Сонгинохайрхан дүүргийн мэдээ мэдээлэл

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна
Хятадын Коммунист Намын Төв Хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна.Бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг хэрэгжүүлж, Хятадын Коммунист Намыг цаг үеийн хөгжлийн тэргүүн эгнээнд ямагт байлгах нь —Хятадын Коммунист Намын Төв Хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна.

Олон улсын мэргэжилтнүүд Хятадын Коммунист Намын Төв Хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлыг анхааралтай ажиглаж байна. Тэдний үзэж буйгаар тус бүгд хурал бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг тууштай сайжруулахад голлон анхаарч байгаа нь Хятадын Коммунист Намыг цаг үеийн хөгжлийн тэргүүн эгнээнд ямагт байлгаж, ард түмний чин сэтгэлийн дэмжлэгийг үргэлж хүлээхэд чухал ач холбогдолтой.

Оросын Шинжлэх ухааны академийн Хятад болон орчин үеийн Азийн судалгааны хүрээлэнгийн Дэлхийн улс төр, стратегийн шинжилгээний төвийн захирал Захлязминская:

- Хятадын Коммунист Намын Төв Хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурал бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа нь намын байгуулалтын ажлыг чухал түвшинд сайжруулж буй хэрэг    юм. Хятадын Коммунист Нам өөрийгөө ариусгах, өөрийгөө боловсронгуй болгох, өөрийгөө шинэчлэх чадавхаа тасралтгүй бэхжүүлж байгааг бид өндрөөр үнэлж байна. Энэ нь Хятадын Коммунист Намыг цаг үеийн хөгжлийн тэргүүн эгнээнд ямагт байлгах баталгаа болж чадна.

Сербийн Белградын их сургуулийн туслах профессор Стекич:

- Би Хятадын Коммунист Намын Төв Хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлыг маш их анхаарч байна. Энэ хурал Хятадын Коммунист Намын хөгжлийн шинэ үе шатыг нээх болно. Дарга Ши Жиньпин өөрийгөө хувьсгалчлан шинэчлэх нь Хятадын Коммунист Нам түүхэн дэх засаглал мандаж, доройтох мөчлөгөөс гарах хоёр дахь хариулт гэдгийг олон удаа онцлон тэмдэглэв. Энэ нь Хятадын Коммунист Нам ард түмнийхээ төлөө сэтгэл тавьж, ард түмний аз жаргал, үндэстний сэргэн мандалтын төлөө ямагт хүчин чармайлт гаргаж байдгийг харуулж байна.

Азербайжаны “Хятадын санаачилга, хөгжил, соёлын судалгааны төв”-ийн захирал Гасимов:

- Дарга Ши Жиньпин алсын хараатайгаар Хятадын Коммунист Намын өөрийгөө хувьсгалчлан шинэчлэх үйл явцыг Хятадын онцлогтой социалист модернизацыг дэмжих зорилготой нягт уялдуулав. Бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг хэрэгжүүлэхийн ач холбогдол нь намын дэвшилтэт шинж чанарыг хадгалахад оршино.     Үүнийг улс орны хөгжил, ард түмний сайн сайхан байдлаар хэмжих ёстой. Хятадын Коммунист Намын төр улсыг удирдан засаглах туршлага бусад улс оронд үлгэр дуурайл болохуйц юм.

Бразилын Хятадын асуудал судлалын төвийн захирал Линс:

- Хятадын Коммунист Нам өөрийгөө хувьсгалчлан шинэчлэх зоригтой байж, дэвшилтэт шинж чанараа ямагт хадгалан, намын байгуулалтыг бүх талаар сайжруулсаар ирлээ. Энэ нь ард түмнийг төвд тавьсан засаглалын үзэл баримтлалыг мөн илэрхийлж байна. Ийм үйл ажиллагаа нь Хятадын онцлогтой социалист модернизацыг ахиулж, ард түмэнд аз жаргалтай амьдрал авчрахын зэрэгцээ Латин Америкийн орнуудад үнэтэй туршлага болж байна.

Унгарын Ерөнхий сайд асан Медьеши:

- Дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Дөрвөн бүх талын” стратегийн зохион байгуулалт нь Хятадын үндэсний нөхцөл байдалтай бүрэн нийцэж байгаа бөгөөд бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг хэрэгжүүлэх нь түүний чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь Хятадын Коммунист Нам ард түмний эрх ашгийг чухалчлахын зэрэгцээ ардчиллын бүтээн байгуулалтыг сайжруулахад мөн анхаарч байгааг харуулж байна. Бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг тууштай дэмжих нь Хятадын ирээдүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх болно.

Танзанийн улс төрийн шинжээч Шайо:

- Дарга Ши Жиньпин ер бусын зориг, шийдэмгий байдлыг харуулж, Хятадыг зөв замаар удирдан чиглүүлж байна. Тэрээр бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг хэрэгжүүлэхийг дэвшүүлж, намын сахилга батыг чангатган, улс төрийн удирдан манлайлах чадавхыг бэхжүүлснээр Хятадын Коммунист намыг цаг үеийн хөгжлийн тэргүүн эгнээнд ямагт байлгаж, Хятадыг ихээхэн амжилтад хүргэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Редактор : Д.МӨЧИР

Эх сурвалж : www.cctv.com

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ
Өвөр Монгол ашигт малтмалын арвин баялаг нөөцтэй бөгөөд Хятадын эрчим хүч, стратегийн чухал нөөцтэй юм. “Хятадын Үндэсний эрчим хүч, стратегийн чухал нөөцийн бааз байгуулах” стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Өвөр Монгол ашигт малтмалын шинэ нөөц илрүүлэх, хайгуулын томоохон ахиц гаргах стратегийн шинэ үе шатны ажлыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж байна. Ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тархай бутархай нөөцүүдийг нэгтгэн зохион байгуулж, нөөцийг хэмнэлттэй, цогц, үр ашигтай ашиглах түвшнийг тасралтгүй дээшлүүлж байна.

Үүний зэрэгцээ Өвөр Монгол ашигт малтмалын олборлолт, ашиглалтыг экологийн орчны хамгаалалттай уялдуулан, уул уурхайн салбарын ногоон, нүүрстөрөгч багатай шилжилтийг эрчимтэй ахиулж байна. Ашигт малтмал ашиглах эрхийг нэгтгэх, ногоон уурхай байгуулах, нөөцийг эргэлтэд оруулан дахин ашиглах зэрэг арга хэмжээнд тулгуурлан, ашигт малтмалын нөөцийг зөвхөн олборлон борлуулахаас илүүтэйгээр үйлдвэрлэлийн бүх үе шатанд үнэ цэнийг нь нэмэгдүүлэн ашиглах чиглэлд шилжүүлж байна. Ийнхүү байгалийн баялгийн хосгүй давуу талаа эдийн засгийн тогтвортой өсөлт, өндөр чансаатай хөгжлийн давуу тал болгон үе шаттайгаар хувиргаж байна.

Олон талын хамтын хүчээр хайгуулын ажлыг ахиулж, баялгийн гүн боловсруулалтыг хөгжүүлнэ. Өвөр Монгол Бүх Хятадын ашигт малтмалын нөөцийн төлөвлөлтийг удирдлага болгон, ашигт малтмалын шинэ нөөц илрүүлэх, хайгуулын томоохон ахиц гаргах стратегийн арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байна. “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол геологи хайгуулын ажилд хөрөнгө оруулахдаа “Төв засгийн газрын чиглүүлэг, орон нутгийн дэмжлэг, нийгмийн олон талын оролцоо” бүхий санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоог бүрдүүлжээ. Төрийн болон нийгмийн олон талын хүчийг нэгтгэн ажилласны үр дүнд нүүрс, төмрийн хүдэр, лити, зэс, алт зэрэг нөөцийн давуу талтай болон хомсдолтой стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ихээхэн нэмэгдсэн байна. Тухайлбал, нүүрсний нөөц бараг 20 тэрбум тонн, төмрийн хүдрийн нөөц 1.2 тэрбум тонн, хайлуур жоншны нөөц 300 сая тонноор тус тус нэмэгджээ. Ийнхүү ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнг нэмэгдүүлснээр Хятад улсын эрчим хүч болон стратегийн чухал нөөцийн аюулгүй байдлын баталгааг улам бэхжүүлж байна.

Геологийн нөхцөл улам бүр нарийн төвөгтэй болж, ашигт малтмалын шинэ орд илрүүлэхэд тулгарч буй хүндрэл нэмэгдэж байгаатай холбогдуулан Өвөр Монгол хиймэл оюун ухааны технологийг ашиглан, Өвөр Монгол орон олон жилийн турш хуримтлуулсан геологи хайгуулын 2,000 гаруй тайлангийн мэдээллийг нэгтгэж, Хөлөнбуйр, Хянган зэрэг зургаан томоохон бүсийн геологийн мэдээллийг иж бүрэн стандартчилсан байна. Үүний үндсэн дээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны анхны ашигт малтмалын нөөцийн их өгөгдөлд суурилсан мэдлэгийн граф болон хайгуулын ухаалаг таамаглалын том загварыг бүтээжээ. Олон эх сурвалжаас цуглуулсан өгөгдлийг хиймэл оюун ухаанаар шинжлэн, нэгтгэснээр ашигт малтмалын орд илрүүлэх боломжийг ухаалгаар таамаглаж, хайгуулын нарийвчлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зардлыг бууруулж байна. Ийнхүү уламжлалт гар ажиллагаанд тулгуурласан хайгуулын аргаас өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг таамаглалын арга руу шилжиж байна.

Ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Өвөр Монгол олборлосон баялгийг орон нутагтаа боловсруулж, гүнзгий боловсруулалтын түвшнийг дээшлүүлэхийг дэмжиж байна. Мөн “олборлолт, баяжуулалт, металлургийн боловсруулалт, эцсийн боловсруулалт” -ыг нэгтгэсэн уул уурхайн групп болон аж үйлдвэрийн кластеруудыг хөгжүүлж, “ашигт малтмалын орд бүхий бүс нутаг”-ыг “эрчим хүч, байгалийн баялгийг цогцоор нь ашиглан хөгжүүлэх бааз” болгон өргөжүүлж байна.

Улаанхад хотын зэс, хар тугалга, цайр, цагаан тугалга зэрэг өнгөт металлын нөөц Хятад улсын хэмжээнд тэргүүлэх байранд ордог бөгөөд уул уурхай болон холбогдох салбаруудын үйлдвэрлэлийн нийт өртөг 100 тэрбум юаниас давжээ. Улаанхадын Бэйбү мөнгө, хар тугалга, цайр, зэсийн олон металлын бааз, Бугатын Баян-Овоогийн төмөр, газрын ховор элемент, алтны бааз, Баяннуурын зэс, хар тугалга, цайрын олон металлын бааз зэрэг эрчим хүч, байгалийн баялгийг цогцоор нь ашиглан хөгжүүлэх хэд хэдэн бааз Өвөр Монголд бүрэлдэн тогтож, баялгийн нөөц ба аж үйлдвэрийн хөгжлийг уялдуулан, үйлдвэрлэлийн гинжин хэлхээг өргөжүүлж байна. 2025 онд Өвөр Монголын томоохон хэмжээний аж үйлдвэрийн дотор, газрын тос, нүүрс болон бусад түлш боловсруулах үйлдвэрлэлийн нэмүү өртөг өмнөх оныхтой харьцуулахад 5.0 хувь, металл бус эрдэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.7 хувь, хар металлургийн хайлуулах болон цувих боловсруулалтын үйлдвэрлэл 6.7 хувь, өнгөт металлургийн хайлуулах болон цувих боловсруулалтын үйлдвэрлэл 7.7 хувиар тус тус өсжээ. Ашигт малтмалыг гүнзгий боловсруулж, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний бүх шатны хөгжлийг эрчимжүүлэх замаар Өвөр Монгол ашигт малтмалын нөөцийг өндөр үр ашигтай, чанартай ашиглан хөгжүүлэх ажлыг ахиулж байна.

Тархай бутархай нөөцийг нэгтгэж, хэмнэлттэй, цогц ашиглалтыг нэмэгдүүлнэ. Уул уурхайн салбар дахь жижиг, олон тооны, тархай бутархай уурхайн асуудлыг шийдвэрлэхийн тулд Өвөр Монгол нүүрсний бус уурхайнуудыг хамруулан “нэг хэсгийг нэгтгэн өөрчлөн зохион байгуулах, нэг хэсгийг хааж татан буулгах, нэг хэсгийг шинэчлэн сайжруулах” арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж байна.

Статистик мэдээллээс үзэхэд, “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монголын нүүрсний бус уурхайнуудын тоо 298-аас 187 болж цөөрсөн бөгөөд 47 жижиг уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Өвөр Монгол 2030 он гэхэд орон нутгийн хэмжээнд дунд болон том хэмжээний нүүрсний бус уурхайнуудын эзлэх хувийг 50 хувиас дээш хүргэхийг зорьж байна. Ингэснээр уул уурхайн нөөцийг олборлон ашиглах үйл ажиллагааг үндсэндээ томоохон цар хүрээтэй, төвлөрсөн, ухаалаг, ногоон хөгжлийн загварт шилжүүлэх юм.

Нүүрсний бус уурхайнуудыг нэгтгэхийн зэрэгцээ Өвөр Монгол нүүрсний уурхайн бүсүүдийг нэгтгэн цогцоор нь ашиглах ажлыг мөн эрчимтэй урагшлуулж байна. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол нүүрсний олборлолтын байршил, бүтцийг цаашид оновчтой болгож, эрчим хүч, баялгийн бааз, Налиньсилийн уурхай, Хэйшань уурхай, Налиньхэ уурхайн бүсэд стратегийн ашигт малтмалын нөөц болон цогцолбор нүүрсний уурхайн эрхийг түлхүү олгоно. Үүний зэрэгцээ бүс нутгийн хэмжээнд одоо байгаа нүүрсний уурхайн ашиглалтын явцад үлдсэн захын болон завсрын хэсгүүдийн нөөцийг үе шаттайгаар ашиглалтад оруулна.

Ногоон уурхай байгуулж, уул уурхайн салбарын чанартай хөгжлийг ахиулна. Өвөр Монголын Өөртөө Засах Орон ногоон уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор “Ногоон уурхайн бүтээн байгуулалтыг цаашид бэхжүүлэх тухай мэдэгдэл”, “Өөртөө засах орны ногоон уурхайн бүтээн байгуулалтыг зохицуулах механизмыг бүрдүүлэх тухай мэдэгдэл”, “Ногоон уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих бодлогын хэд хэдэн арга хэмжээ” зэрэг бодлогын баримт бичгийг дараалан батлан гаргажээ. Үүний хүрээнд ногоон уурхай байгуулахад шаардагдах газрын зардлыг бууруулах, өндөр технологийн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, ногоон уурхайн онцлогт тохирсон зээлийн бүтээгдэхүүн боловсруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, Өвөр Монголд ногоон уурхайн бүтээн байгуулалтыг бэхжүүлэхэд бат бөх суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

Үүний зэрэгцээ “Өвөр Монголын Өөртөө Засах Орны ногоон уурхайн бүтээн байгуулалтын үнэлгээний үзүүлэлт”-ийг боловсруулж, нүүрс, металл бус ашигт малтмал, алт зэрэг салбарыг хамарсан орон нутгийн 9 стандартыг батлан гаргаснаар ногоон уурхайн бүтээн байгуулалтыг стандартын дагуу хэрэгжүүлэх техникийн үндэс суурийг бэхжүүлжээ. Өвөр Монголын “ногоон” уурхайн бүтээн байгуулалтын агуулга өргөжиж, технологийн инновацын үр дүнд бий болсон ногоон үйлдвэрлэлийн салбарыг хамрах болжээ.

“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монголын хэмжээнд олборлолт явуулж буй уурхайнуудын экологийн нөхөн сэргээлт, засварлан сайжруулах ажлыг нийт 1,100 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайд хийж гүйцэтгэжээ. Ингэснээр жил бүрийн нөхөн сэргээлтийн талбай нь уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн талбайн хэмжээнээс давсан байна. Өнөөдрийн байдлаар Өвөр Монголд нийт 442 ногоон уурхай байгуулагдсаны 73 нь Хятад улсын түвшний ногоон уурхай юм. Энэ үзүүлэлтээрээ Өвөр Монгол Хятад улсдаа тэргүүлэх байруудын нэгт багтаж байна. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол томоохон уурхайнуудын 90 хувь, дунд хэмжээний уурхайнуудын 80 хувийг ногоон уурхайн стандартад нийцүүлэх зорилт тавьжээ.

Редактор : Х.АРВИНТАЛ

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

Бэлчээрээс мал хулгайлж, ченжүүдэд зардаг бүлэг этгээдийг баривчилжээ
Жил бүрийн өдийд нийслэл болон орон нутгийн хэмжээнд малын хулгай эрс нэмэгддэг. Учир нь хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт этгээдүүд малчдын жилийн дөрвөн улиралд зүтгэж өсгөсөн мал руу халдах нь олон гарч байна. Тухайлбал, Налайх болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 13 удаагийн үйлдлээр бусдын 55 тооны бод малыг хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага илрүүлэн, баривчилсан байна. Шалгалтын явцад 18-22 насны дөрвөн этгээд бүлэглэн, мал бэлчээрт байх үед нь хулгайлж, улмаар мал, махны ченжүүдэд худалдан борлуулдаг байсан нь тогтоогджээ.

Одоогийн байдлаар хохирогчдыг тогтоох болон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Иймд малчид малаа тогтмол хариулгатай байлгаж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн малынхаа им, тамга, зүс, нас, хүйс зэрэг онцлог шинжийг бүртгэж, зурагжуулах нь хулгайд алдсан тохиолдолд эрэн сурвалжлах, өөрийн малыг танихад чухал ач холбогдолтой. Мөн мал худалдах, шилжүүлэх, тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ болон холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатайг анхаарууллаа.

Сэжигтэй хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ажиглагдах, эсвэл мал хулгайлах гэмт хэргийн талаар мэдээлэл авсан тохиолдолд цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдэгдэхийг зөвлөж байна.

Сануулахад, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар бусдын малыг хулгайлсан тохиолдолд зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл хорих ял шийтгэхээр заасан. Харин хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн бол 2-8 жил, малын хулгайг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, эсвэл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн хүндээ өвлүүлэх боломжтой
Суурь тэтгэвэр авч байсан гэр бүлийн хоёрын нэг нь нас барсан тохиолдолд тэтгэврийнх нь 50 хувийг үлдсэн гэр бүлийн гишүүнд өвлүүлэх боломжтой талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээллээ.

Тэрбээр арваннэгдүгээр сарын 3-нд Тусгаар тогтнолын ордонд болсон ахмад настнуудын уулзалтад оролцож, нийгмийн хамгаалал, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн юм.

Энэ сарын 1-нээс эхлэн 413 мянга гаруй ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхэлсэн. Суурь тэтгэвэрт 2026 онд улсын төсвөөс 196.3 тэрбум төгрөг, 2027 онд 1,216.4 тэрбум төгрөг зарцуулахаар байна.

Мөн ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэхэд 654.4 тэрбум төгрөг зарцуулах аж.

Уулзалтын үеэр ахмадуудын төлөөлөл олон хүүхэд төрүүлсний улмаас эрт тэтгэвэрт гарсан болон цэргийн тэтгэвэр тогтоолгосон хүмүүс суурь тэтгэвэрт хамрагдах эсэхийг тодруулжээ. Үүнд салбарын сайд онцгой нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон хүмүүс болон цэргийн алба хаагчид 55-60 нас хүрээд суурь тэтгэвэр авах боломжтой гэж хариулсан байна.

Өнөөдрийн байдлаар хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 652 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг байна.

Эх сурвалж: Монгол ардын нам

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?
Сүүлийн үед Хятад улстай холбоотой шинэ нэршил гадаадын олон нийтийн сүлжээнд хүчтэй тархаж байна. Тэр нь Хятадаас худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг хайрцагнаас нь гаргаж буйг харуулсан бичлэгүүдийг илэрхийлэх "China Haul" (Хятадаас бараа худалдан авах) гэх нэршил юм.Хятадаас худалдаж авсан бүтээгдэхүүнээ задалж буй бичлэгээ нийтлэх гадаадын нөлөөлөгчдийн тоо улам бүр нэмэгдсээр байна. Тэдний худалдан авсан зүйлсийн дунд локват жимсний сироп, "Ганмаолин" зэрэг Хятадын эрүүл мэндийн бүтээгдэхүүн, загварлаг спорт хувцас, ухаалаг нүдний шил, эвхэгддэг ухаалаг утас, түүнчлэн цай, торго зэрэг уламжлалт онцгой бүтээгдэхүүнүүд багтаж байна.

Өмнө нь Хятадын худалдан авагчид гадаадад очиж их хэмжээгээр бараа худалдан авдаг байсан бол одоо гадаадын жуулчид бараа бүтээгдэхүүн худалдан авахаар Хятад улсыг зорих болжээ. Энэхүү өөрчлөлт нь Хятадын үйлдвэрлэлийн салбар, технологийн шинэчлэл болон нээлттэй байдлын бодлогын нэгдсэн хүчин чадалд тулгуурлаж байна.

Чанартай бүтээгдэхүүн бол Хятад улсын дэлхий дахинд татахуйц байдлын гол үндэс юм. Сонгодог торго, цайнаас эхлээд ухаалаг төхөөрөмж, боломжийн үнэтэй дотоодын брэндүүд гээд худалдан авагч бүрийн сонирхолд нийцэх зүйл энд олон бий.

Уламжлалт эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн болон өдөр тутмын хэрэгцээний өвөрмөц бараа бүтээгдэхүүнүүд гадаадын хэрэглэгчдийг татаж байна. Хятад улс "Хятадад үйлдвэрлэв"-ээс "Хятадад ухаалаг үйлдвэрлэв" болж хөгжиж байна. Үйлдвэрлэлийн бүрэн гүйцэд сүлжээ нь олон төрлийн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ нь China Haul-ийн сэтгэл татам байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

Дэмжих бодлогууд нь худалдан авалтын сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Хятад улс нэг талын визгүй зорчих хүрээгээ өргөжүүлэх, гадагш зорчигчдод олгох татварын буцаан олголтын үйлчилгээг сайжруулах, гар утасны төлбөр тооцоо зэрэг цахим үйлчилгээг нэвтрүүлэх ажлуудыг үргэлжлүүлэн хийснээр гадаадын жуулчдад худалдан авалт хийхэд илүү хялбар болж байна. Гадаадын үзмэр сонирхогчид хэрэглэгч болон хувирч, зүгээр нэг үзэж сонирхохоос бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь худалдан авах үйл явц руу шилжиж байна.

Соёлын арга хэмжээ, туршлага нь хэрэглээний өсөлтийг эрчимжүүлж байна. Гадаадын жуулчид одоо зөвхөн Цагаан хэрэм, эсвэл Хааны ордон музейд очоод зогсохгүй болжээ. Тэд Хятад цай, эрүүл мэндийн эмчилгээг туршин үзэж, хөдөө орон нутгаар аялан, орон нутгийн амьдралыг мэдэрч байна. Тэд зөвхөн бараа бүтээгдэхүүн төдийгүй Хятадын брэндүүд болон Хятадын амьдралын хэв маягийг танихын тулд худалдан авалт хийдэг.

"China Haul" чиг хандлага нь Хятадын өндөр түвшний нээлттэй байдлыг тод харуулж байна. Хятад улс "Хятадад худалдан авалт хийх", "Хятадад хөрөнгө оруулалт хийх" зэрэг брэндүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ дотоодод чиглэсэн хэрэглээний дэд бүтцээ тасралтгүй сайжруулж, илүү олон гадаадын иргэнд Хятад улсад биечлэн зочилж, өдөр тутмын амьдралын хөл хөдөлгөөнөөр дүүрэн жинхэнэ Хятад орныг таних мэдэх боломж олгохийг хичээж байна.

Ерөнхий редактор : Ё.Хишигбаяр

Редактор : Т.Шинэцэцэг

Эх сурвалж : people.com.cn

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх
Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүхийг хурцаар харьцуулсан ЕС асан Г.Занданшатарын лекцийг эмхэтгэн боловсрол, мэдлэг олгох зорилгоор бэлтгэлээ.

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

Монголын байгалийн дархан цаазат газрыг сүйдэлсэн хээрийн түймэрт хэн буруутай вэ?
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал хээрийн түймэр нь хил дамнасан хөрөнгийн урсгал, үйл ажиллагааны хууль эрх зүйн нийцлийн (capital compliance) эрсдэл болон Зүүн Хойд Азийн экологид нөлөөлж буй геополитикийн өөрчлөлтүүдийг хөндөж байна.

Монгол Улсын Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт (ДЦГ) 10 дугаар сарын 8-ны өдөр их хэмжээний хээрийн түймэр гарчээ. Хээрийн түймрийг 10 дугаар сарын 16-ны өдөр л бүрэн унтрааж дуусгасан байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 10 дугаар сарын 28-ны өдөр хиймэл дагуулаас авсан мэдээлэлд тооцоолж албан ёсны тоо баримтыг танилцууллаа. Уг мэдээллээр хээрийн түймэрт нийт 504,960.4 гектар талбай өртжээ. Энэ нь ойролцоогоор 5,050 хавтгай дөрвөлжин километр (1.2 сая акр) газар юм. Энэхүү хэмжээ нь Японы нийслэл Токио хотын газар нутгийг хоёр дахин нугалсантай тэнцэнэ.

Хээрийн түймэрт сүйдсэн газрын дийлэнх хэсэг буюу 448,993.6 гектар нь Нөмрөгийн дархан цаазат газарт хамаарч байна. Ингэснээр тус тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбайн 76.4 хувь буюу дөрөвний гурваас илүү хэсэг нь түймэрт өртөж сүйджээ.

Монголын хууль хяналтын байгууллагуудын урьдчилсан мөрдөн байцаалтаар хээрийн түймэр гарах шууд шалтгаан нь Японы харилцаа холбооны гигант "KDDI" корпорацын 98.8 хувийн хяналтад байдаг Монголын үүрэн холбооны оператор "Мобиком" компанийн тээврийн хэрэгслүүдийн цуваа байжээ. Улмаар унаж явсан нэг тээврийн хэрэгслийн доод хэсэг, яндан хавьцаа хуурай шар өвс их хэмжээгээр орооцолдож хуримтлагдсаныг анзааралгүй урт хугацаанд зорчсоноос үрэлт, халалт үүсэж, машин болон эргэн тойрны өвс шатаж гал алдсан байна

Уг хээрийн түймэр Монгол, Хятадын хилийн зааг дагуух бүс нутагт гарсан юм. Үүн дээр Японы компани холбогдож, хилийн бүс дэх харилцаа холбооны дэд бүтцийн асуудлаар “маргаан” үүссэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэв.

Иймд тус хээрийн түймэр нь байгаль орчин экологийн хүрээнээс хальж, Монгол, Хятад, Япон улсуудыг хамарсан геополитикийн асуудал болж богино хугацаанд даамжирлаа. Түүнчлэн уг хэрэг явдал нь Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь хил дамнасан байгаль орчны засаглал болон хөрөнгийн урсгалд тавих хяналтын логикийг ажиглах жишиг жишээ (кейс) болов.

Байгаль орчны засаглалын дутагдалтай талууд

Нөмрөгийн дархан цаазат газар (ДЦГ) нь Их Хянганы нурууны баруун бэл болон Монгол-Манжуурын хээр талын шилжилтийн бүсэд оршдог. Энэхүү бүс нутаг нь биологийн олон янзын байдлын чухал ундарга юм. Түүнчлэн Зүүн Хойд Азийн экологийн аюулгүй байдлын хамгаалалтын барьер болдог. Энд Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) "Улаан жагсаалт" болон Монгол Улсын "Улаан ном"-д бүртгэгдсэн олон төрлийн нэн ховор амьтад нутагладаг. Жишээлбэл, Уссурийн хандгай, хүрэн туул (ховор, том биетэй ой тайгын шувуу) болон тул загас зэрэг амьтад энд бий. Мөн тус бүс нутагт 250 гаруй төрөл зүйлийн шувууд нутагшин үүрлэн амьдардаг байна.

Намрын улиралд гарсан өндөр эрчимтэй хээрийн түймрийн экосистемд үзүүлэх нөлөө нь урт хугацааны бөгөөд нөхөн сэргэшгүй юм. Хөрсний гадаргуу дээрх органик нэгдлүүд бүрэн шатаж үгүй болж, хөрсний ус болон шим тэжээлийг барих чадвар эрс буурдаг байна. Иймд хавар, намрын хүчтэй салхины үеэр тухайн бүс нутагт цөлжилт үүсэх болон элсэн шуурга дэгдэх эрсдэл үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ.

Мөн тус газрын унаган ургамлын үрийн нөөц (seed bank) нөхөн сэргээгдэхгүйгээр сүйджээ. Хүйтэн, хуурай уур амьсгалтай хээр талын экологийн ажиглалтын мэдээллээс үзвэл тус бүс нутгийн унаган ургамалжилтын бүлгэмдэл бүрэн сэргэхэд дор хаяж хамгийн багадаа 20-оос 100 жилийн хугацаа шаардагдана. Түүнчлэн зарим хэсэгт ургамлын зүйлийн бүрэлдэхүүн бүрмөсөн өөрчлөгдөх (өөр төрөл зүйлээр солигдох) эрсдэлтэй байна.

Уг хээрийн түймэр нь Монгол Улсын байгаль орчны засаглал, тэр дундаа дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын тогтолцоо бүтцийн хувьд ноцтой алдагдсаныг бэлхнээ харууллаа. Нэг талаас, Засгийн газрын үйл ажиллагаанд "зөвшөөрөл олголтыг чухалчилдаг атлаа араас нь тавих хяналтыг орхигдуулдаг", мөн "хээрийн түймэртэй тэмцэх ажилд гол анхаарлаа хандуулдаг ч урьдчилан сэргийлэх ажлыг сулруулдаг" дутагдал байсаар байна. Хээрийн түймрийн өндөр эрсдэлтэй намрын улиралд дархан цаазат газрын хамгаалалтын гол бүсүүд бизнесийн зориулалттай тээврийн хэрэгслүүдэд нээлттэй хэвээр байна. Мөн хүний үйл ажиллагаа явуулахаас өмнө байгаль орчны эрсдэлийн үнэлгээ хийх, гал түймрээс сэргийлэх бэлтгэл хангагдсан эсэхийг шалгаж баталгаажуулах тогтолцоо бүрэн дутагдсан байна.

Нөгөө талаас, экологийн хяналт-шинжилгээ (мониторинг) болон гамшгийн үеийн шуурхай хариу арга хэмжээ авах чадавх сул байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр, газар нутгийн бартаа саад ихтэй байдал болон логистикийн нөхцөл байдлаас шалтгаалан гамшгийн дараах газар дээрх үнэлгээг хийхэд нэн төвөгтэй байгаа юм. Монгол Улсын алслагдсан бүс нутгуудад эртнээс хиймэл дагуулын зайнаас тандан судлах технологид голлон найдаж иржээ. Үүний улмаас газар дээрх баталгаажуулалт болон гамшгаас хамгаалах шуурхай хариу арга хэмжээний логистик, хангамжийн чадавхад илэрхий дутагдал оршсоор байна.

Хил дамнасан экологийн эрсдэл ба геополитикийн үр дагавар

Тус түймрийн голомт Монгол, Хятадын улсын хилийн зурваст тулж ирсэн байна. Энэ нь хил дамнасан гамшгийн үеийн шуурхай хариу арга хэмжээг шууд идэвхжүүлэв. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын "Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай 1999 оны хэлэлцээр"-ийн дагуу Хятадын ӨвөрМонголын өөртөө засах орноос хээрийн түймэртэй тэмцэх, гамшгаас хамгаалах албаны 3,400 гаруй мэргэжлийн бие бүрэлдэхүүнийг яаралтай дайчилжээ. Хятадын тал түймрийг хоёр улсын хил дамнан нэвтрэхээс бүрэн сэргийлж чадсан байна. Үүний зэрэгцээ түймрийн гамшгаас дайжин хил даван “дүрвэж” буй зэрлэг амьтдад зориулж чөлөөтэй нэвтрэх коридорыг нээлттэй үлдээжээ.

БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Экологийн соёл иргэншлийн хүрээлэнгийн судлаач Лю Жыянь нэгэн чухал асуудлыг тэмдэглэжээ. Түүний үзэж буйгаар Монгол-Манжуурын хээр тал нь Хятадын зүүн хойд бүсийн экологийн орчинтой салшгүй холбоотой юм. Хэрэв хээрийн түймэр хил даван тархсан бол эдийн засгийн асар их хохирол учруулаад зогсохгүй, дипломат харилцааны ноцтой маргааныг дэгдээх эрсдэлтэй байв. Энэ өнцгөөс харвал, Монголын талын идэвхгүй байдал нь тус улсыг "байгаль экологийн эрсдэл экспортлогч орон" гэх сөрөг төрхийг бүрдүүлэхэд хүргэлээ.

Хятадын тал түймрийг хориглож зогсоохын тулд асар их ажиллах хүч, материаллаг нөөцийг дайчилсан юм. Одоо БНХАУ-ын зүгээс гаргасан энэхүү зардлаа нөхөн төлүүлэхийг шаардаж байна. Гэхдээ тэд уг нөхөн төлбөрийг Монголын талаас бус, харин Японы талаас нэхэмжилж байгаа юм.

Японы хөрөнгө оруулалттай компани дархан цаазат газрын онцгой бүсэд “хууль бус”-аар нэвтэрч, улмаар асар том хээрийн түймрийн гамшиг осол дагуулсан нь Япон улсын Монгол дахь "хариуцлагатай, ногоон хөрөнгө оруулагч" гэсэн олон жилийн нэр хүндийг шууд хөсөрдүүлэв.

Японы Элчин сайдын яамны мэдээллээр, тус улсаас 1977-2021 оны хооронд Монгол Улсад олгосон Хөгжлийн албан ёсны хөнгөлөлттэй зээл тусламжийн (ХАТ/ODA) нийт хэмжээ 364.107 тэрбум иенд хүрсэн байдаг. Энэхүү тусламж нь дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг олон салбарыг хамарч иржээ. "Мобиком" корпорац нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жишиг төсөлд тооцогддог байсан ч өнөөдөр олон нийтийн зүгээс үзүүлэх эсэргүүцэл, шүүмжлэл туйлдаа хүрээд байна.

Эхэн үедээ Мобиком компани "хууль ёсны бүх дүрэм журмыг мөрдсөн" хэмээн хямралын менежмент хийж хариуцлагаас зайлсхийхийг оролдож байв. Гэвч олон нийтийн шахалт, шүүмжлэл ширүүссэний дараа л тэд албан ёсоор уучлалт гуйж, мөрдөн шалгах ажиллагаатай хамтран ажиллахаа амласан юм. Хэдийгээр тус компани хамтарсан ажлын хэсгийн тогтоосон хохирлын үнэлгээний дагуу нөхөн төлбөр олгохыг зөвшөөрсөн ч шаардлагатай бүх зөвшөөрлийг авсан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг мөрдсөн хэвээр байсан гэж зүтгэсээр байна.

Мобикомын зүгээс тусгай хамгаалалттай газар нутаг руу 4G сүлжээний туршилт хийхээр нэвтэрсэн гэж мэдэгджээ. Гэвч уг төсөл нь Монгол-Хятадын хилийн "Сүмбэр-Рашаан" боомтын орчимд байрлалтай тул техникийн болон эдийн засгийн үндэслэлтэй эсэх нь олон нийтийн дунд ихээхэн эргэлзээ төрүүлж байна. Хилийн дэглэмийн тухай Монгол, Хятадын 2010 оны засгийн газар хоорондын гэрээний дагуу талууд хилийн бүс дэх томоохон төсөл болон дэд бүтцийн утасгүй холбооны байгууламжийн барилга угсралтын ажлыг урьдчилан бие биедээ мэдэгдэх үүрэгтэй байдаг. Иймд Мобиком компанийн хилийн бүс дэх энэхүү үйл ажиллагаа нь Монгол, Хятадын хилийн аюулгүй байдлын харилцан итгэлцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм. Хятадын зарим хэвлэл мэдээлэлд судлаач шинжээчид хилийн эмзэг бүс дэх Японы харилцаа холбооны төслийн мэдээллийн аюулгүй байдалд түгшиж буйгаа илэрхийлсэн ч эдгээр дүгнэлтүүд албан ёсоор батлагдаагүй байна.

Энэхүү үл ойлголцлыг улам даамжруулж, Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Кихара Минору хээрийн түймэр гарснаас хойш хоёр долоо хоногийн дараа буюу 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийсэнгүй. Улмаар хийсэн мэдэгдэлдээ тэрбээр зөвхөн Монгол Улсын байгаль экологийн гамшгийг нөхөн сэргээхэд Япон улс туслахад бэлэн байгааг дурдсан бөгөөд Хятад улсад учирсан нөлөөллийн талаар огт дурссангүй. Энэ нь бүс нутгийн геополитикийн үл итгэлцэл хагарлыг улам бүр гүнзгийрүүлэв.

Аравдугаар сарын 29-ний өдөр Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай 10 минутын турш утсаар ярьсан нь уг гамшгаас хойших хоёр улсын хамгийн өндөр түвшний дипломат харилцаа болов. Утсаар ярих үедээ Такаичи Санаэ Япон улсын Засгийн газар хээрийн түймрийн улмаас учирсан гамшиг хохирлын хэмжээнд "санаа зовниж байгаагаа" тэмдэглээд, "Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлэв".

Тэрбээр Япон улс Монгол улсад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, хээрийн түймрээс хамгаалах болон байгаль орчныг нөхөн сэргээх салбарын хүний нөөцийг чадавхжуулах зэрэг нөлөөлөлд өртсөн бүс нутгуудыг сэргээхэд чиглэсэн хамтын ажиллагааны цогц багц тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Уг тусламжийн багцыг 10 дугаар сарын 27-ны өдөр томилогдсон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын ойн аж ахуй, байгаль хамгааллын мэргэжилтнүүдийн газар дээрх үнэлгээний тайланд үндэслэн боловсруулах юм. Мөн Такаичи Санаэ үнэлгээ хийх болон хохирлыг барагдуулах үйл явцын туршид Монголын Засгийн газартай "ойр нягт хамтран" ажиллахаа амлав.

Үүний хариуд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал гамшгийн улмаас учирсан хохирлын ерөнхий нөхцөл байдлыг Такаичи Санаэд танилцууллаа. Тэрбээр Япон улсаас харамсаж буйгаа илэрхийлж, тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэнд гүн талархал илэрхийлээд, "байгаль экологийн гамшгийг үе шаттай, үр дүнтэйгээр нөхөн сэргээхэд" чиглэсэн Японы талын "шинжлэх ухааны үндэслэлтэй арга барил"-ыг сайшааж, Монгол Улс бүх талын нөхөн сэргээх ажилд Японтой нягт хамтран ажиллахад бэлэн байгааг нэмж хэлэв. Мөн хоёр улсын удирдагчид 2027 онд тохиох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн босгон дээр хоёр талын найрамдалт харилцаа болон практик хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхээр тохиролцжээ.

Хоёр улсын Засгийн газраас гаргасан албан ёсны мэдээллээс үзвэл, уг богино хэмжээний яриа хэлэлцээ нь зөвхөн Монгол, Японы хоёр талт тусламж болон дипломат хөтөлбөрт чиглэсэн байна. Гэвч Хятадын талын хилийн дагуу явуулсан өргөн хүрээний гал унтраах ажиллагаа болон уг хээрийн түймэр нь Хятадын газар нутагт хил дамнан учруулж болох байсан эрсдэлийн талаар огт дурдаагүй өнгөрчээ.

Гурван улс, гурван байр суурь

Энэхүү үйл хэрэг явдал нь Монгол, Хятад, Япон улсуудын улс төр, судлаачдын түвшин болон олон нийтийн хүрээнд маш хүчтэй хариу үйлдлийг дагууллаа. Үүний зэрэгцээ талуудын ашиг сонирхол болон баримталж буй байр суурь тодорхой зөрүүтэй байгаа нь ажиглагдаж байна.

Монгол Улсын хувьд уг хээрийн түймэр нь тусгаар тогтнол, хариуцлагын тогтолцоо болон дотоод засаглалаа эргэн харах асуудлыг хөндөв. Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр энэхүү хэрэг явдлыг "байгаль экологийн ноцтой гамшиг осол" гэв. Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын хуулиас дээгүүр ямар ч давуу эрх эдлэхгүй" гэдгийг хатуу мэдэгдсэн байна. Улмаар тусгай хамгаалалттай газар нутаг руу нэвтрэх зөвшөөрөл олгосон үйл явцыг нарийвчлан шалгахыг шаардав. Мөн байгаль экологийн хохирлын иж бүрэн үнэлгээ болон нөхөн төлбөр тогтоох журмын дагуу холбогдох компани, албан тушаалтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэхээ амлалаа.

Сөрөг хүчин болох Ардчилсан намын УИХ-ын гишүүн О.Алтангэрэл хариуцлагын талаар илүү эрс шийдэмгий шаардлага тавьжээ. Тэрбээр экологийн нөхөн төлбөрийн барьцаа болгож Мобиком компанийн Монгол дахь бүх хөрөнгө, санхүүгийн дансыг шүүхийн шийдвэрээр царцаахыг шаардсан байна.

Харин нийгэмд нөлөө бүхий инфлюнсэр Сумогийн их аварга Асашорюү Д.Дагвадорж нийгмийн сүлжээнд өөрийн байр суурь илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын дотоод засаглалын сул талыг шүүмжилж, "Японы талыг сохроор буруутгах нь өрөөсгөл" гэдгийг шулуухан хэлэв. Мөн Мобикомд Нөмрөгийн дархан цаазат газар руу нэвтрэх зөвшөөрөл олгосон орон нутгийн албан тушаалтнуудыг хэвлэл мэдээллийнхэн нарийвчлан шалгахыг уриалж, орон нутгийн зохицуулалтын хүнд суртал авлигын асуудлыг хөндсөн байна.

Асашорюүгийн энэхүү мэдэгдэл нь тус тээврийн хэрэгслүүдийн цувааны зөвшөөрлийг хэн олгосон бэ гэх асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй маргаан дэгдээв. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү, зүүн аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүн У.Отгонбаяр зэрэг орон нутгийн хилийн бүсийн удирдлагууд болон улс төрийн сүлжээг уг маргаан руу татан оруулахад хүргэжээ. Гэвч гишүүн У.Отгонбаяр хэд хоногийн дараа энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой гэдгээ эрс үгүйсгэж, уг асуултуудыг улс төрийн зорилготой гүтгэлэг (хар пиар) хэмээн мэдэгдсэн байна.

Японы түвшинд компанийн хариуцлага болон улс орны нэр хүндэд хохирол учрах вий гэх түгшүүр үүсээд байна. Японы Ардчилсан Шинэ Намын (DPFP) Ерөнхий нарийн бичгийн дарга Шимба Казүя энэхүү хэрэг явдлыг хувь компанийн хариуцлагын хэмжээнээс хальсан ноцтой асуудал хэмээн олон нийтэд нээлттэй шүүмжлэв. Тэрбээр хариуцлага хүлээх тал дээр Монгол Улсад чин сэтгэлээ харуулахын тулд Японы Засгийн газар үндэсний түвшинд оролцохыг шаардсан байна.

Японы дотоодод олон нийтийн зүгээс Засгийн газраа удаан хариу үйлдэл үзүүлсэн, мөн "давхар стандарт" баримталлаа гэж ерөнхийд нь буруутгаж байгаа юм. Японы Засгийн газар дотооддоо байгаль орчны ялихгүй хохиролд маш мэдрэг ханддаг атлаа Японы компани нь хилийн чанадад дэлхийн хэмжээний байгаль экологийн сүйрэл учруулсанд шүүмжлэлтэй хандаж байна. Хэрэг эрхлэх газрын дарга Кихара Миноругийн хожуу мэдэгдлийг сөрөг хүчний намууд болон хэвлэл мэдээллийнхэн "дипломат харилцааны чадамжгүй байдал", "компаниа өмгөөлсөн хамгаалалтын бодлого" хэмээн шүүмжилжээ. Токио хоёр долоо хоногийн турш чимээгүй байсныг зарим талууд "үндэсний шившиг" гэж нэрлэсэн байна.

Японы эрх баригч болон сөрөг хүчний талуудын зүгээс хариуцлага тооцох шаардлага дээр санал нэгдэж байгаа ч стратегийн тэргүүлэх чиглэлийн хувьд ялгаатай байр суурьтай байна. Эрх баригч Либерал Ардчилсан Намын (ЛАН) гишүүн, Гадаад хэргийн дэд сайд асан Накаяма Ясүхидэ "ABEMA News" сувгаар хэлэхдээ, харилцаа холбооны гигант "KDDI" болон түүний охин компани "Мобиком" нь хувь компани, санхүүгийн болон ёс зүйн туйлын хариуцлагыг хүлээх ёстойг дурдав. Гэхдээ үйл ажиллагааны явцад гарсан энэхүү түймрийн хэрэг явдлыг Япон, Монголын улс хоорондын харилцаа түншлэлээс хатуу зааглах ёстой гэж тэрбээр үзжээ.

Хойд Солонгост барьцаалагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд Улаанбаатар хот нь дипломат харилцааны орлуулашгүй зуучлагч байсаар ирсэн. Энэхүү үндэсний аюулгүй байдлын чухал ач холбогдлыг харгалзан үзэж, хоёр талын стратегийн хэлхээ холбоог ганц компанийн гамшиг ослоос болж золиослох аргагүй гэдгийг Накаяма Ясүхидэ онцоллоо. Мөн тус Японы хөрөнгө оруулалттай Мобиком компанийн холбоо харилцааны дэд бүтэц нь Монгол-Хятад болон Монгол-Оросын хилийн эмзэг бүсэд суурилуулсан байрлаж байгаа нь геополитик тагнуул мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг шууд дагуулж байна. Иймд Японы "гуравдагч хөрш"-ийн статус сулрах нь бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдалд шууд сөргөөр нөлөөлнө гэдгийг тэрбээр анхааруулав.

Үүний зэрэгцээ, ЛАН-ын хууль тогтоогч, Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Нагашима Акихиса хууль зүйн хамгаалалтаа чангатгаж, Мобикомын тээврийн хэрэгслүүдийн цуваа нь тухайн орон нутгийн засаг захиргааны албан ёсны зөвшөөрлийн дагуу нэвтэрсэн бөгөөд Монголын хил боомтын албаныхны идэвхтэй хамгаалалтад авч явсныг онцолсон байна. Тэрбээр урьдчилж гаргасан хөндлөнгийн дүгнэлтүүдийг буруушаав. Нагашима Акихиса нь Накаяма Ясүхидэгийн нэгэн адил Бээжингийн талд албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан Хятадын төрийн хэвлэл мэдээллийн шаардлагыг “эрс няцаасан” бөгөөд үүнийг давуу тал олж авах зорилгоор зориудаар зохион байгуулсан, батлагдаагүй хил дамнасан улс төрийн явуулга гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Энэхүү бодит байдалд суурилсан нэгдсэн хамгаалалт нь Ерөнхий сайд Такаичи Санаэд өөрийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг олгов. Ерөнхий сайд Н.Учралтай шууд утсаар ярьж, Засгийн газрын дэмжлэгтэй ЖАЙКА-гийн "Байгаль орчныг нөхөн сэргээх мэргэжилтнүүдийн баг"-ыг илгээснээр Такаичи Санаэ тусгаар улсын "ногоон дипломат ажиллагаа"-г гарамгай ашиглаж байна. Энэ нь нөхөн сэргээлтийн багцыг өөртөө авч, Японы стратегийн нөлөө болон Монгол дахь эгзэгтэй дэд бүтцийн зураглалыг бүс нутгийн гуравдагч талын оролцооноос үр дүнтэйгээр халхлан тусгаарлах алхам боллоо.

Байгаль орчны засаглал

Нөмрөгийн хээрийн түймэр нь геополитикийн үр дагавраас гадна өөр нэгэн чухал үнэнийг харууллаа. Энэ нь ихэвчлэн цаасан дээр л үлддэг корпорацуудын "Байгаль орчин, нийгэм, засаглал" (ESG)-ын амлалт амьдрал дээр хэрхэн хязгаарлагдмал байдгийг илчлэх тод жишээ юм. Японы харилцаа холбооны тэргүүлэгч гигант "KDDI" корпорац нь дотооддоо байгаль орчин, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын маш хатуу стандартыг мөрддөг. Гэвч тэдний хилийн чанад дахь үйл ажиллагаа нь түгшүүртэй "давхар стандарт"-тай байгааг уг хэрэг явдал ил болгов. Гал түймрийн хамгийн өндөр эрсдэлтэй хуурайшилттай улиралд дархан цаазат газрын онцгой бүс рүү тээврийн хэрэгслүүдийн цуваагаа гүн нэвтрүүлсэн нь Мобиком компанийн эрсдэлийн удирдлагад асар том зөрүү байсныг баталлаа. Тус компани засаг захиргааны тусгай зөвшөөрөл ашиглан орон нутгийн зохицуулалтыг тойрч гарсан байна. Энэ нь хөрөнгө оруулалт хүлээн авагч орны байгаль орчны хяналтын цоорхойг системтэйгээр ашигладаг байдлыг нь илтгэв.

Гамшгийн голомтод авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ хангалтгүй байсан нь эрсдэлийн хяналт бүрэн нурсныг дахин баталлаа. Албан ёсны мэдээллээр, тус компанийн удирдлагын баг задгай тал хээрийн түймрийг унтраахад тохиромжтой мэргэжлийн ямар ч багаж хэрэгсэлгүй явжээ. Үүний улмаас анх гарсан галыг хумьж чадалгүй, асар том гамшиг болон газар авахад хүрсэн байна. Энэхүү ноцтой дутагдал нь ESG тайлангуудын өнгөн талын хуурамч дүр төрхийг шууд цоо хатгав. Маш олон үндэстэн дамнасан корпорацуудын хувьд эрсдэлийн удирдлагын нарийн төлөвлөгөө болон байгаль орчны гамшгийн үеийн зураглал нь зөвхөн хөрөнгийн зах зээл дээр өндөр үнэлгээ (rating) авах олон нийтийн харилцааны (PR) хэрэгсэл төдий байдаг. Харин гамшгийн тэргүүн фронтод бодит сорилттой тулгарах үед эдгээр онолын системүүд нь бүрэн нуран унадаг байна.

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хээрийн түймрийн байгаль экологийн гамшиг хохирол нь Зүүн Хойд Азийн хил дамнасан байгаль орчны засаглалд маш том сануулга болов. Ийм түвшний дараа дараагийн гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд Монгол Улс дангаараа болон бүс нутгийн орнууд хамтран хэд хэдэн чухал алхмыг зайлшгүй авах шаардлагатай байна.

Юуны түрүүнд, Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтад хүлээлгэх байгаль орчны хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд зориулсан экологийн хариуцлагын тусгаарласан нарийвчилсан зохицуулалтыг нэвтрүүлэхийг хэлнэ. Байгаль орчинд өндөр эрсдэл учруулж болзошгүй компаниудаас нийт хөрөнгө оруулалтынх нь тодорхой хувьтай тэнцэх хэмжээний байгаль орчны аюулгүй байдал, чанарын барьцаа хөрөнгийг урьдчилан авдаг байх шаардлагатай. Уг хөрөнгийг Төв банкны эсвэл улсын тусгай дансанд байршуулах бөгөөд осол гарсан тохиолдолд экологийг нөхөн сэргээхэд шууд зарцуулна.

Үүний зэрэгцээ, учирсан нийт хохирлыг тооцохдоо НҮБ-ын экосистемийн үйлчилгээний үнэлгээний стандартыг ашиглах нь зүйтэй. Энэхүү стандартад хөрсний нүүрстөрөгчийн шингээлтийн алдагдал, биологийн олон янз байдалд учруулсан хохирол болон үр дагавар гамшгийг арилгах зардал зэргийг цогцоор нь багтаадаг. Ингэснээр байгаль орчны хууль тогтоомжийг зөрчих үед хүлээх санхүүгийн өртгийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх юм.

Техник чадавхын хувьд агаар болон газрын нэгдсэн хяналтын сүлжээг байгуулах шаардлагатай. Түймрийн өндөр эрсдэлтэй хуурайшилттай улиралд минутын нарийвчлалтай, шуурхай сонордуулга өгөх чадалтай, хэт улаан туяаны мэдрэгч бүхий дроны автомат эргүүлийн системийг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Түүнчлэн, тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдын техник хэрэгсэл, хууль сахиулах эрх мэдлийг шат дараалан сайжруулах нь зүйтэй. Энэ нь гаднаас нэвтэрч буй хүн хүч, техникийн шалгалтыг чангатгаж, бизнесийн үйл ажиллагааны нэрээр хууль бусаар нэвтрэх явдлыг таслан зогсооход тусална.

Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Хятадын хоорондын хилийн бүсэд түймрээс сэргийлэх, тэмцэх хэлэлцээрийг шинэчлэн сайжруулахад анхаарах хэрэгтэй. Хилийн тодорхой зурвас дотор хил дамнасан гал унтраах шуурхай ажиллагааны "ногоон суваг" байгуулах боломжийг эрэлхийлэх нь зүйтэй юм. Энэ нь томоохон түймрийн үед хил дамнасан аврах ажиллагааны зөвшөөрлийн шат дамжлагыг хялбарчлах ач холбогдолтой. Үүний зэрэгцээ, хил дамнасан байгаль орчны хохирлыг барагдуулах хариуцлагын механизмыг хамтран байгуулж болно. Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн дэмжлэгтэйгээр буруутай компаниудын санхүүжилтээр босгосон урт хугацааны экологийн итгэлцлийн санг байгуулж болох юм. Энэхүү сан нь бүс нутгийн экологийг нөхөн сэргээх, биологийн олон янз байдлыг хамгаалахад зориулагдах бөгөөд ингэснээр гамшгийн хариу арга хэмжээ, нөхөн төлбөр, урт хугацааны менежментийг хамарсан хаалттай, цогц тогтолцоо бүрдэх юм.

Нөмрөгийн талын дөрөвний гурвыг үнсэн товрог болгосон энэхүү хээрийн түймэр нь Зүүн Хойд Азийн хил дамнасан байгаль орчны засаглалын тогтолцоо хэр зэрэг хоцрогдсоныг харуулсан гашуун сургамж боллоо. Байгаль экологи, уур амьсгалын өөрчлөлт болон геополитикийн хямралууд харилцан сүлжилдсэн өнөө үед байгаль орчны засаглал нь зөвхөн тухайн нэг улсын дотоод хэрэг байхаа больжээ. Харин улсын тусгаар тогтнол, бүс нутгийн аюулгүй байдал, олон талт итгэлцэлтэй шууд холбоотой гол асуудал болон хувирсан байна. Үндэстэн дамнасан корпорацын хөрөнгийн урсгал, үйл ажиллагаанд хүлээлгэх байгаль орчны хариуцлагыг хатуу тогтолцоогоор хязгаарлаж, хилийн дэглэмийн цоорхойнуудыг олон талт хамтын ажиллагааны хүрээнд нөхөж чадвал бид Зүүн Хойд Азид тогтвортой, бат бөх экологийн аюулгүй байдлын хамгаалалтын барьерийг бодитоор цогцлоож чадна.

Энэхүү өгүүлэл "The Diplomat" сэтгүүлд 2026 оны 10 дугаар сарын 31-ны өдөр англи хэл дээр "Fire Devastated a Mongolian Nature Reserve. Who’s to Blame?" нэртэйгээр нийтлэгдсэн болно.

Зудын урьдчилсан төлөв гарлаа
11 дүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 8%-д нэн их, 18%-д их, 33%-д дунд, 24%-д бага зэрэг хүндрэлтэй харин 16%-д хүндрэлгүй байхаар байна. Тухайлбал мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өмнөговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дундговийн зарим нутгаар их болон нэн их хүндрэлтэй байх төлөвтэй байна.

Иймд мал өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.

Цаашид мал өвөлжилтийн байдал хүндрэх тухай бүр цаг агаарын бодит нөхцөл болон нарийвчлан боловсруулсан урьдчилсан мэдээгээр уг үнэлгээг тухай бүр шинэчлэн мэдээлнэ.