой.

Шархад дэд төвийг нийт 5.4 га газарт барина. Тус төвийн S27-5 талбарын эхний ээлжийн 110 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажлын явц 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд улсын комисст 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын явц 100 хувьтай байна.

Шархад дэд төвд 2024 оны долоодугаар сараас эхэлсэн S27-2 талбарт баригдаж буй 152 өрхийн барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй, 2025 оны гуравдугаар сараас эхэлсэн 76 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажил 52.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

I хорооллын арын авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.
Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.